Индэр    
2020 оны 4 сарын 20
Зураг
Боловсрол судлаач

Хиймэл оюун ухаан багшийг орлох уу?

Зураг

Хиймэл оюун ухаан багшийг орлоно гэхээр юу юугүй багш нарын оронд роботууд хичээл заах гэсэн төсөөлөл олонтой байдаг.

Гэтэл робот нь хиймэл оюун ухааны зөвхөн нэг л төрөл бөгөөд хиймэл оюун ухааны бусад олон хэлбэр сургалтад өргөн хэрэглэгддэг болоод удаж байна. Хиймэл оюун ухаанаар сурагчдын сургалтын үзүүлэлтийн их хэмжээний тоон өгөгдлийг ялгаж, ангилан, хадгалаж, дүгнэн шинжилж байна.  

Ингэснээр суралцагчийн суралцахуйн зуршил, зан төлвийг таньж, ойлгохгүй байгаа хэсгийг автоматаар илрүүлж, богино хугацаанд алдааг нь олж засаж, мэдлэгийн түвшинд нь тохирох даалгаврыг суралцахуйн зан төлөвт тохируулж өгөх, даалгаврыг хөнгөнөөс хүнд рүү нь чиглүүлэх зэргээр технологийн шийдлүүд нь суралцахуйг илүү хувь хүний онцлог, хэрэгцээнд тулгуурласан шинэ  түвшинд хүргэж байгаатай хэн ч эргэлзэхгүй.

Гэтэл хиймэл оюун ухааныг багш хүний суралцагчтайгаа харьцдаг хүн хоорондын харьцааг үгүй хийх аюулыг авчрах эрсдэлтэй гэж зарим талаар хардаг. Хиймэл оюун ухаан нь уламжлалт сургалтын системд аюул авчрах биш харин сургалтын системд суурь өөрчлөлтийг авчрах хүч юм. Хиймэл оюун ухаан нь багшийн ролийг орлохоосоо илүүтэй багшид сайн туслагч байхаар хөгжиж байна.

Эрдэмтэн Блүүм хүний танин мэдэхүйн үйлдлийг тогтоох, санах гэсэн хамгийн энгийн үйлдлээс үнэлэх, шинээр бүтээх гэсэн хамгийн дээд түвшний танин мэдэх үйлдэл хүртэл эрэмбэлж өгсөн.

Доорх зурагт хүн эхлээд аливаа мэдлэгийг ойлгож, тогтоогоод, өөрийн нөхцөлд хэрэглээд, дараа нь гарсан асуудлыг дүгнэн шинжилж, гарцыг үнэлж, өөрөө шинээр хийж бүтээх дарааллаар мэдлэгийг хэрэглээ улмаар бүтээл болгодгийг Блүүмийн таксономиор үзүүлсэн.

 

Тэгвэл энгийн түвшний 3 үйлдэл болох  цээжилснээ эргэн санах, ойлгох, хэрэглэх зэрэг энгийн мэдээллийг тогтоох, бодох, унших, олон дахин давтах үйлдлийг эзэмшүүлэхэд хиймэл оюун ухаан багшийг орлож, суралцагчийг илүү сайн тогтоох, хэрэглэж сурахад нь нэмэлтээр тусалж болж байна.

Хиймэл оюун ухаан нь суралцагчийг шинэ мэдлэг мэдээллийг ойлгосон эсэхийг богино хугацаанд шалгах, ойлгохгүй орхисон зүйлийг олж таних, зөв хариуг нь автоматаар тайлбарлах, түүнтэй ижил олон дасгалыг өгч суралцагчийг дадлагажуулах зэрэг багшийн олон дахин давтан хийдэг,  цаг их ордог нэг хэвийн ажлыг өмнөөс нь хийж ажлыг нь хөнгөвчлөх боломжтой болсон.  

Нэг үгээр хэлбэл, багш суралцагчдыг илүү дээд түвшний ур чадвараа хөгжүүлэхэд нь цаг, ур ухаанаа зарж, доод түвшний ур чадварыг эзэмшүүлэхэд хиймэл оюун ухааныг зарах боломжтой болж ирж байна. Тэгэхээр зүгээр л байгаа мэдээллийг дамжуулдаг, хичээлийг идэвхтэй аргаар зааж чаддаггүй, суралцагчдыг тунгаан цэнэж, дүн шинжилгээ хийж, бүтээлчээр сэтгэж, асуудал шийдэх дээд түвшний ур чадварт хөтөлж чаддаггүй, зөвхөн цээжилснийг шалгадаг багш нарт хиймэл оюун ухаан ёстой жинхэнэ аюулыг авчирч, тэд хоцрогдож, хиймэл оюун ухаанд зайгаа тавьж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрч ирэхэд ойрхон байна.

Харин суралцагчдынхаа сэтгэл зүй, суралцахуйн онцлогийг мэдэрдэг, тохирох заах аргыг ашиглан тэднийг идэвхтэй суралцагч болоход хөтөлдөг, тэднийг асуудал шийдэх, бүтээлчээр сэтгэх дээд түвшний танин мэдэхүйн үйлд чиглүүлж чаддаг багш нар хэзээ ч хиймэл оюун ухаанд гүйцэгдэхгүй юм.  

Гэхдээ суралцагчдыг өндөр түвшинд сэтгэхэд чиглүүлдэг ийм “гүрү” багш нар,  багшийн юугаар ч орлуулшгүй чадварыг батлан харуулах гэж хиймэл оюун ухаантай байлдахаасаа илүүтэй хиймэл оюун ухааныг өөрийн сайн туслагч болгоход бүтээлчээр ашиглаж сурах нь чухал байна.

Тиймээс орчин үед багш хүний үнэлэмж, мэргэжлийн цогц чадамж улам бүр өндөрсөх учраас уламжлалт цээжлэлтийн системд нэг л лекцээ улиг болтол заадаг байсан багш нар маш яаралтай мэргэжлээ дээшлүүлэх шаардлагатай болж байна. Мөн багш бэлтгэх сургуулиуд ирээдүйн чадварлаг дижитал багшийг бэлтгэхэд маш яаралтай хөтөлбөрөө шинэчилж суурь өөрчлөлт хийх цаг үе ирээд байна.

Ихэнх багш нарын хувьд 1980 оноос өмнө төрсөн суугуул дижитал үеийнхэн гэтэл сурагчид маань уугуул дижитал үеийнхэн учраас энэ хоёр үеийнхний хооронд томоохон ангал гарч байгааг Пренски судлаач онцолсон.

Уугуул дижитал үеийнхний суралцах, мэдээлэл олж боловсруулах арга барил нь өөр учраас багш нарын хувьд тэдний онцлогийг ойлгож, өөрсдийн арга барилыг өөрчлөн, дижитал ур чадвараа улам сайжруулж суралцагчиддаа хүрч ажиллах шаардлагатай болж байна. Дижитал ур чадварыг эзэмшсэн багш нар ухаалаг технологиор дамжуулан дижитал үеийнхэнд илүү хүрч ажиллах боломжтой болно гэсэн үг.

Судлаач Граем “Бид өмнө нь уншиж, сонсож, цээжилж сурдаг байсан бол одоо өөрөө үзэж, мэдэрч сурдаг үе рүү шилжиж байна” гэж дижитал үеийн боловсролын шилжилтийн талаар хэлсэн.

Хиймэл оюун ухааны тусламжтай хичээлийг улам бүр бодит орчинд очсон мэт виртуал, аугмент орчинд хүргэж, сурагчдыг бодит туршилт хийлгэн, танин мэдэхүйн илүү өндөр түвшинд чадвар эзэмшихэд нь хөтлөх боломжийг нээж байна. Тиймээс хиймэл оюун ухаан багшийг орлох бус харин улам бүр хүчирхэгжүүлнэ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.188.117] 2023/12/7
Гэмт хэрэг хийхэд тохиромжгүй сайн хүнийг таньж сайн муу хүмүүсийг ялгадаг чадварыг хиймэл ояун хийж чадахгүй
0 | 0 Хариулах
Зочин [193.36.225.130] 2020/6/23
AI as force multiplier... хүнийг орлодог болтлоо нилээн уднаа.
0 | 0 Хариулах
зочин [182.160.38.123] 2020/4/28
та нар ай робот киног үзсэн үү, хүмүүс өөрсдийгөө хорлоод байгаа учраас өөрсдийнх нь тусын тулд хүмүүсийг хиймэл оюун ухаан хорионд байлгах шаардлагатай байгаа юм хэхэ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.186] 2020/4/24
Hiimel oyun uhaan AI odoogoor dongoj hogjij ehelj baih shig. yun hicheel zaah. Data husnegt sortlohiig arai AI gej oilgood baigaa yum bish biz de.....?????
1 | 0 Хариулах
ONOM [119.40.98.106] 2020/4/29
Зарим талаар чиний зөв ч (учир нь чи AI гэж юу вэ гэдгийг мэддэг юм шиг байна), нөгөө талаар чинии асар их буруу. Яг одоогоор ХОУ-наар хүний дуу хоолойг дууриалгаж байна, текст уншиж байна, яриаг текст болгож байна, гадаад хэлний орчуулгыг маш өндөр түвшинд хийж байна, төрөл бүрийн бүтцийг хүнээс илүү ялган таниж чадаж байна. Чиний хэлээд буй дата сортлох чинь ийм олон гайхамшгийг хийж чадаж байна. Багшийн ажил бол урьд олсон мэдлэгийг хүүхдүүдэд хүргэх. Урьд олсон мэдлэгийг системчлээд ангилаад бэлдчихэж болж байна. Энэ тал дээр Эксперт систем гэдэг бол их урагш ахисан байна. Түүнийг ямар нэг хэлбэрээр хүний хоолойгоор ярих, дүрс хөдөлгөж ярих ч боломжтой болчихоор хүүхдэд яг л багш ТВ-ээр эсвэл Робот хичээл зааж болох хэмжээнд хүрсэн байна. Гол нь заах мэдлэгийг урьдчилан эксперт системээр бэлдчихнэ, мөн асуулт хариултыг интернэт-д Гууглдэх зарчмаар бүх мэдлэгийг хариултыг өгөхөд ямар ч асуудал алга гэх мэт. Энэ бүхний интеграци л хүлээгдэж байна даа. Удахгүй дээ...
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.186] 2020/4/29
Za za big data-s text esvel voice-r medeelel haij olool teriigee voice-r unshuulaal AI hiigeed baij de kk tanii AI-d amjilt husye
0 | 0 Хариулах
зочин [103.212.116.69] 2020/4/23
Багшийг бол орлож чадна гэж бодож байна. Маш олон мэдээллийг тухайн хүүхдэд өгч чадна. Багшийн мэдэхгүй зүйлийг хүүхдэд төвөггүй сайн ойлгуулж өгч чадна гэж үзэж байна. Мөн багш нар хүүхэд ялгаварлан үзэх үзэл их гардаг бол робот бол хиймэл оюун ухаант робот бол хүүхдүүдийг ялгаварлан гадуурхахгүй ээ.
4 | 0 Хариулах
Зочин [202.21.108.186] 2020/4/24
Gaduurhalgui yaah ve ta mongo tolohgui bol tand hicheel zaahgui daraagiin hicheeliig uzehed bas mongoo toloh yostoi. Unegui yum gej baidgui yum shde
0 | 1 Хариулах
zochin [202.21.124.17] 2020/4/26
Negen tsagt bid nar unegui bolovsrol awjil bsndg . Bolovsrol surhad huniig ylgawarlan gaduurhaj bolohgui !!!
2 | 0 Хариулах
зочин [182.160.38.123] 2020/4/28
та нар боловсрол яриад байна уу, мэдээллийн цуглуулга яриад байна уу гэдгээ эхлээд нэг ялгаад салгачихдаа, бидний болон хүүхдүүдийн тархинд гаднаас боловсруулаад бэлэн болгочихсон мэдээллийг тархи ажиллуулахгүйгээр шууд өгч байна, ингэж юм мэддэг ч юм шиг үгүй ч юм шиг маанагууд гарч ирдэг юм
0 | 1 Хариулах
Зочин [66.181.188.117] 2023/12/7
Хүн дүрст робот хийхгүй л бол хүн төрөлхтөнг робот боолчлохгүй
0 | 0 Хариулах
snake.js [183.77.171.247] 2020/4/21
hiimel oyun uhaan ni iluu hugjuud buruu talruu huuhduudiig surgah magadlaltai shuu dee tiimees demii
0 | 2 Хариулах
Зочин [149.205.250.155] 2020/4/22
ymiig sain talas ni harj uz.
3 | 0 Хариулах
зочин [182.160.38.123] 2020/4/28
чи машины боол болоод сайн талаас нь хар гэж ярих уу, жоохон өргөн хүрээгээр хар
0 | 0 Хариулах
Зочин [182.160.40.46] 2020/4/20
Угаасаа өндөр хөгжилтэй орнуудад хүмүүсийн оронд робот авч ажиллуулах явц ковид19-с болж илүү хурдтайгаар нэмэгдэж байгаа тухай ВВС мэдээлж байна лээ. Уг нь 2030 онд гэхэд АНУ дахь нийт ажлын байрны 30%-ийг роботууд хийх болно гэсэн судалгаа байсан ч ковидоос болоод энэ хугацаа илүү наашлах хандлагатай болсон бөгөөд цэвэрлэгээ ариутгал,агуулахын ачаа зөөгч болон ялгагч, зөөгч, түргэн хоолны тогооч, сургуулийн багш, фитнессийн болон иогын дасгалжуулагч, нягтлан бодогч, санхүүгийн зөвлөх г.м ажлуудыг робот болон хиймэл оюун ухаанууд гүйцэтгэх хандлагатай болж байна гэж байна лээ. Ингээд кинон гардаг роботуудтай зэрэгцэн амьдрах нийгэм ч эрчимтэйгээр эхэлж байх шиг байна даа.
6 | 0 Хариулах
Иргэн [66.181.170.2] 2020/4/21
Заза
0 | 0 Хариулах
Зочин [210.217.18.70] 2020/4/20
Hamaagui deer orlono. Yanz buriin humuusjiltai eldev medrel bagsh naraas deer baih bolovuu daa
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.117] 2023/12/7
Нялх хүүхэд шиг цайлган сэтгэлтэй муу хүн хэзээ ч болдоггүй хүнийг ховоор хэлмэгдүүлсэн
0 | 0 Хариулах
nice [202.21.110.94] 2020/4/20
nice
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.117] 2023/12/7
Машин яагаад эвдэрсэн шалтгааныг олохгүй бол робот засварчин гарч чадахгүй
0 | 0 Хариулах