Зураг
Зураг
Индэр    
2020 оны 5 сарын 25
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

Ковид-19 цар тахал дээр АНУ-ын дэлхийд алдартай CDC буюу Өвчлөлийг Хянах Төв хэрхэн алдсан бэ

Зураг

Дэлхийд алдартай АНУ-ын CDC (Өвчлөлийг Хянах Төв) хэрхэн Ковид-19 үед энэхүү өвчинтэй тэмцэхэд алдсан тухай шүүмжлэл өрнөөд байгаа билээ. Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч  дээрх байгууллагыг тавдугаар сарын 17 нд итгэл алдсан хэмээн шүүмжилсэн.

Тэгвэл яг юу болсон тэр нь ямар сургамж үлдээж байгаа нь ихэд сонирхолтой байсан тул энэхүү нийтлэлийг бичлээ. 

2016 оны Эбола цар тахлын үед энэ вирустэй тэмцэх дэлхийн бодлогыг тодорхойлж, энэхүү өвчнөөс сэргийлэх  вакциныг гаргаж, 30,000 гаруй  хүнийг сургаж Эболаг ялсан гол гавьяаг энэ байгууллага хүлээж дэлхий дахинд алдраа цуурайтуулж байсан билээ.  Харин 2020 оны хоёрдугаар сараас АНУ-д Ковид-19 цар тахлын дэгдэлт эхлэх үеэс энэ байгууллага бүтэлгүйтэж эхэлсэн юм.

Энэ байгууллагын үндсэн үүрэг нь АНУ-ыг өвчлөлөөс сэргийлэх бөгөөд байгууллагын зорилт дээрээ дараах зүйлсийг бичжээ. Үүнд  манай улс үндэстэнд заналхийлсэн аливаа өвчлөл дотоодод ба гадаадад гарсан ч өвчлөлийн эсрэг  бид тэмцэнэ. Манай байгууллага улс орныхоо эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаж ажиллах бөгөөд эрүүл мэндийн мэдээлэл дата дээр үндэслэн орчин үеийн цахим компьютер ашиглан ба лабораторийн анализ ашиглан  их хэмжээний дата дээр ажиллан шийдэл олно гэжээ.

Мөн энэ хуудсанд байгууллагын үүрэг зорилтод шинэ ба шинэ болон шинээр сэрж байгаа халдварт өвчлөлийн эсрэг 24 цагаар ажиллан, иргэдээ урьдчилан сэргийлэх зөв дадалд сурган, шинэ технологи ашиглан шинжлэх ухааны үндэстэйгээр өвчлөлтэй тэмцэнэ, өвчлөлийг тандан судалж улс үндэстнээ сэргийлж чадах  нийгмийн эрүүл мэндийн шинэ залуу манлайлагчдыг тасралтгүй бэлдэнэ гэжээ. 

Гэвч энэхүү байгууллага нь өвчлөлөөс сэргийлэх хамгийн гол үүргээ дутуу биелүүлж Ковид-19 цар тахлын бодит хор уршиг аюулын талаар АНУ удирдлага ба иргэдэд зөв мэдээлэл өгч чадаагүйгээс  гадна вирусийг оношлох бүтцийг бий болгож чадаагүй томоохон  алдаа гаргасан.

АНУ CDC байгууллагын захирал Роберт Редфилд вирусийн ид халдварын үед АНУ-д вирусийн халдвар тараагүй хэмээн мэдэгдэж байсан бол сарын дараа АНУ оношлох чадавх хангалттай гэж мэдэгдэж байжээ. 

Түүнийг шүүмжилж WSJ сэтгүүл нийтлэл гаргасан бөгөөд CDC байгууллагын гаргасан алдааг 2009-2017 онд энэ байгууллагыг удирдаж байсан Том Фрейдэн хэлснээр ингэж  бичжээ. Нэгт  өөрийн харьяа лабораторийн шинээр үйлдвэрлэсэн  оношлуурыг батлан олноор үйлдвэрлэх мөн түгээхэд ажлыг удаашруулан хангалтгүй ажилласан.

Оношлуурын хувьд хятадууд вирусийн кодыг интернетэд 2020 оны нэгдүгээр сарын 12-нд тавьснаас дөрөв хоногийн дараа CDC захирал бид оношлуурыг бэлэн болгосон гэж зарласан ба АНУ Эм ба Хүнсний агентлаг  (FDA) лүү Гамшгийн  хуулийн яаралтай заалтаар оношлуураа батлуулахаар 2 сарын эхээр  илгээсэн бөгөөд  дээрх байгууллага  ашиглах эхний шатны зөвшөөрөл тэр дор нь авсан. 

CDC байгууллага  хоёрдугаар сарын 5-аас АНУ Нийгмийн эрүүл мэндийн лабораторийн сүлжээний 50 гаран лаборатори лүү оношлуураа илгээсэн боловч алдаа илэрч урвалжууд нь шаардлага хангахгүй байгаа мэдээлэл ирж эхэлжээ.

АНУ Нийгмийн эрүүл мэндийн лабораторийн сүлжээнийхэн өөрсдөө оношлуураа хийх санал тавьсан ч CDC дэмжээгүй  бөгөөд алдаагаа засахаар ажиллаж эхэлсэн байна. FDA ба CDC хооронд асуудал шидэгдсээр оношлуургүй хоёрдугаар сарын 28-н хүрчээ. Улмаар CDC оношлуур хоёрдугаар сарын 29 нд л бэлэн болсон байна.

Хоёрт  энэ оношлууртай хамт үйлдвэрлэгдэх сорьц авах хөвөнтэй савх, химийн бусад урвалжуудыг үйлдвэрлэх компаниудтай CDC хамтран ажиллаж чадаагүй хэмээн тэрбээр хэлжээ. 

Гуравт оношлууруудыг хурдан үйлдвэрлэж тарааж чадаагүйгээс өвчлөлийн тархалтын газрын зураг гаргаж  чадалгүй хориг арга хэмжээг авах гэж цаг алдсан байна. Ингэсэн бол вирусийн халдварыг богино хугацаанд хязгаарлах боломжтой байсан гэжээ. Энэ нь үнэн бөгөөд эднийх гаргасан оношлуур алдаатай байснаас гурван долоо хоног алдаж алдаагаа зассаны дараагаар оношилгоо хийх хүнийг сонгох чухал шалгуураа буруу гаргаж АНУ өвчлөлийг барьж болох цагийг алдчихсан юм.

АНУ 51 муж тус бүр бие даасан шийдвэр гаргадаг холбооны улс. Олон хүмүүс муж ба холбооны түвшинд өвчлөлтэй тэмцэхэд эдний зөвлөгөөг дагаж байсан юм. Гэтэл CDC оношлуур дээр алдаа хийгээд зогсохгүй мөн  иргэд олон нийтэд буруу зөвлөмж өгч маск зүүх хэрэггүй хэмээн ойлголт өгсөн нь том алдаа болсон байна.  Ийнхүү алдааг тасралгүй гаргасан байна. 

Цагаан Ордон дахь Ковид-19 тэмцэх манайхаар бол Онцгой комиссынхон АНУ-ын CDC байгууллагаас статистик дата авахгүй байгаа бөгөөд хувийн компаниудаас болон бусад байгууллагаас  эмнэлгийн нөөц нас баралт ба өвчлөлийн дата авч байгаа бөгөөд CDC байгууллагат энэ дата байгаа боловч бид тэдэнд итгэхгүй байна хэмээн Цагаан Ордон мэдэгдээд байгаа юм. Энэ байгууллагын доголдолд юу нөлөөлсөн бэ?

Олон хүчин зүйл нөлөөлжээ. 2003 онтой харьцуулахад  АНУ-ын  Нийгмийн эрүүл мэнд ба Эмнэлгийн бэлэн байдлын (Public Health Emergency Preparedness and the Hospital Preparedness Programme) төсөв 50 хувь хорогдсон ба Нийгмийн эрүүл мэндэд нэг хүнд 300 доллар зарцуулсан бол бусад эрүүл мэндийн салбарт 10,000 доллар зарцуулсан, мөн Нийгмийн эрүүл мэндийн ажилчдын тоо 2007-2017 онд 50,000 хүнээр цөөрсөн байна.

Санхүүжилтийн хувьд энэ байгууллагын 2004 оноос 2018 онд 30 хувиар өсөж 8.3 тэрбум ам доллараас 11.1 тэрбум ам долларт хүрсэн  байна.

Үүнээс нэг тэрбум ам доллар  нь архаг өвчний хөтөлбөр болох архи, тамхи, буруу хооллолт алба луу, орчны эрүүл мэнд алба 180 сая ам доллар, осол гэмтлээс сэргийлэх алба 270 сая ам доллар, хөдөлмөрийн аюулгүй байдлын алба 330 сая ам доллар авсан ба дээрх төслүүд нь мөн өөр эх үүсвэрээс мөнгө авдаг байжээ.

800 сая ам.долларыг дархлаажуулалтад, 1.1 тэрбум ам.долларыг ДОХ, Сүрьеэд хуваарилдаг байна. Мөн 855 сая ам долларыг нийгмийн эрүүл мэндийн бэлэн байдлын санд хуваарилдаг ч тэр нь байгалийн гамшигт үзэгдлийн үед зарцуулагддаг байна.

Харин 514 сая ам доллар  буюу 5 хувь нь CDC  харьяа Зоонозын ба Шинэ Халдварын Үндэсний төв лүү хуваарилагдсанаас тал нь буюу 250 сая ам доллар Ковид-19 гэх мэт өвчнийг хариуцдаг албад луу хуваарилагджээ.Ийнхүү хөрөнгө санхүү байсан буруу хуваарилалтаа буруу  хийсэн байна гэсэн шүүмжлэлд өртсөн байна. 

Дүгнэлт

Гамшгийн нөхцөл байдлыг Ковид-19 вирус үүсгээгүй, тэр бидний бэлэн байдлыг сорьсон, харин гамшгийг хоорондоо уялдаа холбоогүй ажилласан яам агентлагууд л үүсгэдэг. Төсвийн хөрөнгөө үр ашиггүй зарцуулдаг, байгууллагынхаа үндсэн фокус  болох өвчлөлөөс сэргийлэх түүн дотроо улс үндэстний аюулгүй байдалд онцгой аюултай өвчнөөс сэргийлэх фокусаа алдахгүй байх нь чухлыг АНУ энэ байгууллагын алдаа оноо харууллаа. Энэ удаа америкчууд алдсан ч азтай байлаа гэхдээ дандаа азтай байхгүй гэж тэдний судлаачид бичсэн байна.