Индэр    
2020 оны 4 сарын 14

COVID-19-н үед хариу авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн бодлого: Монгол Улсад учирч болох эрсдэл ба боломж

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID19-ийн үед хариу авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн бодлого: Монгол Улсад учирч болох эрсдэл ба боломж

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус (Covid19) нь дэлхийн хүн бүрийн амьдралд хүчтэй нөлөөлж байна. Хэдийгээр дэлхийн ихэнх улсад Covid19-ын тохиолдлууд бүртгэгдсэн ч уг өвчний тархалт, тархалтын хурд, нас баралтын хувь нь улс орнуудад өөр, өөр байна. Үүнийг эрүүл мэндийн эдийн засаг болон нийгмийн эрүүл мэндийн судлаачид эрүүл мэндийн системийн хүчин зүйлс, хүн ам зүйн бүтэц, агаарын бохирдол гээд олон талаас нь судалж байна.  Энэхүү нийтлэлд олон улсад ”COVID19”-ийн эсрэг авч буй нийгмийн эрүүл мэндийн бодлогууд болон Монгол Улсад учирч болох эрсдэл, боломжийг  товч тоймлов. 

1. Эпидемик буюу тахлын үед хариу авч хэрэгжүүлдэг нийгмийн эрүүл мэндийн бодлогын гол хэлбэрүүд

Эпидемик буюу тахлын үед авч хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн бодлогын гол хэлбэрүүдийг тоймловол анагаах ухааны болон анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүд гэж ерөнхийд ангилж болно.

Зураг 1. Эпидемик буюу тахалын үед авч хэрэгжүүлдэг нийгмийн эрүүл мэндийн бодлогын гол хэлбэрүүд

 

Эх сурвалж: OECD 2020, “Containment and mitigation policy actions are key to fight the COVID-19 pandemic”

Эдгээр арга хэрэгслээс вакцинжуулалт нь нийгмийн эрүүл мэндийн салбарт гарсан хамгийн чухал, мөн эдийн засгийн хамгийн үр ашигтай ололт юм. Энгийнээр хэлбэл, вакцинжуулалтын тусламжтайгаар хамгийн бага зардлаар, богино хугацаанд сая, сая хүнийг өвчлөл болон нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой.

Судалгаанд дурьдсанаар вакцинжуулалтын хөтөлбөрт оруулсан 1 доллар бүр нь ирээдүйд өвчлөлөөс үүдэлтэй нийгэмд учирч болох 16 долларын эдийн засгийн хохирол өвчлөлөөс үүдэлтэй хөдөлмөрийн чадвар алдалт болон тухай өвчнийг эмчлэхэд зарцуулсан зардал)-оос урьдчилан сэргийлдэг. 

Харамсалтай нь одоогийн байдлаар Covid-19-ийн эсрэг вакцин болон эм, эмчилгээ байхгүй байна. Дэлхийн олон улс орны эрдэмтэд Covid-19-ийн эсрэг вакциныг гаргаж авахаар ажиллаж байгаа ч вакцин нийтийн хэрэглээнд албан ёсоор нэвтэртлээ 12-18 сар болж магадгүй талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээлсэн.

Нэгэнт Covid-19-ийн эсрэг вакцин болон өвөрмөц эмчилгээ байхгүй учраас олон улсын хэмжээнд уг өвчинтэй тэмцэхэд маск зүүх, хөл хорио тогтоох, зай барих (social distancing), гар угаах, иргэдэд зөв мэдээллийг богино хугацаанд түгээх,  ариутгал, халдваргүйжүүлэлт хийх гэх мэт анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.   

Яг өнөөдрийн байдлаар COVID19-ийн эсрэг авч буй анагаах ухааны бус хариу арга хэмжээнүүд дээр хийсэн эрүүл мэндийн эдийн засгийн үнэлгээ олон улсад алга байна. Энгийнээр хэлбэл, эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээр гарч буй зардал, эдийн засгийн хохирлыг нь эдгээр арга хэмжээг авсанаар урьдчилан сэргийлэгдсэн нас баралт, өвчлөлтэй харьцуулан судалсан судалгаа хараахан байхгүй байна.

2. Эпидемик буюу тахлын үед нотолгоонд суурилсан бодлогыг богино хугацаанд гаргахыг шаарддаг

Бодлогын түвшинд ажиллаж байгаа хүмүүст хүнд нөхцөлд шийдвэр гаргах, хэцүү сонголт хийх шаардлага байнга тулгардаг. Эдгээр шийдвэрийг нотолгоонд суурилж, богино хугацаанд гаргах шаардлагатай.

COVID19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн бодлого, шийдвэр гаргасан хугацаа нь  улс орон болгонд харилцан адилгүй байгаа бөгөөд энэ нь тухайн оронд COVID19 хэр хурдтай тархахад шууд нөлөө үзүүлсэн. Үүнийг гурван улсын жишээн дээр дурьдвал:

  • Итали. 2020 оны 2-р сарын 20-ний өдөр Хятад улсад COVID19-ийн  нийт 75,465 халдвар бүртгэгдсэн байсан (ДЭМБ, 2020) бол Итали улсын  Lodi хотод 38 настай эрэгтэй COVID19-ийн халдвартай болох нь тогтоогдсон байна. Энэ нь зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг эс тооцвол тухайн улсад гарсан анхны халдвар юм (The New York Times, 2020). Нэг хоногийн дараа хөрш зэргэлдээ хотод нь COVID19-ийн халдварын улмаас анхны нас баралт бүртгэгдсэн байна. Дөрөв хоногийн дараа Италийн хойд хэсгийн ихэнх хотод сургуулиуд хаагдаж, музей, театрын үйл ажиллагааг хааж, шашин болон спортын үйл ажиллагааг зогсоосон бол кафе болон баарууд нь оройн 6 цаг хүртэл ажиллах зөвшөөрөлтэй болов. Харин анхны халдвараас хойш 6 хоногийн дараа Милан хотын захирагч “Milan Doesn’t Stop” аян эхлүүлсэн бөгөөд баарнууд үдшийн цагаар ажиллах болов.

Анхны халдвар гарснаас хойш 12 дахь өдөрт Милан хотын гол сүм нь дахин жуулчдад үйлчилж эхэлсэн бол зарим хотод музейнууд эргэж ажиллаж эхэлж. Энэ үед  COVID19-ийн халдвартай хүний тоо улс даяар огцом өсч 2,000-д хүрэв.

Үүнээс хойш хэсэгчилсэн хариу арга хэмжээг авсан ч Lodi хотод бүртгэгдсэн анхны тохиолдлоос ойролцоогоор гурван долоо хоногийн дараа тус улсын ерөнхий сайд улс даяар шаардлагагүй хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Үүний дараагаар илүү чанга, хатуу арга хэмжээнүүд үргэлжлүүлж авсан болно. Харамсалтай нь энэ үед тус улсын бүх хэсэгт COVID19-ийн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүмүүсийн тоо 4,000 давсан байлаа.

2020 оны 4-р сарын 13-ны байдлаар тус улсад COVID19-ийн 156,363 тохиолдол, 19,899 нас баралт бүртгэгдсэн байна (https://coronavirus.jhu.edu/).

  • АНУ. Олон улсын тэргүүлэх эрдэм шинжилгээний сэтгүүл болох “Health Affairs”-т 2020 оны 2-р сарын 3-нд  “What Questions Should Global Health Policy Makers Be Asking About The Novel Coronavirus?” сэдэвт өгүүлэл хэвлэгджээ. Уг өгүүлэлд зохиогч нь “АНУ нь нарийн зохион байгуулалттай, хөгжингүй нийгмийн эрүүл мэндийн системтэй.  Америкийн Өвчний Хяналт Урьдчилан Сэргийлэлтийн Төв (Centers for Disease Control and Prevention) дэлхий дээр шилдэг нь. Хэдийгээр АНУ-д лабораторийн шинжилгээгээр баталгаажсан COVID19-ийн 7 тохиолдол байгаа ч, америкчуудын дунд халдвар тархах эрсдэл бага байгаа бөгөөд зорчих хөдөлгөөнийг хязгаарлах болон хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээг авах үндэслэлгүй байгаа тухай бичжээ (Lawrence O. Gostin, 2020).  

АНУ нь анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн салбарын болон эрдэм шинжилгээний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг нь үнэн. Тус улс нь 2017 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 17.6%-тай тэнцэх хөрөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулсан бөгөөд нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардал нь 10,246.14 доллар байна (Дэхийн Банк, 2020). Зарим улсын нэг хүнд ногдох эрүүл мэндийн зардлыг харвал, Швейцарь – 8,216.96 доллар, Итали – 3,619.70, Япон – 4,563.46 доллар, Өмнөд Солонгос – 2,980.16 доллар, Хятад - 8,41.11 доллар, Монгол- 518.13 доллар байна. Өөрөөр хэлбэл,  АНУ нь эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө зарцуулдаг улс юм.

АНУ-д дотооддоо халдварласан анхны тохиолдол 2020 он 2-р сарын 20-ний өдөр бүртгэгдсэн бол халдварын тоо (ABC News, 2020), хамрах хүрээ богино хугацаанд эрчимтэй өсч 2020 оны 3-р сарын 12-н гэхэд халдварын тоо 1,645 болж, 41 хүн нас барав (CNN, 2020.03.12). Улмаар 2020 оны 3-р сарын 13-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп улс  орондоо үндэсний хэмжээний онц байдал зарласан юм. Гэсэн хэдий ч халдварын тоо өссөн хэвээр байсан бөгөөд улмаар эмнэлгийн ор, эмч, сувилагч, амьсгалын аппаратын хомсдолд орсон. Мөн эмч, сувилагчдад хамгаалах хэрэгсэл хүрэлцэхгүй байгаа бөгөөд ажлын байран дээрээ халдвар авах эрсдэл өндөр байгааг нийгмийн сүлжээгээр байнга мэдээлж байна.

3-р дугаар сарын 27-нд Харвардын их сургуулийн Harvard Global Health Institute-ийн захирал профессор Ashish K. Jha шууд ярилцлагын үеэрээ АНУ нь COVID19-ээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд 2 сар алдсан гэж хэлсэн нь анхаарууштай.

2020 оны 4-р сарын 13-ны байдлаар  тус улсад 557,590 хүн халдвар авч, 22,109 хүн нас бараад байна (https://coronavirus.jhu.edu/).

  • Монгол. Өндөр хөгжилтэй эдгээр оронтой харьцуулбал 3 сая хүн амтай Монгол Улс маань тахал гарсан Хятад улстай хил залгаа оршдог учир халдвар тархах эрсдэл хэд дахин өндөр.

Гэсэн хэдий ч бусад улсаас түрүүлж цаг алдалгүй хилээ хаах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох зэрэг  шийдэмгий арга, хэмжээ авсан нь COVID19-ийн халдварыг Монгол Улсад тархахаас урьдчилан сэргийлсэн байна. Мөн Эрүүл мэндийн сайд  Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг гаргасныг цохон тэмдэглэх хэрэгтэй.

2020 оны 4-р сарын 14-ны байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн COVID19-ийн 30 тохиолдол бүгдээрээ  бусад улсаас зөөвөрлөгдөж орж ирсэн бөгөөд  тэдгээрийг хяналтад авч, эмчилж байна.

Сургамж:  Цар тахалын үед цаг хугацаа хамгаас чухал. Энд улсын эдийн засаг, эрүүл мэндийн салбарын хүчин чадал болон эрүүл мэндийн салбарын санхүүжилтаас гадна нотолгоонд суурилсан шийдвэрийг богино хугацаанд гаргах нь ямар чухал болохыг дээрхи гурван улсын жишээнээс харж болно.

Одоо COVID19 тахлын үед АНУ, Итали болон халдварын цөм болсон улсуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах зорилготой юм.

3. Монгол улсад COVID19 тархах эрсдэл буурсан уу?

Аливаа эрүүл мэндийн систем, бодлогын цөм суурь нь хүний эрх юм.

Хүний эрхийг хамгаалах нь аливаа төрийн үүрэг. Манай улсын адилаар бусад улс орнууд хүсэлт гаргасан өөрийн иргэдээ боломжоороо авахаар ажиллаж байна. Үүнтэй уялдуулан Монгол Улсад COVID19-ийн халдвар дотооддоо тархах эрсдэл улам нэмэгдэж байна. Мөн түүнчлэн, Азийн орнуудад, ялангуяа Хятад улсад COVID19-ийн тархалтын 2 дахь давалгаа гарч болох эрсдэл байгааг судлаачид сануулж байна.

4. Монгол Улсад COVID19-ийн халдвар дотооддоо тархсан тохиолдолд тархалтын хурд, нас баралтын хувь ямар байх вэ?

Олон улсад COVID19-ийн цаашдын төлөв, тархалтын боломжит хувилбарууд, үүнээс үүдэлтэй эрүүл мэндийн системийн ачааллыг статистикчид, тархвар судлаачид, эрүүл мэндийн эдийн засагчид тооцоолж байна. Ингэж загварчлах нь шаардлагатай эмч, сувилагч, эмнэлгийн ор, багаж тоног төхөөрөмж болон нөөцийн хувиарлалтыг хийхэд чухал юм.

Яг одоогоор манай улсад COVID19-ийн халдварын төлөв, тархалтын загварчлалыг  хийж олон нийтэд танилцуулаагүй байна. Харин бидний мэдэж байгаагар COVID19-ийн халдварт хамгийн эрсдэлт бүлэг нь ахмад настнууд болон суурь өвчтэй хүмүүс юм.

Үүнээс гадна COVID19-ийн нас баралтад нөлөөлж буй олон хүчин зүйлс байгааг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна. Жишээлбэл:

  • АНУ-д агаарын бохирдол болон COVID19-өөс үүдэлтэй нас баралтын хамаарлыг судалсан судалгааны үр дүн 4 дүгээр сарын 7-нд хэвлэгдсэн бөгөөд агаар дахь PM2.5 тоосонцрын хэмжээ 1 мкг/м3-ээр нэмэгдэхэд COVID19-өөс үүдэлтэй нас баралт 15 хувиар нэмэгднэ гэсэн үр дүн гарчээ (Xiao Wu нар, 2020). Өөрөөр хэлбэл, агаарын бохирдол их газарт нас баралтын хувь илүү өндөр байх болно.
  • Коронавирусийн халдвар авсан тамхи татдаг хүн халдвар авсан тамхи татддаггүй хүнээс хүндээр өвдөх эрсдэл нь 1.4 дахин, улмаар эрчимт эмчилгээний тасагт хэвтэх, амьсгалын аппарат хэрэглэх, мөн нас барах магадлал нь 2.4 дахин их байгааг 2020 оны 3-р сарын 18-нд хэвлэгдсэн судалгаанд дурьджээ (Constantine I. Vardavas,  Katerina Nikitara, 2020).  
  • Зарим улсад шинэ төрлийн коронавирусийн тархалт, нас баралтад эмч, тоног төхөөрөмж, орны дутагдалтай байдлаас гадна тухайн улсын эрүүл мэндийн салбарын хэт төвлөрсөн бус байдал, тусламж, үйлчилгээний давхардал, эрүүл мэндийн байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй байгаа гэх мэт хүчин зүйлс нөлөөлж байгааг судалгааны үр дүн харуулж байна (Benedetta Armocida нар, 2020).

Харин манай улсын хувьд ядуурал өндөр, тамхины хэрэглээ их, архаг хууч өвчинтэй хүмүүсийн тоо өндөр байгаа, мөн сүүлийн жилүүдэд агаарын бохирдол өндөр байсан зэргээс үндэслэн дараах таамаглал дэвшүүлж байна. Хэрэв  COVID19-ийн халдвар дотооддоо тархсан тохиолдолд:

  • Уг халдварын улмаас эмнэлгийн тусламж авах хэрэгцээтэй хүний тоо болон нас баралтын хувь нь олон улсын дунджаас өндөр байх;
  • Улаанбаатар хотод нас баралтын хувь илүү өндөр байх;
  • Залуу, хөдөлмөрийн насны хүмүүс халдвар авах эрсдэл, халдварын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдэл нь олон улсын дунджаас өндөр байх.

Мэдээж эдгээр нь таамаглал төдий боловч тандалт судалгаа хийж, анхааралдаа авахад илүүдэхгүй болов уу.

Үүнээс гадна бидний олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судалгаагаар эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний давхардал их байгаа төдийгүй, эмчилгээ, үйлчилгээний тэгш бус байдал нэмэгдсэн байгааг анхаарах хэрэгтэй (Д. Жавхланбаяр нар, 2015).

Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой хүмүүс нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хэрэглэдэг бол орлого багатай иргэд маань шаардлагатай ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чадахгүй байгаа нь санаа зовох асуудал юм. Ялангуяа COVID19-ийн халдвар дотооддоо нэмэгдсэн тохиолдолд эмзэг бүлгийхэнд улам хүндээр тусах төлөвтэй байгааг анхаарах хэрэгтэй.

5. Болзошгүй COVID19-ийн халдварын тархалттай холбоотойгоор Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх нь

Хэдийгээр манай улсад эрсдэл өндөр, эрүүл мэндийн салбарт зарим тоног төхөөрөмж, багаж, хүний нөөц дутмаг, системийн асуудлууд багагүй байгаа ч COVID19-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн өмнөх шийдэмгий, оновчтой арга хэмжээнүүд нь бидэнд дараах боломжуудыг олгож байна. Үүнд:

  •  COVID19-ийн халдвар эрчимтэй тархахаас өмнө эрүүл мэндийн салбараа  бэхжүүлэх боломж олгож байна. (Эрүүл мэндийн салбараа хэрхэн бэхжүүлэх талаар тусгайлан бичих нь зөв болов уу хэмээн хойш нь түр тавилаа.)

  •  COVID19-ийн халдвар дотооддоо тархсан ч одоо хэрэгжүүлж буй нийгмийн эрүүл мэндийн арга, хэрэгслүүдээ амжилттай үргэлжлүүлсэн тохиолдолд эмнэлгийн ор, эмч, сувилагч, оношлогооны тоног төхөөрөмжийн эрэлтийн өсөлт нь бусад орнуудтай харьцуулбал харьцангуй бага байх боломжтой.
6.Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэмэгдүүлэх

COVID-19-ийн улмаас хөл хорио тогтоосон улсуудад сургуулийн үйл ажиллагаа зогссон, бизнес, ажлын байраа алдсан, орлогогүй болсон, ганцаардсан гэх мэт олон шалтгааны улмаас хүн амын дунд стресс, сэтгэлийн дарамт ихсэх, гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх зэрэг сөрөг үр дагаварууд ажиглагдаж байна.

Манай улсын хувьд 10-14, 15-19 насны хүүхдүүд, 20-24, 25-29 насны залуучуудын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан нь амиа хорлолт гэсэн харамсалтай баримт бий (Үндэсний Статистикийн Хороо, 2018).

Иймд нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хямралын энэ үед сэтгэцийн эрүүл мэнд, амиа хорлолтыг бодлогын түвшинд тусгайлан анхаарч ажиллах хэрэгтэй байна.

7. Хөл хорио, зай барих зэрэг арга хэмжээ нь хэр удаан үргэлжлэх вэ?

Өмнө нь дурьдсанчлан COVID19-ийн халдварыг хянах, хязгаарлах гол шийдэл нь хөл, хорио тогтоох гэх мэт аргууд биш юм. Харин хөл, хорио тогтоох, тусгаарлалт зэрэг аргуудыг халдвар авсан хүний тоог, эрүүл мэндийн салбарын хүчин чадлаас хэтрүүлэхгүй байх зорилгоор ашиглаж байна. Иймд манай улсад хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нэлээд хэдэн сар үргэлжилж болох магадлалтай.

Иймээс манай улс энэ нөхцөлд дасан зохицож, эдийн засгийн үйл ажиллагаагаа идэвхжүүлэх арга зам боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай.

 



Бэлтгэсэн: Доктор, Дэд Профессор Д.Жавхланбаяр,
Зүүн Финландын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Бодлого болон Эдийн Засгийн ахлах багш
Куопио хот, Финланд улс
2020 оны 4 сарын 13
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
39
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
3
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
walking corona [66.181.161.69] 2020/4/17
Манайд дотоодоосоо нэг л хүн гарахад хянах боломжгүй . Нэг хүний хавьтагч 110аас дээш бсн тиимээс өвсөнд зурсан шүдэнз шиг л маш хурдан тархах аюултай.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.27] 2020/4/17
Bugd muu uushigtai bolhoor odoo tamhi tatdag humuust chiglesen ajluud hiimer bna. Ahlah angiin huuhduud tamhid ih orj bna. Huuhduuded zoriuylsan tamhi tatahgui bhiin esreg ajluud hiimeer bna. Gaduur bgaa nus shulsiig bagasgah haydag humuusiig torgoh ajluud bas hiimeer bna.
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.32] 2020/4/15
Tamhi zarhaa bolio oo. Uujig ni eruuljeed, tamhinaas niiteeree gartsgaah bolno.
3 | 0 Хариулах
Good [73.250.64.96] 2020/4/15
Sudalgaa, barimtand suurilsan vndesleltei sain l bichsen bna. In text citation hiihdee angli, mongol holiku bval ug n!
0 | 0 Хариулах
aaaaa [66.181.191.214] 2020/4/14
zugeer gereesee garahgui baihiig hichee
0 | 0 Хариулах
zochin [202.9.46.209] 2020/4/14
ger horoolold bga humuus huuhduud mini yana daa 5 hanatai gert 6-7 luula amidarch bga humuus gertee yaj tusgaarlah ve dee, jolon muu usnii nuhnees ehleed hund hund asuudluud ih bna daa. TUR ZASAG MINI GER HOROOLOLD ANHAARLAA MASH SAIN HANDUULAH HERGEGTEI YUM BOLOV UU. MASK ZUUGEEGUI HUUHDUUD SHOROO BUJIGNUULAAD MANARGAJ HARAGDANA LEE. YANA DAA MONGOLIIN MINI IREEDUI BOLOH SAIHAN URSUUD MINI DEE.BURHAN URSHUUH BOLTUGAI.
1 | 0 Хариулах
АВИЛГАЛчидын [202.126.89.133] 2020/4/14
КОРОНОГ хөөж байгаа шиг орох нүхгүй болгож хаах шиг л шаах юм бол синга чаашаа шүү !!! юу нь 5500 ланд унах ха ха тэгээсэй гэж залибаряа!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.87.3] 2020/4/14
Гадаадаас баахан Монголчуудаа увуулж цувуулж авчраад байсан одоо тэгээд хотод халдвар тархчихлаа да. Хэдэн бизнесийн байгууллагуудын ихэнх нь хаалга үүдээ барьж ажил орлогогүй болж байгаа болоо! бас иргэдэд бөөн айдас хүйдэс авчирлаа да. Гадаадын оронд аялалаар яваад гацсан санхүүгүү болсон хэдэн иргэнээ л авчирхад болох байсан юм бусад нь тэндээ тодорхой хугацаагаар амьдарсан хөлөө олцон байсан хүмүүсийг ялгахгүй авчирч ирдэг нь буруу болсон юм да. Хэлэх ч үг алга
0 | 0 Хариулах
хишгээ [66.181.161.76] 2020/4/14
Гаднаас хүн авахгүй авсан хүмүүсээ эмчлээд өөр улс оронд байгаа хүмүүсдээ будаллах газар хоол хүнсний тодорхой тэтгэмж өгөөд өвчин тархалт намжтал байлгаж болдоггүй юму заавал 3 сая иргэндээ эрсдэлтэй алхам хийх ямар учиртай юм бэ вирус хурдацтай тархахаас өмнө ухаараачээ
3 | 0 Хариулах
зочин [202.126.89.43] 2020/4/14
монголд удаан амьдраагүй хүн юм уу даа, зарим мэдээлэл нь хуучирсан байна.
0 | 0 Хариулах
зочин [202.126.89.43] 2020/4/14
зарим оронд вакцины клиникийн 1 шатны туршилтаа амжилтай хийгээд, 2 шатны туршилтаа эхэлсэн. Хэрэв 3 шатны туршилт амжилтай хийгдвэл вакцинтай болно. 12-18 сараас өмнө ч вакцин бүтээгдэж болно.
3 | 1 Хариулах
Зочин [118.169.45.163] 2020/4/17
Herev tim hurdan vaccine-tai bolchihdog bsan bol DOH-iin esreg vaccine garsan baih bailaa. COVID virus ni DOH-toi tustei butetstei uchraas vaccine garah naidvar mash baga barag baihgui gej helj bolno. Harin haldvariig hyazgaarlaj, ulmaar degdeltiig baihgui bolgoh l arguudiin talaar l yarih heregtei baih. Uunii neg jishee ni Taiwan uls. Uls dayar 300 garan case-tei, buh arga hemjeeg avaad uls dayar buh zuil ongorhoi, virustei zeregtsej ajillaj amidraad bolj bna.
0 | 0 Хариулах
Зөвлөхөд [202.179.31.79] 2020/4/14
Уушги руу дайрдаг бол ургамлын тоосонцорын аллергитэй хүмүүс коронадахгүйг дээд зэргээр хичээх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.79] 2020/4/14
Урьдчилан сэргийлэх?
0 | 0 Хариулах
хийсвэр онол [202.126.88.48] 2020/4/14
Дотоодын бодит нөхцөл байдлыг тусгаагүй, зүгээр хийсвэрээр онолдсон байна
0 | 0 Хариулах
:Дарь [59.153.112.121] 2020/4/14
Сайн өгүүллэг байна. Гадагшаа явсан залуучууд сайжирч байна.
0 | 0 Хариулах
Zochin [67.163.39.32] 2020/4/14
Yag Mongoltoi holbootoi asuudal deeree sudalgaa hiij too barimttai gargaj taviachee.Yamarch too barimtgui uigaa bicheed baigaa uim Be?
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.79] 2020/4/14
Монголд тийм юм хийдэггүй абйдаггүй.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.84] 2020/4/14
Энэ үхсэн хүмүүсийн тоо нь худлаа л санагдаад байгаамдаа, ямар ч баримт байхгүй. Ийм олон нас баралт байна гэж үү ? Өдөр бүр хорт хавдар, эмгэг, амиа хорлолт, осол гээд хэдэн хүн нас бардаг бол.......Энэ бол зүгээр сэтгэл зүйн дайралт
4 | 1 Хариулах
j [202.21.117.34] 2020/4/14
муу ёрын [хориотой үг] вэ чи .... новш вэ чи ,,, ал
1 | 1 Хариулах
Зочин [202.179.26.210] 2020/4/14
Манайхан яагаад солонгос тайван шиг утасны апп хийж болохгүй байга юм бэ? тусгаарлалтас гарсан хүмүүсээ 3G- г нь асааж холболт салангуут очиж хянах ч гэдэг юм уу? Гадуур эрсдэл үүсгэж байгаа бөөгнөрөлийг мэдээлэх зэргээр ашиглах боломж их байна. Арай л хойрго байна даа 21-р зуунд
6 | 2 Хариулах
heterhii nurshuu yum [202.131.245.34] 2020/4/14
umshig sonirhol hurdan buuraad baina, tovch bolon todorhoi bichij boldoggui yum uu?
0 | 5 Хариулах
Зочин [202.179.13.130] 2020/4/14
Чамайг уншхаасаа залхуурахыг мэдээд товчлоод сууж байх уу
3 | 0 Хариулах
hehe [202.131.245.34] 2020/4/14
hehe
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.156] 2020/4/14
Утаандаа хордоод сууриа сайхан бэлдчихсэн хүмүүс корона тархаад эхлэнгүүт хөгшин залуугүй чадрана
4 | 0 Хариулах
Зочин [104.248.39.233] 2020/4/14
Мөнгөгүй бол настай хамаагүй бүгд үхнэ..дээр ар тал сайтай түрүүлж эмчлүүлнэ..онцлогоо тэгээд мэдэж байгаа тэ
1 | 1 Хариулах
Зочин [202.21.108.186] 2020/4/14
Covid-19 -g mongoor emchilj bolohgui ehleed naad tarhinii tugjeeneesee sal andaa
1 | 0 Хариулах
Зочин [103.229.123.182] 2020/4/14
nastai humuus huurhii bolno olon ch hun burhnii orond zalrana daa
1 | 0 Хариулах
АШУҮИС [203.177.145.47] 2020/4/14
Дэд профессор гэж өөртөө цол өгөхөө больсон нь дээр
1 | 0 Хариулах
Зочин [192.82.77.117] 2020/4/14
Gadaadad baigaa humuus Mongoliin toloo yag sanaa ni zovdog gej uu?
8 | 2 Хариулах
Belgium [87.65.15.236] 2020/4/16
Gadaadad bga mongolinhoo toloo zobdog hymyys mash ih bdag yum shyy. Yagaad gbel aab eej,ah dyy,hani ijil, yr hyyhed ged bas mah tsusni tasarhai bolson ta bugdiin toloo bid end odor bur engiin yed ch sanaa zobnin yrgelj chih tabij suudag yum. Gadaadad bdag mglchuud bid minii ard tymen gej nerledeg. Bid eh oron elgen sadan ta byhendee hairtai bdag yum. Ta narig sanaad uildag yum shyy.
0 | 0 Хариулах
Зочин [118.169.45.163] 2020/4/17
Sanaa zovood l iim zuvlumj bicheed baigaa biz dee? End tend mongolchuudtai uulzahad bugd l Mongoldoo sanaa ni zovson uls baidag shdee.
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2020/4/14
МАНАЙ БАС 1 СУЛ ТАЛ БОЛ ЭМЧИЛГЭЭ... ДЭЛХИЙД ДУНДАЖААР 7-10 ХОНОГТ ЭМЧИЛЖ БАЙГАА БОЛ МАНАЙД 20 БА ТҮҮНЭЭС ОЛОН ХОНОГ БАЙХ МАГАДЛАЛТАЙ БАЙГАА НЬ ОР ХҮРЭЛЦЭХГҮЙ БОЛОХ АЮУЛТАЙ. ОЛОН ЭМЧ НАР УХААНАА УРАЛДУУЛЖ, УЛС ТӨРГҮЙГЭЭР ХАМТРАХЫН ОРОНД ГАНЦ БҮЛЭГ АЛДАА ОНООНЫ АРГААР АЖИЛЛАХ НЬ БУРУУ.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.149] 2020/4/14
Нөгөө франц юу болсон бэ, манайд нээрээ эмчилгээ муу, их удах юмаа, тээ
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.131] 2020/4/16
Энэ үнэн шүү. Манайд дэлгэрвэл эмнэлэгт очно гэж бодох хэрэггүй юм байна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.229] 2020/4/14
өө энэ одоо галзуурлын байдалд орсон хүмүүс чинь бүр галзуурна шүү. Зарим орнууд нийтээрээ галзуураад цаана чинь сүйд. хичээгээрэй бүгдээрээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.57] 2020/4/14
Medeej targan darga nar bugd yavna. Ahmaduud, tamhichid, havdartai humuus geed deerees ni UB d amidardag bolon aimgiin tuvd amidarch utaagaar amisgalj bsan bugd yavna bhdaa.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.208] 2020/4/14
Мэдээж асар хурдтай салхитай хээрийн түймэр шиг л юм болно ш дээ хэ хэ манай ноёдууд өөрийн эрүүл мэндийн салбарыг голж бүгд гадагшаа гарч эмчлүүлдэг байж иргэнээ боддог эх оронч дүр гаргаж байж улсынхаа хүн амыг сүйрүүлэхээ шийдэждээ латин америк африк шиг гудамжаар нь баахан цогцос тавихыг хүссэн засаг төртэй ч байх гэж
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.44] 2020/4/14
Гадаадад цагаачилж хэвтчихээд л та нар олон улсаас илүү үхнэ гэж бичээл ташаал авдгийн муу яадгийн
3 | 4 Хариулах
Зочин [103.26.192.22] 2020/4/14
ene bol gashuun ch gsn unen niitlel baina. neg degdeh ym bol bid yaaj ch hicheegeed diilehgui.
2 | 2 Хариулах
Зочин [66.181.161.96] 2020/4/14
Эрдэмтэн хүний үгийг сайн сонс эргүү дагз минь ээ? Хамгийн түрүүнд үхэх магадлал өндөр учраас бухимдаад байнх аа даа
1 | 2 Хариулах
Зочин [43.242.243.44] 2020/4/14
Энэ ацны эрдэмтэн ч гэж юу байхав энэ тэндээс хэдэн тоо баримт орчуулж эвлүүлж тависан бас нэг бэртэгчин л бна Монголчууд бол Хошуу нэмснээс Хуруу нэмээ гэж хэлдэг юм
2 | 0 Хариулах
Зочин [202.179.27.55] 2020/4/14
Hodoo bgaa humuus l aztai bh bolno. Hotiinhon tuswal shuud budaa bolno. Nas baralt 600000 hemjigdene. Tahir dutuu tamhi tatdag darhlaa muutai nastai humuus haramsaltai bh bolno. Odoo udirdaj bgaa humuustee itgeed uldeheea oor songolgui, gehdee muugaar bodoj sainiig bodhiig l zowlii
5 | 2 Хариулах
Зочин [192.82.69.240] 2020/4/14
Arai ch hun amiin 4/1 ni nas barahgui bailgui dee. Uvchlul golomtlon garaad baigaa uls ornuudiin niit hun amiin 0.5-1% hurehtei ugui uvchul odoogoor burtgegdeed baih shig baina. Manai ulsiin 3 saya irgen bugd uvchluud, nas baraltiin huvi 20% baina gej tootsood baigaa yumuu?
2 | 0 Хариулах
Зочин [103.212.116.216] 2020/4/14
Сүүлийн үед 40-өөс доош насныхан л чад хийгээд байна даа.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.108.186] 2020/4/14
Hogshoon delhiid heden hun uhej baij ene covid-19 namjih bol? Oooroo uzej hardag yum shig sanagdlaa...
1 | 0 Хариулах