Индэр    
2020 оны 4 сарын 20
Зураг
Нийгмийн Эрүүл Мэнд судлаач

КОВИД 19-н дараа дэлхий хэрхэн өөрчлөгдөх вэ? Тахлын түүхүүд юуг хэлж байна вэ?

Зураг
Image from the Toggenburg Bible (1411) of plague victims suffering from boils. Wikimedia

1950 онд АНУ түүхч  William McNeill гэгч  Rise of the West  буюу Барууныхан мандсан нь ном дээрээ ажиллаж байхад түүнийг гайхшруулсан сонирхол татахуйц баримтууд  гарч ирсэн байдаг.

McNeill хувьд Испаны түүхийг судалж байсан бөгөөд тэд 16-р зуунд Мексикийг эзлэн авахдаа 600 хүнтэйгээр хэдэн сая хүнтэй Азтек эзэнт гүрэн лүү зоригтой довтолсон нь түүнийг гайхшруулсан аж.

Энэ үед Азтек эзэнт гүрэн  түүний нийслэл  Мехико хотод Салхин цэцэг өвчний халдвар  эрчтэй тархаж байв.  Энэхүү баримтан дээр үндэслэн McNeill  2 чухал асуултад хариулт авч чадсан байна.

Яагаад Азтекууд Испанчуудыг мөрдөн хөөгөөгүй , яагаад  Азтекууд Испанчуудыг тэнгэр тэтгэж байна гэж бодож буун өгсөн бэ гэсэн 2 асуултдаа хариулт олжээ. Үүнээс улбаалан тэрээр Тахал ба Хүмүүс номыг бичсэн бөгөөд тэр номын агуулга нь тахал хэрхэн хүн төрөлхтний түүхийг өөрчилж байсныг бичсэн байдаг.

Бидний харж чаддагүй вирус, бактер хүн төрөлхтний хувьд хамгийн хэцүү дайснууд нь болж байв.

Элдэв өвчнүүд хүн төрөлхтнийг хөгжүүлэн дэвшүүлж соёл иргэншлийг бий болгосон гэж хэлж болох үндэслэл байдаг. Хүн төрлөхтөн шинэ нутаг оронд нэвтрэх тусам шинэ өвчинтэй тулгарч түүний эсрэг дархлаа үүсгэх ёстой болж байв. Өвчин ба хүн төрлөхтний дайны үр дүнд үхэх нь үхэж хүн төрөлхтөн өнөөдөр хэдэн тэрбумд хүрэв. McNeill түүхч улмаар хүн төрөлхтөн өвчлөлийг даван туулж өөр өөрийн бассейн буюу бүс нутагт амьдарч байсан гэж дүгнэв. Улмаар бүс нутгууд буюу  бассейн жишээ нь Ази ба Европ хоорондоо  худалдааны замаар холбогдож эхэлмэгц 14-р зуунд Европ хүн амын тал хувиа хар тахлаар алдав гэж бичжээ.

Түүний бичсэнээс бид юуг өнөөдөр харж болох бэ гэвэл өнөөдөр хүн төрлөхтөн Ковид 19-ийн эсрэг ДАРХЛААТАЙ болох дайныг хийж байна.

McNeill  macroparasites (хүн)  ба  microparasites (вирус )  аль аль нь зэрэг бие бие лүүгээ харагдах ба харагдахгүй хэлбэрээр довтлон вирус эзэн амьтны биед орон зайг эзэлж авдаг (эсийн дотор орж үржих) байна. Тахал өвчлөлийн бас нэг нийтлэг шинж бол энэ нь Соёл иргэншлийг мөхөөдөг, тухайлбал Ром, Грек эзэнт улсуудын мөхөлд тахал нөлөөлсөн байдаг  ба Европыг нөмөрсөн 14-р зууны тахал ч ийм нөлөөг үзүүлсэн. Мөн тахал нь цуу яриа, таамаглал, тахин шүтэлт, эрх мэдлийн төлөөх тэмцэл гэх мэт  олон зүйлийг дагуулдаг.

Орчин үед давуу тал нь хүн төрлөхтөнд  тахалтай тэмцэх зэвсэг байна. Бидний өвөг дээдэс шиг хэдэн саяараа бид үхэхгүй. Бидний тахлын эсрэг дайн бол шинжлэх ухаан гэх зэвсгээр тэмцэж буй дайн.

Энэ цаг үеийн сургамж нь харин хүн төрлөхтөн шинээр дэлхийгээ харж, нэгдэх, манай дэлхий дээр дутагдаж буй итгэлцлэл, нэгдмэл байдлыг хангах сайхан боломж гэж харж байна. Үр дүнд нь дэлхий маань илүү сайхан болох хүн төрөлхтөн илүү хүнлэг болох боломж бүрдэнэ.

Бид нүдээ онгойлгож бие биенээ хайрлах ёстой. Түүхэнд өвчин ба гамшгийн дараагаар хүн төрөлхтөн ядуу сул дорой болдог байсан  бөгөөд энэ удаа ч тэгнэ.

Үүний дараагаар эдийн засаг ба нийгмийн хохиролд өртсөн  улс орнууд дотор ба улс хооронд улс төрийн эрх мэдлийн төлөөх дайн эхэлнэ.

Хямралаас гарахын тулд илүү их мөнгө зарцуулахыг шаардана, мөнгө дутагдана хэн нэг нь хаа нэгтээ мөнгө нуусныг хайж эхэлнэ. Бас хэн мөнгө төгрөг төсвийг буруу зарцуулсныг буруутгаж эхэлнэ. Улмаар хуваагдана хагарна.

1930-аад оны хямрал шиг байдал үүснэ гэвэл тэдгээр он жилүүдэд болсон явдлыг хүлээх хэрэггүй. Тэр үед жишээ нь Германд дарангуйлал гарч ирэн хөршүүдээ эзэлсэн. Үндэсний цөөнх буюу еврей нарыг хядсан.

Харин орчин үед буюу шинэ коронавирусийн эсрэг дайнд засгийн газрууд гартаа их эрх мэдлийг авсан, тэднийг ийм эрх мэдэл авахыг биднийг хамгаалаач гэсэн иргэд өгсөн байгаа.

Тэгвэл энэ эрх мэдлээ тахал дууссаны дараа тэд эгүүлэн өгөхүү гэсэн асуулт гарч ирнэ. Иргэд тахлын дараагийн давалгаанаас айсан үед тэд иргэдийг улам ихээр айлган эрх мэдлээ хадгалахыг хүснэ.

Тахлын дараа эрдэмтдэд талархан, мэргэжилтнүүдийг магтах болно. Алдаа хийсэн хэд  нь ч шүүмжлэгдэх болно. Шүүмжлэл нь  популизмыг хөөргөж гадны улс орнуудаас айх эмээхийг хөөргөнө. Хятадыг улс орнууд шүүмжилж эхэлсэнийг та бүхэн харсан байх.

Энэ бүх бэрхшээлийг   хуулийн засаглалтай, жинхэнэ ардчилалтай, эрх чөлөөтэй, шинжлэх ухааны мэдлэг нотолгоон дээр суурилж шийдвэр гаргадаг улсууд даван туулна.

Харин ийм биш улсуудад асуудлууд ундрах магадлалтай.

 

The Times cониноос орчуулав.