Манай улсад уул уурхайн лиценз олголттой холбоотойгоор орон нутгийн иргэд ба компанийн хооронд ихээхэн зөрчлүүд үүсэх боллоо.
УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчидтэй холбоотой хэрхэн өндөр шалгуур тавьж байгааг та бүхэн харж байгаа бөгөөд үүний нэг тод жишээ нь авлигын хэрэгт холбогдсон иргэдийг сонгуульд дэвших эрхийг хязгаарлах Сонгуулийн хуулийн заалт билээ. Тэгвэл луул уурхайн лиценз олголтод ч ийм шалгуурууд тавьдаг. Ингээд та бүхэнд олон улсын жишгийг тухайлбал Австралийн Виктория мужийн хайгуулын лиценз олгогч байгууллагын зарчмаас жишээ татан манай улсын холбогдох байгууллагууд хэрхэн өөрчлөгдөх ёстойг харуулах гэж оролдъё.
Австралийн Виктория мужийн энэ байгууллага нь хайгуулын лиценз олгох бүх үе шатыг тайлбарласан мэдэллийг ил тод тавьжээ (https://earthresources.vic.gov.au/licensing-approvals/mineral-licences/apply-for-an-exploration-licence).
Энд лиценз хүссэн компани мэдээллээ цахимаар илгээх ба бөглөх асуултын хамгийн чухал хэсэг танай компани хайгуул ба нөхөн сэргээлтэд хэдэн төгрөг зарцуулах бэ, танай компанийн санхүүгийн чадавхийн нотолгоо юу бэ гэсэн аудитын мэдээллээ хавсаргана уу гэсэн байгаа юм. Тухайлбал тухайн компанийн зээлийн түүх, өр авлагын мэдээлэл, зээл олгох банкны захиа гэх мэт. (https://earthresources.vic.gov.au/licensing-approvals/mineral-licences/apply-for-an-exploration-licence/exploration-licence-application-kit)
Мөн энэ хүснэгтэд тухайн компанийн уул уурхайн ажил хийж байсан туршлага ба нөхөн сэргээлт хийсэн ажлуудын жагсаалтыг нэхсэн байна. Мөн дараагийн шатанд FIT AND PROPER TEST (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/fit-and-proper-person-policy) гэсэн чухал шалгуур тавьсан байгаа юм.
Энэ нь лиценз авах ёс зүйн шалгуур журам бодлого бөгөөд хуулийн дагуу энэ шалгуураар тухайн компанийн захирал болон ашиг хүртэгч эзэн хувьцаа эзэмшигчдийг шалгах хуудас гэж орчуулж болно.
Энэ журмаас харахад дээрх хувь хүмүүсийн урьд нь өөр компанид ажиллаж байсан эсэх, зөрчил шийтгэл хүлээж байсан эсэх, байгаль орчны зөрчил гаргаж байсан эсэх, гэмт хэрэг үйлдэж байсан эсэх асуудлыг шалгадаг байна. Мөн эдгээр хүмүүс мэргэжлийн хяналт бусад байгууллагуудаас шийтгэл зөрчил хүлээж байсан, зөрчлөө арилгаж байсан эсэх, орон нутгийн иргэдтэй хуулийн асуудалд орж байсан эсэх, орон нутгийн удирдлагатай асуудалтай байсан эсэх, өөрийн компанийн ажилчидтай хөдөлмөрийн гэрээгээ зөрчиж байсан эсэх, гэрээт байгууллагуудтайгаа гэрээний асуудалд орж байсан эсэх, хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил гаргаж байсан эсэх, бизнесийн шударга байдлыг баримталдаг эсэх гэх мэт.
Дараагийн шатанд , хөдөлмөр аюулгүй байдлын зөрчил гаргаж байсан эсэх эсвэл байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан эсэх, эдгээр гэмт хэргийн хор хохирлыг барагдуулж байсан эсэх, гэмт хэрэг нь хэр ноцтой байсан гэх мэт дээрх асуултаа илүү нарийвчлан асуусан байна.
Дээрх үндэслэлээр лицензийн өргөдөл гаргагчдыг шалгаад шаардлага хангахгүй бол лиценз эзэмших ёс зүйн шалгуур журмаар тухайн компанийн захирал болон ашиг хүртэгч эзэн хувьцаа эзэмшигчид лиценз эзэмшиг өргөдөл гаргах боломжгүй гэж үздэг байна. Ингэснээр олон компани байгууж уул уурхайн бизнесийн зөрчил гаргаж байсан хүн нуугдах боломжгүй болдог байна. Энэ шалгуурыг давсан бол тухайн компаниудад хайгуулын лицензийн гарын авлагатай танилцах мэдээллийг хүргэсэн байна. Энэ гарын авлагын зорилго нь хайгуулын лиценз гэж юу болохоос авахуулаад хайгуулын лиценз эзэмшигч ямар ажлуудыг хийх ёстой юуг хийхгүй байхыг , хайгуулын лицензийг хэрхэн сунгах шалгуур гэх мэт мэдээлэл агуулжээ. Үүний дараа тухайн компани хайгуулын ажил хийх ажлын төлөвлөгөөний гарын авлагыг боловсруулж тавьсан байна.( https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/work-plan-guidelines-for-exploration-licences) Энд байгаа чухал анхаарал татсан нэг асуудал бол хайгуулын лиценз ажлаа эхлэхийн өмнө газар эзэмшигчтэй хохирол учирвал нөхөн олговорын гэрээ байгуулах заалт байна.
Мөн хайгуулын ажлын үед баримтлах бизнесийн ёс зүйн дүрмийг боловсруулан танилцуулсан байна. (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/code-of-practice-for-mineral-exploration) Энэхүү дүрэмд тухайн компани хэрхэн тогтоосон стандарт ба мэргэжлийн хяналтын шалгууруудыг мөрдөж ажиллах тал дээр дэмжлэг үзүүлэх гарын авлага юм байна.
Тухайлбал дэлбэрэх тэсрэх бодисыг хэрхэн хэрэглэх, хайгуулын ажил нь байгаль орчинд үзүүлэх нөлөөгөөр нь их ба бага нөлөөтэй гэж ангилах шалгуур , хайгуулын ажлын эхний шатнаас хэрхэн орон нутгийн иргэд ба удирдлагатай хэрхэн мэдээлэл өгөх стандартыг баталсан байна.
Австрали улс лиценз олголтод эмэгтэйчүүдийн хяналт оролцоогч онцолдог (https://transparency.org.au/womens-missing-voices-in-improving-transparency-and-accountability-in-mining-approvals-processes/).
Мөн энд ямар төхөөрөмжийг уул уурхайн хүнд ба хөнгөн төхөөрөмжид оруулах уу, байгаль орчны ямар хуулийн заалтаар өвс ногоо ба ургамал амьтны амьдрах ахуйг хөндөх үү гэх мэт. Хаасан зам ба ашиглагдаж буй автозамууд дээр хэрхэн ажиллах уу гэх мэт.
Мөн орон нутгийн иргэдийн аюулгүй амьдрах орчинг хэрхэн хангах, хөрсийг хэрхэн хамгаалах, өрөмдлөг хэрхэн хийх гэх мэт бүх заавар стандартыг баталж өгчээ. Усыг хэрхэн хамгаалах, тухайн нутагт түлш бензин хэрхэн ашиглах, байгаль орчныг хэрхэн нефть бүтээгдэхүүнээр ба бусад хог хаягдлаар бохирдуулахгүй байх зааврыг баталж өгчээ. Мөн энд түүхэн дурсгалыг хамгаалах талаар зааврыг ч оруулж өгчээ.
Галаас сэргийлэх, агаарын бохирдолт тоосжилтын асуудлыг багтаасан байна. Мал бэлчээрийн асуудал тэр байтугай зөгийг мөн онцлон авч үзсэн байна. Малыг үргээхгүй ус бэлчээрийг сүйтгэхгүй байх асуудлыг оруулж өгчээ. Хайгуулын ажлыг тухайлбал өрөмдлөг хийхдээ тухайн газар нутагт буй иргэн газар эзэмшигчид мэдээлэн гарын үсэг авч баталгаажуулдаг маягтыг баталж өгсөн байдаг байна. (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/informed-verbal-consent)
Мөн энд лицензийн нөхцөл шалгууруудыг тавьж өгсөн байна.
Тухайн компани зайлшгүй 10 сая хүртэл австрали доллараар эрсдлээ даатгалын компаниар даатгуулан ажлаа эхлэх шалгуур тавьдаг юм байна. Ингэснээр орон нутагт хохирол учирвал даатгуулагч орон нутагт хохирлыг төлдөг байна. Мөн лиценз эзэмшигч байгаль орчин, орон нутгийн иргэдийн аюулгүй байдлын талаар ямар алдаа гаргавал заавал мэдээлэх заалтыг оруулж өгдөг бөгөөд мэдээлээгүй тохиолдолд лиценз цуцлагддаг байна. (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/reportable-events)
Энэхүү гарын авлагын төгсөлд хэн энэ асуудалд хяналт тавих ба иргэдээс хэрхэн мэдээлэл авах утсыг тавьжээ.
Мөн лиценз сунгах мэдээлэл ч байна. (https://earthresources.vic.gov.au/legislation-and-regulations/guidelines-and-codes-of-practice/retention-licence-guidelines)
Эндээс харахад уул уурхайн лиценз олголтод ихээхэн нарийн чимхлүүр ханддаг нь олон улсын жишиг бөгөөд манай улсын лиценз олгогч төрийн байгууллагууд лиценз олголтын шалгуураа сайжруулах шаардлага зайлшгүй тавигдаж байна.