Зураг
Зураг
Индэр    
2020 оны 6 сарын 27
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 69: Амжилтад хөтлөх Кайзен арга

Зураг

Анлок подкастын бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаараар бид олон жил Америк, Японы практикт батлагдсан "Кайзен" хэмээх aргыг ашиглан хэрхэн хувийн ажил амьдрал, эрүүл мэнд, хичээл сурлагадаа амжилт гаргаж болох талаар хуваалцсан "The Kaizen way" номыг хүргэж байна. 

Кайзен гэдэг нь Япон үг бөгөөд сайжруулах буюу илүү сайн болгохын тулд өөрчлөх гэсэн утгатай. Кайзен нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Японы хэдэн бизнесийн компаниудад тус системийг нэвтрүүлж, улмаар Америкийн чанарын удирдлагын хэсэг багш нар тус улсад анх танилцсанаас хойш дэлхий дахинд хэрэглэгддэг нэр томъёо болсон түүхтэй. 

Кайзен гэх ухагдахууныг энгийнээр тайлбарлавал, нэг жижиг алхмыг байнга хийх гэж ойлгож болно. 

Хэт их таргалалттай, түүнээсээ болж бие нь муудсан, завгүй ажилладаг, олон хүүхэдтэй, ганц бие нэгэн эмэгтэй эмчээс зөвлөгөө авжээ. Эмч эмэгтэйд орой болгон 30 секунд зурагтныхаа өмнө хөдөлгөөн хийхийг санал болгов. Хэдий үр дүн гарна гэдэгт нь эмэгтэй итгээгүй ч таатай хүлээж авсан. Тэгээд эмэгтэй өдөрт 30 секунд биш ядаж хоёр минут болгоё гээд өдөр бүр хоёр минут дасгал хийдэг болов. Хоёр сарын дараа эмэгтэй өдөр бүр 30 минут дасгал хийх боломжтой болжээ.

Хэцүү нөхцөл байдалд орсон хүмүүс гэнэтийн, цоо шинэ зүйл гайхамшиг мэт өөр дээр нь бууж ирэхийг хүсэх хандлагатай байдаг. Тухайлбал, гэнэт нэг өглөө босоод ирэхэд өөр хүн болж өөрчлөгдөхийг хүсдэг. 

 "The Kaizen way" номыг сонсох: 

Кайзен арга яагаад үр дүнтэй вэ?

Хүнд аливаа өөрчлөлт нь их бага хэмжээний айдас төрүүлж байдаг. Түүнээс болж хүн эрс өөрчлөлт, үйлдэл хийхээ зогсоодог. Хүний тархи гурван том хэсгээс бүрддэг бөгөөд дунд тархи хүнийг айдастай болсон үед ямар нэгэн үйлдэл хийхийг цаанаасаа шаарддаг. Энэ нь бүтээлч сэтгэлгээ ажилладаг нөгөө тархиа хаачихдаг байна. 

Өөрөөр хэлбэл, хүнд байгалиас өгөгдсөн тархины гормоны өөрчлөлтүүд байдаг учраас хүн өөрчлөлтөөс айдаг. Иймд Кайзен аргыг хэрэглэснээр шууд том өөрчлөлтийг хийж, айдас бий болгохгүйгээр бага багаар үйлдүүлж тархиа айдасгүй ажиллуулахад туслах нь зөв юм. Юмыг бага багаар, олон давтамжтай хийвэл хүний тархин дахь неоронууд түүнд нь дасдаг бөгөөд үйлдэл нь томорсон ч түүнийг хаахаа больдог. Энэ бол амжилтад хүрэхийн эхлэл.

Айж, стресстэх тохиолдол нь байгалиас өгөгдсөн зүйл тул айх гэдгийг стресстэж хүлээн авах хэрэггүй юм. 

Өөрөөсөө жижиг асуулт асууж бай

Кайзен аргыг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга нь өөрөөсөө жижиг асуулт асуух явдал. Энэ нь тархийг зөв чиглэлд ажиллуулахад тустай байдаг. Ингэхдээ том асуулт асууж, тархиныхаа айдас төрүүлдэг хэсгийг ажиллуулж болохгүйг анхаараарай. Тухайлбал, би яаж гоё биетэй болох вэ гэж ширүүн асуух бус өдрийн хэзээ нь би дасгал хөдөлгөөн хийх боломжтой байдаг вэ... гэх мэтээр зөөлөн асуух хэрэгтэй. Энэ нь тархи илүү бүтээлчээр хандахад тусалдаг. Мөн нэг удаа асуултаа асуугаад болох биш олон удаа асуух нь чухал гэдгийг санаарай. 

Өөртөө их шаардлага тавьдаг хүмүүс аз жаргалгүй болчих гээд байдаг талтай. Иймд өөрийнхөө сайн талыг харж, хэлээд өөрийгөө урамшуулж байхыг зөвлөж байна.

Жижиг бодлуудыг бодож үз

Хүний тархи биеэр жинхнээсээ үйлдэж байна уу, төсөөлж байна уу гэдгийг ялгахгүй, адилхан хийж байна гэж ойлгодог. Үүнийг нэг сонгодог жишээ нь хүн юм идэхийг их хүсэх үед арааны шүлс ялгардаг.

Үйлдэл хийхгүй бол өөрчлөлт авчирч чадахгүй

Үйлдэл хийхдээ том зүйлийг хийж эхлээд өөрийгөө зовоох хэрэггүй. Зүгээр л жижиг зүйлээс эхлээд хийх гээд үз. Жишээ нь, гүйдэг болмоор байвал эхлээд гүйлтийн зам дээр очоод зогсоод үзээрэй.