Индэр    
2020 оны 2 сарын 3
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

ТАНИЛЦ: Хамгийн олон түгээгдсэн 10 хуурамч мэдээ ба түүнийг түгээсэн хуудас, группүүд

Зураг
 
Судалгааны дүгнэлт: “Монголын нийгэмд хуурамч мэдээг бүтээх, түгээх үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд үүнийг тогтмол хийдэг баг, бүлэг, сувгууд үүссэнийг нотолж байна”.

Хуурамч мэдээнүүдийг цуглуулж, баталгаажуулж, шинжлэх зуур маш олон зүй тогтол харагдлаа.

Хамгийн ноцтой дүгнэлтийг дээр бичив. Хуурамч мэдээг мэргэжлийн мэт (гарчигтай, зурагтай, мэдээний бүтэцтэй, мэдээний мэт сайт дээр байршсан, олон хандалттай) үйлдвэрлэж (хуурамч мэдээг тогтмол түгээдэг 100 орчим вэбсайт байв), түгээдэг баг, бүлэг олон арваар үүссэн бөгөөд мессэжээ “сэвэх” сувгуудын хүчийг улам бүр зузаатгаж буй нь ил тод харагдав. “Ийм багуудад улстөрчид үнэхээр их мөнгө зарж ажиллаж байгаа бололтой” гэж бодов.

Өнгөрсөн жил АНУ-ын Норфэстэрнийн Их Сургуулийн Дата аналитикс хөтөлбөрийн судлаач, доктор (Ph.D) Я.Борчулуунтай хамтран хийсэн “Фэйсбүүк сүлжээнд монгол хэл дээр тархсан хуурамч мэдээний судалгаа”-гаа хуваалцаж байна. 200 орчим хуурамч мэдээний сэдэв, агуулга, хэлбэр, түгээгдсэн байдлыг шинжилж, тэдгээр нь нийгэм цаг үеийн асуудлуудтай хэрхэн холбогдож байна, ямар зорилгоор түгээгдэж байна, олон нийт түүнийг хэрхэн хүлээж авч байна, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ талаар хэрхэн мэдээлэв зэрэг асуудлуудад хариулж, үр нөлөөг тодруулахыг оролдлоо.

Гурван сарын хугацаанд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн 10 гаруй оюутны хамт өдөр бүр аль болох олон удаа фэйсбүүкт орж, урт скролл хийж хуурамч мэдээг цуглуулав. Хуурамч мэдээ мөн болохыг баталгаажуулаад, дата цуглуулж буй хамтын талбарт олсон мэдээгээ оруулж, холбогдох мэдээллүүдийг нөхөөд бүгдийг баримтжуулж скрийншот хийх ерөнхий зарчим баримтлав.

Судалгааны үр дүн:

Код

Сэдэв

Хувь

  1.  

Эрүүл мэнд

23ш (12%)

  1.  

Гэмт хэрэг, осол

18ш (9%)

  1.  

Цуу яриа

7ш (3%)

  1.  

Шашин, итгэл үнэмшил

6ш (3%)

  1.  

Олны танил хүмүүс

47ш (24%)

  1.  

Фэйсбүүкийн тухай

9ш (4%)

  1.  

Бизнес, санхүү

9ш (4%)

  1.  

Хятад/Гадаадынхны эсрэг

25ш (13%)

  1.  

Улс төр, авлига

19ш (10%)

  1.  

Бусад

13ш (7%)

  1.  

Хүчирхийлэл

19ш (10%)

 

 

Нийт-195

 
Нийт цуглуулсан 195 мэдээг сэдвээр нь ангилбал олны танил, нэр алдартай хүмүүстэй холбоотой хуурамч мэдээ хамгийн их (24%) байна.
 
Ялангуяа, урлагийнхны хувийн амьдралтай холбоотой хуурамч мэдээнүүд олон байсныг онцолмоор байна. Жишээ нь: Дуучин Болд, Чулуунчимэг нарын салалтын тухай, дуучин Дэлгэрмөрөнгийн эхнэрийн үхлийн тухай, дуучин Амина өвөрмонгол хүнтэй гэрлэх тухай, жүжигчин Адъяа эхнэрээ зодсон гэхтэй холбоотой мэдээнүүд олон байв.

Үүний дараа гадаадынхныг үзэн ядсан агуулга бүхий мэдээ 13%-ийг эзэлжээ. Энэ сэдэвт 25 мэдээ багтсанаас дийлэнх нь буюу 20 нь хятадуудыг үзэн ядсан мэдээнүүд байв. Үлдсэн нь вьетнам, турк, солонгосчуудыг буруутгасан мэдээнүүд байв.

Сэдвийн давхцалаар авч үзвэл олны танил хүмүүсийн талаарх цуу яриа бүхий хуурамч мэдээ хамгийн олон байна. Мөн эндээс хятадуудыг үзэн ядсан мэдээнүүд дийлэнхдээ олны танил хүмүүс, хүчирхийлэл, эрүүл мэндийн асуудалтай холбогдож буйг харж болно. Нийт сэдвийн 12%-ийг эзэлж буй эрүүл мэндтэй холбоотой хуурамч мэдээ нь монголчуудын итгэл үнэмшил, шашин шүтлэгтэй холбогдож буйг мөн харж болно.

Сэдэв (код)

Хуурамч мэдээний тоо

Дэд сэдэв

Эрүүл мэнд (1)

23ш (12%)

Хүнсний аюулгүй байдал-12ш, Гоо сайхан-3ш, Ерөнхий эрүүл мэнд-4ш, Эм эмчилгээ-2

Бизнес, санхүү (7)

9ш (4%)

1072 хувьцаа тараах- 4, Зээл тэглэх- 2

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

25ш (13%)

Хятад-20, Вьетнам-3

Улстөр, авлига (9)

19ш (10%)

М.Энхболд-6, Х.Баттулга-3, С.Батболд, З.Энхболд, Г.Уянга, Н.Номтойбаяр, П.Очирбат, А.Сүхбат


Дэд сэдвээр авч үзвэл эрүүл мэндтэй холбоотой хуурамч мэдээнүүдийн хагас нь хүнсний эрүүл ахуйтай, харин бизнес, санхүүтэй холбоотой мэдээнүүдийн хагас нь 1072 хувьцааг тарааж эхлэхтэй холбогджээ.

Улстөрчидтэй хамааралтай хуурамч мэдээнүүдийн дийлэнх нь УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхийлөгч Х.Баттулга нартай хамааралтай байна.
 

Хэлбэр (код)

Хуурамч мэдээний тоо

Холбоос (1)

127ш (65%)

Зураг (2)

51ш (26%)

Текст (3)

12ш (6%)

Видео (4)

5ш (3%)

 

Нийт-195 (100%)


Хэлбэрийн хувьд холбоос бүхий мэдээ дийлэнх хувийг эзэлж байна. Линк, фото хэлбэртэй хуурамч мэдээ нь итгүүлэх байдлыг нэмэгдүүлж байв. Харин видео мэдээ цөөн байгаа нь сайн хэрэг бөгөөд хуурамч мэдээ үйлдвэрлэгчид видеог эвлүүлж, монтажлах “өндөр” түвшинд очоогүй байгааг харуулна.
 

Эх сурвалж (код)

Хуурамч мэдээний тоо

Aккаунт (жинхэнэ)

172

Аккаунт (хуурамч)

270

Хуудас

221

Групп

200

Вэбсайт

207

Чат

6

 

Нийт-1076

 

Эх сурвалжийн хувьд хуурамч мэдээг түгээсэн жинхэнэ аккаунт олноос гадна хуурамч аккаунтын тооноос хол зөрүүгүй байгаа нь харамсалтай. Учир нь энэ нь нэг талаас хуурамч мэдээнд тэдгээр хүмүүс итгэж байгааг, нөгөө талаас тэдний хэвлэл мэдээллийн боловсролын түвшин муу байгааг харуулж байна. Хуурамч мэдээг түгээж буй бодит хүмүүс дунд мэргэжлийн гурван сэтгүүлч байсан нь харамсалтай.  

Давхардсан тоогоор 300 орчим хуурамч аккаунт хуурамч мэдээ түгээж байгаа​гийн дотор цөөнгүй нь тогтмол хэд хэдэн групп рүү түгээдэг, тэдгээр группүүдийн модератор эсвэл админ байсан нь анхаарал татсан.

Өөрөөр хэлбэл, тэд хуурамч мэдээгээр группээ амьдруулдаг, тэжээдэг, тэнд гишүүнчлэлтэй хэрэглэгчдийн санаа бодолд тогтмол, зориудаар нөлөөлж байна. Жишээ нь: Eegii Valueble Amelia, Дариа Дарьхан, НямОд Эгшиглэн зэрэг хуурамч аккаунт нь Монголоо Mongoloo группийн модераторууд бөгөөд хуурамч мэдээнүүдийг үүнээс гадна өөрсдийн хөтөлдөг бусад холбогдох группүүд рүү тогтмол түгээж байна. Ингэж ажилладаг хуурамч аккаунтууд олон бий.

 

Хамгийн олон удаа хуурамч мэдээ түгээгдсэн 10 групп

Хуурамч мэдээ түгээгдсэн нийт тоо

1

Mongoloo Монголоо

46

2

Jirgee medee Жиргээ мэдээ

17

3

Barterdii Huuhnuudee

15

4

Нийслэл зар Niislel zar

14

5

Гар утасны наймаа

13

6

Олуулаа

9

7

PRIUS эзэмшигчдийн нэгдсэн групп

6

8

Мэдэхгүй зүйлээ асуу

6

9

Huuchin tabilga ger ahuin tsahilgaan baraa

5

10

Гар утасны хар зах

5

 

Хамгийн олон удаа хуурамч мэдээ түгээгдсэн 10 хуудас

Хуурамч мэдээ түгээгдсэн нийт тоо

1

Зугаатай Залуус

8

2

Life is hot

5

3

Онц сонирхолтой онлайн дэлгүүр

5

4

Az kino

4

5

Aз жаргалтай хот Happy city

4

6

Сенсаци мэдээ

4

7

Goomaral Сонин сайхан юу байна

4

8

Зөвлөгөө

3

9

Онлайн видео мэдээ

3

10

Охид бүсгүйчүүдийн зөвлөгөө

3


Давхардаагүй тоогоор 59 групп, 138 хуудсаар дамжуулан хуурамч мэдээг түгээжээ.

Давхардсан тоогоор хуудас, группээр нийтдээ 421 удаа хуурамч мэдээ түгээгдсэн байна. Хамгийн олон удаа хуурамч мэдээ түгээгдсэн дээрх группүүдийг хуурамч аккаунтууд ажиллуулж байна.
 
Группт түгээгдсэн хуурамч мэдээний тоо хуудсанд түгээгдсэнээс харьцангуй өндөр байгаа нь хуудас хуурамч мэдээгээр дагагчийн тоог нэмэгдүүлэх зорилго дийлэнхдээ агуулж байсан бол группт олон нийтийн санаа бодолд тогтмол нөлөөлөх, тэдний сонголтыг өөрчлөх зорилго агуулж буйтай холбоотой гэж үзсэн.

Давхардаагүй тоогоор 92 вэбсайтаар нийт 207 удаа хуурамч мэдээ түгээжээ.

Сайтуудын дийлэнх нь блог маягийн, мэргэжлийн бус, дүр эсгэсэн сайтууд байв. Кликбэйт сайтууд байсныг ч дурдах хэрэгтэй. Хуурамч мэдээг түгээсэн сайтын дотор medee.mn, ubinfo.mn, zapost.mn зэрэг олонд танигдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гарсан нь харамсалтай. Мөн олонд танил болсон, тогтмол хандалттай хэрнээ мэргэжлийн ангилалд оруулж болохооргүй хэд хэдэн завсрын сайтууд хуурамч мэдээг түгээж байна.

Хувийн чатаар түгээсэн хуурамч мэдээ нь Марк Зукерберг фэйсбүүкийг төлбөртэй болгох тухай бөгөөд жинхэнэ хаягуудаас ирсэн байв.

Харилцан үйлчлэлцэл

Нийт- 221992

Хуваалцсан тоо (Number of sharing)

125,466

Лайкын тоо (Number of likes)

52,175

Сэтгэгдлийн тоо (Number of comments)

29,208

Үзэлт (Number of views)

15,143


Түгээлт буюу хүлээн авсан байдлын хувьд хуурамч мэдээг хуваалцсан тохиолдол хамгийн өндөр байна. Харин үзэлтийн тоо бага байгаа нь видео хэлбэрийн хуурамч мэдээ цөөн байсантай холбоотой.

Дээрх хүснэгтүүдээс нийт 195 хуурамч мэдээг 1,076 эх сурвалж 125,500 орчим удаа шэйрлэж, хамгийн багадаа 222 мянган хүнд хүрснийг харж болно.

Хамгийн олон түгээгдсэн 10 хуурамч мэдээ

Гарчиг, тайлбар

Сэдэв (код)

Түгээлтийн тоо

1

Шар будаагаар бөөрөө эмчлэх -Бөөрний өвчнүүдийг анагаадаг тухай

Эрүүл мэнд (1)

34037

2

Кола их уудаг хүний бөөрөнд ийм их чулуу байдаг гэнэ

Эрүүл мэнд (1)

19200

3

Багануурт 10 мянган хятад суурьшуулах гэж байна

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

8798

4

Саяхан болсон гунигтай түүх - Ээж нь хүүхдээ зодож хөнөөсөн тухай

Хүчин, хүчирхийлэл (11)

8282

5

Миний нэг дүү Хятадын ногоо тариалалтын талбайд ажиллаж ирээд ингэж хуучлав - Хятадаас оруулж ирдэг ногоог хортой усаар усалдаг тухай

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

7612

6

Гадаадын олон нийтийн сүлжээгээр ийм мэдээ явж байна - Хүмүүс гэртээ хүүхэд, амьтанд хортой цэцэг тарьдаг тухай

Эрүүл мэнд (1)

5928

7

Ёстой хөгийн новшнууд шүү- Хятад, Солонгос хоолны газруудын үйлчлэгчдийн муу санаа, бузар үйлдлүүд г.м

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

5579

8

Монголын одоогийн сүлдний билэгдэл хятадаас гаралтай- Амьгүй хятад сүлднээс татгалзая

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

5500

9

Нярай хүүхдийн ойролцоо автобус сигналдсанаас цус харважээ

Цуу яриа (3)

4097

10

Яг одоо шивээс хийлгэх гэж байгаа бол газраа судлаарай- Шивээс эрүүл мэндэд хортой тухай

Эрүүл мэнд (1)

3014

Хамгийн олон лайк, эмоушн цуглуулсан 10 хуурамч мэдээ

Гарчиг, тайлбар

Сэдэв (код)

Лайк&Эмоушн тоо

1

Миний нэг дүү Хятадын ногоо тариалалтын талбайд ажиллаж ирээд ингэж хуучлав - Хятадаас оруулж ирдэг ногоог хортой усаар усалдаг тухай

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

2600

2

Кола их уудаг хүний бөөрөнд ийм их чулуу байдаг гэнэ

Эрүүл мэнд (1)

1400

3

Оюунчимэг: Гишүүн Гантулга нь хүчиндсэн биш хүчиндүүлсэн байх магадлалтай

Улстөр, авлига (9)

1350

4

АТГ-ын дарга болох хүмүүс

Улстөр, авлига (9)

1300

5

Дуучин Дэлгэрмөрөн нууцаар хуримаа хийжээ

Олны танил хүмүүс (5)

1200

6

Шар будаагаар бөөрөө эмчлэх -Бөөрний өвчнүүдийг анагаадаг тухай

Эрүүл мэнд (1)

1000

7

Ёстой хөгийн новшнууд шүү- Хятад, Солонгос хоолны газруудын үйлчлэгчдийн муу санаа, бузар үйлдлүүд г.м

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

985

8

Очирбат хужаа Тамсагийн ордоос их хэмжээний мөнгө идсэнээс хамар нь ийм болсон

Улстөр, авлига (9)

793

9

Хэрэв таны FB хамгаалалттай бол ногоон бичигдэнэ, хэрэв хар байвал хаяг, нууц үгээ солиорой

Фэйсбүүкийн тухай (6)

766

10

Гадаадын олон нийтийн сүлжээгээр ийм мэдээ явж байна - Хүмүүс гэртээ хүүхэд, амьтанд хортой цэцэг тарьдаг тухай

Эрүүл мэнд (1)

762

Хамгийн олон сэтгэгдэл авсан 10 хуурамч мэдээ

Гарчиг, тайлбар

Сэдэв (код)

Сэтгэгдлийн тоо

1

Түрээсийн байрны үнээр орон сууцтай болох төсөл

Бизнес, санхүү (7)

4600

2

BFF код бичээд нууцлалаа шалгаарай, Фэйсбүүк төлбөртэй болно

Фэйсбүүкийн тухай (6)

2500

3

Кола их уудаг хүний бөөрөнд ийм их чулуу байдаг гэнэ

Эрүүл мэнд (1)

2300

4

Хэрэв таны FB хамгаалалттай бол ногоон бичигдэнэ, хэрэв хар байвал хаяг, нууц үгээ солиорой

Фэйсбүүкийн тухай (6)

2100

5

Багануурт 10 мянган хятад суурьшуулах гэж байна

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

1650

6

Монголын одоогийн сүлдний билэгдэл хятадаас гаралтай -Амьгүй хятад сүлднээс татгалзая

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

1500

7

Оюунчимэг: Гишүүн Гантулга нь хүчиндсэн биш хүчиндүүлсэн байх магадлалтай

Улстөр, авлига (9)

1464

8

Миний нэг дүү Хятадын ногоо тариалалтын талбайд ажиллаж ирээд ингэж хуучлав - Хятадаас оруулж ирдэг ногоог хортой усаар усалдаг тухай

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

1200

9

Нэрний эхний гурван үсгийг бичээд ард нь .com тавь үнэхээр гайхалтай зүйл харах болно

Фэйсбүүкийн тухай (6)

1200

10

BFF код бичээд нууцлалаа шалгаарай

Фэйсбүүкийн тухай (6)

1200

Хамгийн их харилцан үйлчлэлцсэн 10 хуурамч мэдээ (most engaged)

Гарчиг, тайлбар

Сэдэв (код)

Number of engagement (like+share+comment)

1

Шар будаагаар бөөрөө эмчлэх -Бөөрний өвчнүүдийг анагаадаг тухай

Эрүүл мэнд (1)

35520

2

Кола их уудаг хүний бөөрөнд ийм их чулуу байдаг гэнэ

Эрүүл мэнд (1)

22900

3

Саяхан болсон гунигтай түүх - Ээж нь хүүхдээ зодож хөнөөсөн тухай

Хүчирхийлэл (11)

15904

4

Сар бүр 500 мянган төгрөг төлөөд хямд байртай болоорой

Бизнес, санхүү (7)

15000

5

Багануурт 10 мянган хятад суурьшуулах гэж байна

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

13440

6

Монголын одоогийн сүлдний билэгдэл хятадаас гаралтай- Амьгүй хятад сүлднээс татгалзая

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

12900

7

Миний нэг дүү Хятадын ногоо тариалалтын талбайд ажиллаж ирээд ингэж хуучлав - Хятадаас оруулж ирдэг ногоог хортой усаар усалдаг тухай

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

11412

8

Түрээсийн байрны үнээр орон сууцтай болох төсөл

Бизнес, санхүү (7)

7500

9

Ёстой хөгийн новшнууд шүү- Хятад, Солонгос хоолны газруудын үйлчлэгчдийн муу санаа, бузар үйлдлүүд г.м

Гадаадынхныг эсэргүүцсэн (8)

7482

10

Гадаадын олон нийтийн сүлжээгээр ийм мэдээ явж байна - Хүмүүс гэртээ хүүхэд, амьтанд хортой цэцэг тарьдаг тухай

Эрүүл мэнд (1)

7401

 

Хамгийн олон удаа хүнд хүрсэн 10 хуурамч мэдээний хагас нь Хятад/гадаадынхныг эсэргүүцсэн, гурав нь эрүүл мэнд, үлдсэн нь бизнес, санхүү болон хүчирхийлэлтэй холбоотой мэдээ байв. Хамгийн олон удаа хүнд хүрсэн 10 хуурамч мэдээний нийтлэг шинжийг мэдээг хүлээн аваад итгэсэн тохиолдолд төрөх сэтгэгдэл болон доорх скрийншотууд дээр үндэслэн тодорхойлов.

  • Ямар ч баримт нотолгоо, эх сурвалжгүй.
  • Сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлөх шидтэй. Хүлээн авагчид баярламаар, аймаар, жигшмээр, үзэн ядмаар сэтгэл хөдлөлүүд бий болгож байна.
  • Нэг нь линк, бусад нь зурган хэлбэртэй. Өөрөөр хэлбэл хэлбэрийн хувьд итгүүлэн үнэмшүүлэх чадвар өндөр, жинхэнэ мэт дүр эсгэсэн.
  • Гарчиг, тайлбарууд нь найруулга зүйн алдаатай.
  • Өдөөн хатгасан шинжтэй. Цааш түгээ, дамжуул гэх мэтээр уриалсан.
  • Монголчуудын нийгмийн тогтсон ойлголт дээр тоглосон.
  • Олон нийтийг төөрөгдүүлэх, сувгийн нөлөөг тэлэх зорилготой.
  • Зарим нь тухайн үед нийгэм, улс төрд болсон үйл явдалтай холбоотой.

Хуурамч мэдээг С.Эдсон нарын ангиллаар авч үзэв.

Код

Ангилал

Хуурамч мэдээний тоо

1

News Satire- Хошигнол мэдээ

0

2

News parody- Дуураймал мэдээ

0

3

News fabrication- Зохиомлоор мэдээ болгох

165 (85%)

4

Photo manipulation- Фото/Видео төөрөгдүүлэлт

25 (13%)

5

Advertising & PR- Зар сурталчилгаа, ПиАр

5 (2%)

 

 

Нийт- 195 (100%)

 

С.Эдсон нарын ангиллаар хуурамч мэдээг авч үзвэл зохиомлоор үйлдвэрлэж, бий болгосон хуурамч мэдээ дийлэнх хувийг эзэлж байна. Хошигнол мэдээ, дуураймал мэдээ огт байхгүй бөгөөд зар сурталчилгааны зорилгоор бий болгосон хуурамч мэдээ цөөн тоогоор байв. Хуурамч мэдээнд фото/видео төөрөгдүүлэлт ашигласан тохиолдол хэд хэд гарчээ.

Зорилгын хувьд олны танил хүмүүсийн нэр төрд халдах, хувийн амьдралыг дэлгэн доромжлох зорилготой хуурамч мэдээ хамгийн олон буюу 44%-ийг эзэлж байна. Үүний дараа олон нийтийг төөрөгдүүлэх замаар тэдний санаа бодолд нөлөөлөх зорилготой мэдээ 29%-ийг эзэлжээ. Ийм зорилготой хэмээн тодорхойлсон мэдээний дийлэнх нь хятадуудыг үзэн ядуулах (Ерөнхийлөгчийн Монгол ялна, Хятадын эрлийзүүдийг улс төрөөс хөөх уриа/бодлого), хүчингийн хэргүүд (МАН-ын залуу гишүүд хүчингийн хэрэгт холбогдсон болон Ерөнхийлөгчийн цаазын ялыг сэргээх тухай хуулийн төсөл) болон улс төрийн шийдвэртэй, улстөрчтэй (УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах г.м) холбоотой байв. Өөрөөр хэлбэл, тухайн үед нийгэмд болсон үйл явдалтай холбоотой хуурамч мэдээнүүд байв.

Дүгнэлт

  1. Гурван сарын хугацаанд нийт 195 хуурамч мэдээг 1,076 эх сурвалж 125,500 орчим удаа шэйрлэж хамгийн багадаа 222 мянган хүнд хүргэжээ. Энэ бол Монголын цөөн хүн амтай нийгмийн хувьд томдсон тоо буюу аюултай нөхцөл байдал бий болсныг харуулж байна. 
     
  2. Хуурамч мэдээ нь дараах шинж чанартай байна. Ямар ч баримт нотолгоо, эх сурвалжгүй хэрнээ жинхэнэ мэт дүр эсгэсэн. Сэтгэл хөдлөлд хүчтэй нөлөөлсөн,  шуурхай мэдээ, цааш түгээ, дамжуул гэх мэтээр өдөөн хатгасан шинжтэй. Гарчиг, тайлбарууд нь найруулга зүйн алдаатай. Монголчуудын нийгмийн тогтсон ойлголт дээр тоглосон. Олон нийтийг төөрөгдүүлэх, сувгийн нөлөөг тэлэх зорилготой, тухайн үед нийгэм, улс төрд болсон үйл явдалтай холбоотой.
     
  3. Ангиллын хувьд дийлэнх хуурамч мэдээ нь зохиомол буюу санаатайгаар үйлдвэрлэсэн хуурамч мэдээ байна. Энэ болон бусад дата анализууд нь (хуурамч мэдээ түгээдэг 100 орчим вэбсайт бий болсон г.м) Монголын нийгэмд хуурамч мэдээг бүтээх, түгээх үйл явц тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд үүнийг тогтмол хийдэг баг, бүлэг үүссэнийг нотолж байна. Хуурамч мэдээгээр хуудас, группээ тогтмол арчилж, дагагчид, гишүүдийнхээ санаа бодолд зориудаар нөлөөлж байгаа тохиолдол цөөнгүй байгаа нь аюултай.
     
  4. Сэдвийн хувьд зарим сэдэв нь хэт ерөнхий (эрүүл мэнд), зарим нь хэт нарийвчилсан (хятадуудыг эсэргүүцсэн) байгааг ажиглаж болно. Хуурамч мэдээний сэдэв нарийвчилсан байна гэдэг нь тухайн сэдэвтэй холбоотой мэдээг санаатайгаар, чухам зорилготойгоор үйлдвэрлэж, түгээж буйг илтгэнэ.
     
  5. Хэлбэрийн хувьд холбоос бүхий хуурамч мэдээ дийлэнх хувийг эзэлж байна. Энэ нь хуурамч мэдээг жинхэнэ мэт (вэбсайтын мэдээ мэт) харагдуулах зорилготойг харуулж байна. Учир нь хуурамч мэдээ тавигдсан вэб сайтууд бараг бүгдээрээ блог шинтжэй, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй гал тогооны сайтууд байсан. Харин видео мэдээ цөөн байгаа нь хуурамч мэдээ үйлдвэрлэгчид видеог эвлүүлж, монтажлах “өндөр” түвшинд очоогүй байгааг харуулна.
     
  6. Хуурамч мэдээ түгээсэн жинхэнэ аккаунт олноос гадна хуурамч аккаунтын тооноос хол зөрүүгүй байна. Энэ нь хуурамч мэдээнд хүмүүс итгэж, хариу үйлдэл үзүүлж байгааг бодитоор баталж байна. Хуурамч мэдээ богино хугацаанд асар олон хүнд хүрч буй нь фэйсбүүк хэрэглэгчдийн шүүмжлэлт сэтгэлгээ болон боловсролын түвшин муу байгааг харуулж байна. Тиймээс хуурамч мэдээг ялган таних тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, тэдэнд хэвлэл мэдээллийн боловсрол олгох шаардлагатай. Мөн монголчуудын мэдээлэл хүлээн авч буй зуршлыг судлах шаардлагатай.
     
  7. Хуурамч мэдээг түгээж буй эх сурвалжууд дунд мэргэжлийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөн тоогоор байсан нь сэтгүүлчид нийтэлж, нэвтрүүлж буй бүх контентыг наад захын алхмуудаар баталгаажуулахгүй байгааг, сошиал медиа дахь контентыг хуулбарлан ашиглаж байгааг харуулж байна.
     
  8. Олон нийтийг төөрөгдүүлэх зорилготой хуурамч мэдээнүүд дийлэнхдээ улс төрийн асуудалтай холбогдож байна.
     
  9. Цаашид судалгааг үргэлжлүүлэхдээ фэйсбүүк хэрэглэгчдийн сэтгэгдэлд анализ хийх, кэйс судалгаа хийх замаар хуурамч мэдээний үр нөлөөг тодорхойлох, хоорондоо холбоо хамаарал бүхий эх сурвалжуудыг бүлэглэх гэх мэтээр хуурамч мэдээг үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг хэн хэрхэн зохион байгуулж буйд анхаарвал үр дүнтэй. Мөн алгоритмын шүүлтүүрт өртөхгүйгээр илүү өргөн хүрээнд дата цуглуулахад анхаарах шаардлагатай байна.

 

Судалгааны дэлгэрэнгүйг МУИС-ийн “Сэтгүүл зүй” сэтгүүлийн №20(524) дугаараас унших боломжтой.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
109
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ГАЙХМААР
9
Зураг
БУРУУ
7
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
62 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [124.158.67.236] 2021/11/13
Мөн итгэл үнэмшил дээр дөрөөлж тогололт хийх зорилгоор Олоны танил Гадаадын иргэдийг үхсэн сэхсэн тухай цуу тарааж хүнүүсийн сэтгэлзүй дээр нь ажилж хандалт авах тохиолдол их болсон байна тухайлвал Дэлхийн шашины алдартнууд лам санвартнуудыг нас барсан гэх мэт хуурамч мэдээлэлтэй холбоотой мэдээлд Маш их хандалт адаг байна.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.67.236] 2021/11/13
Аливаа нэг мэдээлэлд шүүлтүүртэй ханддаг болсон цаг шүү Хуурамч Жэнхэн хоёрыг ялгадаг салгадаг үе ирсэн Хуурамч Акоунтаас Ирсэн мэдээлэл нь Вирус болж ирдэг аюултай
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.44] 2020/8/28
уг нь шар будаагаар бөөр эмчилдэг чинь үнэн шт??
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.91] 2020/2/10
Mongolchuudaa ene pageuudiig facebook report ogj haalgaya.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.31.43] 2020/2/10
Хүчингийн хэрэг хийсэн нь үнэн болоод шүүхээс ял авсан биз дээ?
0 | 1 Хариулах
Зочин [192.82.93.3] 2020/2/9
Saihan sudalgaa baina. Amjilt!
1 | 0 Хариулах
Жанхуу огцорч шорондоо ор [192.82.70.164] 2020/2/9
Соловьевск-Эрээнцав-Баянтүмэний өргөн царигийн 238 километр төмөр замыг аль 1930-аад онд барьсан түүхтэй юм шүү дээ сайд гуай. Говиос Дорнод руу тавигдах төмөр замыг нэн даруй зогсоох хэрэгтэй, ямар ч үр ашиггүй, хэрэггүй төмөр зам барих нэрийдлээр мөнгө угаах, завших ажил л явагдаж байна. Оросууд өөрсдөө асар их нүүрстэй орон Манай нүүрсийг хямд тээвэрлэнэ гэдэг шал худлаа. Монголчууд хамгийн том зах зээл нь хажууд нь байхад шал өөр зуг рүү чулуу хөөгөөд тэнээд байх шаардлага ерөөс байхгүй. Та нар эрүү ухаантай юм бол бодоод үзээч. Хятадын барааг Москвагаас зөөвөл шатах уу баяжих уу. Хятадууд манай нүүрсийг худалдаж авья. далайн боомтоороо олон улсын зах зээлд гаргаж өгье
4 | 1 Хариулах
троллууд тархи угаадаг [192.82.70.164] 2020/2/9
Германы Deutsch Ban төслийн хянагчаар ажиллаагүй, ажиллах үндэс ч байхгүй, яагаад вэ гэвэл Монголын Төмөр Зам, Зам тээврийн Яам өөрсдөө хянагч бөгөөд захиалагч нь байсан юм. Миний хэлсэн бүгд худлаа бол тэрнийг үгүйсгэх баримтаа гаргаад ир. Яг одоогоор шинэ төмөр замын ажил зүгээр нэг хэдэн овоолсон шороо л байгаа ш дээ, Тус замын далангийн ажлын гүйцэтгэл 86 хувьтай, нийт бүтээн байгуулалт нь 51 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдэг бол огт худал. Одоо наад далан чинь техникийн шаардлага хангахгүй, ахиад далангийн ажил хийгдэнэ. Заа бас тэр Эрээнцав-Чойбалсан чиглэлийн төмөр замыг аль дээр үед тависан гэдгийг зарим нөхдүүд мэддэггүй бололтой.
1 | 1 Хариулах
Жанхуугийн троллууд тархи [192.82.70.164] 2020/2/9
Нотлох баримт дээр үндэслэж бүх хэргийг шийддэг. Нотлох баримт байгаа болоод Tumur zamaas 736 terbum (280saya $) hulgailaad 40 sayaar torguuliaad ungurch bgaag olj harahgui bn uu? Хэрэв нотлох баримт байгаагүйсэн бол ингэж торгохгүй. Төвд кармааны хулгайч жанхуу баттулгын бүх хулгай, луйвар нь илрээд бүх баримт нь цугларчихаад байхад л өмдөндөө чацга дусаачихаад л өмөөрөөд байгаа нөхдүүд үнэхээр өрөвдөлтэй харагдаж байна аа. Шинэ төмөр замын төслийн барилгын гүйцэтгэгчээр хулхи самсунг буюу Самсунг Си Энд Ти корпораци, газар шорооны ажлын туслан гүйцэтгэгчээр дотоодын нийт 12 компани, техникийн зөвлөх компаниар Ниппон Коей ХХК ажилласан түүхтэй юм аа. Ажилласан ч гэж ажлаа дуусгаж чадалгүй бүгд хаяад явсан.
4 | 1 Хариулах
Ажиглагч [66.181.161.47] 2020/2/9
Хүнд хэрэгцээтэй ШУ ны үндэслэлтэй баримтат тулгуурласан эрүүл мэндийн зөвлөгөөг мэргэжлийн эмч сошлд өгөхөд хэнч үздэггүй. Тэгсэн хэрнээ хэрүүл салалт үзэн ядалт гэмт хэрэг янхандалтыг маш ихээр сонирхож үздэг. Энэ нь муу юманд массаараа дуртай байгааг харуулж байна. Юуг хүсч дагана яг тэндээ очдог нь нийгмийн сэтгэл зүйн онолоор батлагдсан зүйл. Тэгэхээр Монголчууд ойрын 10 жилд хаана хүрэх нь тодорхой болж байх шиг байна. Бас Шууд бүгдийг үзэн яддаг үргэлж сөрөг зүйл нийтэлдэг коммэнт үлдээдэг бүлэг хүмүүс бий. Эерэг хүмүүс тэдний үйлдлүүд дарагдаад бүүр удаж бна даа. Муу юманд дуртай ард түмэн тэрэндээ хурдан хүрч очих нь дамжиггүй. Монголын нийгмийн сэтгэлгээг өөрчлөх зөв зүйл эерэг бодол баримтад тулгуурласан хандлагыг бий болгоход салбар тус бүрт их зүйл хийх хэрэгтэй бхаа. Боловсролын салбараасаа эхлэх хэрэгтэй бхаа. Шашин ба улстөрийн зүгээс гаргадаг мэдээ мэдээллээс үүдэн гардаг Талцал үзэн ядалт хуйлран үнэмшиж дагахаа болих хэрэгтэй. Хятад гэх үзэн ядалт хэрээс хэтэрсэн шүү
1 | 0 Хариулах
Хулгайч хулгайч бариарай [89.238.178.198] 2020/2/9
Баттулгын төмөр замын 280сая доллар гэдэг жинхэнэ идсэн эзэд нь тараадаг мэдээ бол наад хэдийг чинь бүгдийг нь нийлүүлснээс их тараасан гүтгэлэг
2 | 3 Хариулах
Жанхуу 280 сая доллар идс [192.82.70.164] 2020/2/9
Нотлох баримт дээр үндэслэж бүх хэргийг шийддэг. Нотлох баримт байгаа болоод Tumur zamaas 736 terbum (280saya $) hulgailaad 40 sayaar torguuliaad ungurch bgaag olj harahgui bn uu? Хэрэв нотлох баримт байгаагүйсэн бол ингэж торгохгүй. Төвд кармааны хулгайч жанхуу баттулгын бүх хулгай, луйвар нь илрээд бүх баримт нь цугларчихаад байхад л өмдөндөө чацга дусаачихаад л өмөөрөөд байгаа нөхдүүд үнэхээр өрөвдөлтэй харагдаж байна аа.
1 | 2 Хариулах
Зочин [202.21.109.141] 2020/2/6
Noyon Iz Meborny гийн шавь нарын хийж байгаа ажил мөн үү
0 | 0 Хариулах
Mal [192.82.71.56] 2020/2/9
tiinshd hahahha
0 | 0 Хариулах
Иргэн [202.180.218.37] 2020/2/5
Factchecking анх удаа судалгааны түвшинд хийж байгаа нь сайн байна. Амжилт
4 | 0 Хариулах
Зочин [103.229.120.134] 2020/2/4
Женко Оросын дэмжлэгээр Херо баатар Мөнхбаясгалан нарын хамт зохион байгуулалттайгаар хар технологи хийж энэ бүхэн эхэлсэн
13 | 2 Хариулах
бат [124.158.126.21] 2020/2/4
нөгөөдүүл чинь энд явж байна
3 | 2 Хариулах
[202.131.227.178] 2020/2/4
олон сурвалжлагч мэдлэггүй арын хаалгаар сургууль төгссөн хэн нэгэн баян улс төрчийн нууц явалдагч зэрэг эдгээр этгээдүүдээ цөөлж мэдээгээ сурвалжилж нягталдаг хүнээ ажиллуул. бусад нь лангуу дээр сууж өмд бандаашаа зарж сууг ээ.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.109.51] 2020/2/4
TV4, zarig.mn ntr oroogui baina gej uu? Eswel zugeer tootsohgui ungurchihwuu? Hamgiin ih sensation uusgeh hudlaa tsuurdag facebook siteuud shde
5 | 0 Хариулах
Зочин [203.169.48.34] 2020/2/4
urgeljluulj hiij bgaa sudalgaanii ajild ni orj bgaa gej yrij bsan
0 | 0 Хариулах
Зочин [87.187.44.190] 2020/2/4
Сайхан судалгаа байна. Дэлгэрүүлээд нарийвчлаад хийвэл айкон, гого ч орж ирнэ.
7 | 0 Хариулах
Зочин [93.158.30.183] 2020/2/9
Магад шүү.
0 | 1 Хариулах
Zochin [66.181.186.68] 2020/2/3
tnaih gogo 2 ch gsn yg unndee harvardad surch javhaagiin medeelliig buru oruulj l bsn, ternees chin bolood ymarch hmaagu shildeg geed surguulid hedench huuhed moroodoltei orson boldo
1 | 0 Хариулах
Guest [66.181.183.94] 2020/2/5
Yg zov. Javhaagiin amjiltand shildeg surguuli ymar ch hamaagui. Ooroo l mash hicheesnii ur dun.
0 | 0 Хариулах
дэмжээрэй [64.119.25.185] 2020/2/3
иймэрхүү судалгааг сайн дэмжээд цогцоор хийлгэвэл үр дүнтэй
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.131] 2020/2/3
Drdrdrd
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2020/2/3
Нөгөө Жонхуу тэргүүтэй улсын ард олныхоо тархийг угаах арга.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.93] 2020/2/3
Ерөнхий боловсролын сургуулиудад fakenews гэдэг сэдвээр бүхэл бүтэн хичээл оруулуулмаар байна. Fact checking хийх талаар хүн болгонд мэдүүлмээр байна. Одоо бол шууд хүн болгон тарсан мэдээнд итгээд яваад байна.
9 | 0 Хариулах
huu [103.26.194.105] 2020/2/3
tanai ikon site ch gesen huuramch medee tavidagshuu. teriigee huleen zovshoorohgui bj bas bolohguishuu
0 | 2 Хариулах
Зочин [202.131.233.50] 2020/2/3
Good job Ikon.mn. Танай сайт бусад тэргүүлэх сайтуудын хамтаар 7 хоног болгон ийм мэдээ гаргадаг болчихвол хүмүүс арай өөрөөр ханддаг болох байх. Хэн ч худал үнэнийг нь хэлэхгүй болохоор тэгээд үнэн гэж бодоод л худал мэдээнд тархиа мэдүүлээд яваад байх юм манайхан. Угаасаа боловсролын түвшин ийм доогуур байхад логик, шүүмж сэтгэлгээ навс дор унаж уншсан болгондоо итгэх нь аргагүй л дээ хөөрхий... Хөөрхий Монголчууд минь, их л оюун ухаан, мэдлэг болосвролын доройтолд орж байна даа...
7 | 0 Хариулах
Зочин [122.201.31.207] 2020/2/3
Саяхан энэ фэйсбүүк дээр хятадууд орж ирээд байхад дуугүй байна гээд л уурлаж байна. Худлаа шүүдээ. Иргэд мэдээд дугарахгүй байна шүүдээ.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.207] 2020/2/3
Одоо ухаантай хүн бүр худлыг ойлгож дагаж шуурахаа больсон
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.207] 2020/2/3
Худал мэдээ тараагчид бол аргаа барсан арчаагүй хар санаатнууд. Мэдээжийн юмыг мэдэн будилж дагагчид бол муу санаатай олби оготнууд.
1 | 0 Хариулах
Copy [174.192.148.181] 2020/2/3
Өөрсдийгөө харж авцгаа фэйсбүүкчидээ тархи толгойндоо филтер хийж бай за юу би л нэг монгол орк гэсэн шиг бүдүүлэгтээж байж болохгүй шүү!
6 | 0 Хариулах
Үүүнийгээ л хиймэл [122.201.31.3] 2020/2/3
Оюун ухаантайгаа холбоол шинэ болон хуурамч аккунттай нь устгах хэрэгтэй. Шинээр нээгээл явга л биз ха ха
1 | 0 Хариулах
Зочин [66.181.167.98] 2020/2/3
Үүнээс үзвэл Монголчуудын шар үсийг нь босгодог 3-н сэдэв байна. 1. Хятадын муу муухай 2. Эрүүл мэндийг эмнэлгийн бус аргаар эмчлэх 3. Үнэгүй шахуу хямд байр
27 | 0 Хариулах
Зочин [122.201.31.207] 2020/2/3
Яг үнэн
1 | 0 Хариулах
Zochi [117.111.1.246] 2020/2/3
Mash sain ajil boljee. Sain sudalgaa bna. Amjilt.
10 | 0 Хариулах
Зочин [202.179.26.247] 2020/2/3
Маш зөв, цаг үеэ олсон судалгаа гаргаж байна
8 | 0 Хариулах
зочин [202.21.124.133] 2020/2/3
за за тэнэг (үхэр гэх гэснээ үхэр ч цаг дээрээ монголчуудаас ухаантай л даа, ядаж гэрээсээ төөрөхгүй хаха) монголчуудын үнэн төрх нэг иймэрхүү, энэний ард байгаа хэд чинь л жинхнээсээ хөлсний бичээчид, тэрнээс босоогоороо хөхдгийн бурууг шүүмжлээд бичихээр хөлсний байдаг юм биш.
6 | 0 Хариулах
Зочин [203.169.48.34] 2020/2/3
manai sudlaachid ingej ajillah ystoi, niigemdee heregtei sudalgaa boljee,
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.167] 2020/2/3
Сая бас нэг залуу хуйвалдааны таамаглал (conspiracy theory) дэвшүүлэн бүлтэрч өгч тэрэнд нь монголчууд бараг зуу зуун мянгаараа найгаж өгч байна лээ. Коби, коронавирус, их гүрнүүдийн хэрцгий бодлого гэсэн сэдвээр ярьж байсан. Та бүхэн харсан байх. Хуйвалдааны хуурамч таамаглалд бүү автаарай. Ямар ч нотолгоогүй.
13 | 1 Хариулах
зочин [202.21.124.133] 2020/2/3
мөнх-гал something хаха. харсан харсан, бүр ярих стилийг нь харахад л хөөрхий хэвийн бус
2 | 0 Хариулах
Зочин [192.82.77.143] 2020/2/3
4chan, yalanguya 8chan ih unshaad baival tiim bolno shuu haha.
2 | 0 Хариулах
JuicySlut [64.119.25.74] 2020/2/3
Интернетд байгаа цөөхөн right-wing форумуудыг нэгштээ. Зарим юмыг нь уншхаар инээдтэй л байдгын.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.114.111] 2020/2/3
ariunbold ayur гэж нөхөр мөн үү? Энд тэндээс ямар нэг онолын тухай уншчихаад л 100% үнэн юм шиг л -эргүү малнууд минь цаана чинь ингэсэн байна, тэгсэн байна малнуудаа гээд байдаг бацаандаа.
1 | 0 Хариулах
Guest [66.181.183.94] 2020/2/5
Хүн угаасаа төрөлхийн conspiracy theory-нд итгэмтгий байдаг. Дээр үеэсээ бид нар үнэн зөв үү гэж удаан бодохоос илүүтэйгээр шууд аюул байна гэж мэдэрч хариу үйлдэл үзүүлдэг байх нь бидэнд давуу талтай биднийг амьд байлгадаг байсан. Жишээ нь ард өвсөн дунд юм хөдөллөө гэж бодоход арслан байна гэж бодоод байхгүй шууд хариу үйлдэл үзүүлсэн нь ашигтай байсан. Гэхдээ одоо үед энэ зан нь бидэнд сөргөөр нөлөөлж байна. Ялангуяа хэсэг бүлэг монголчууд хэт итгэмтгий байгаа нь харамсалтай. Гэхдээ араас гарч ирч байгаа үеийнхэн чинь аль хэдийн хуурамч мэдээг хараад л үнэртдэг болсон. Ул суурьтай баталгаа байхгүй л бол итгэхээ байсан. Тийм болохоор та хэд минь стрессдээд байх хэрэггүй.
1 | 0 Хариулах
мм [103.80.211.111] 2020/2/3
Худал мэдээ түгээгч нь хөөрхий манай ЕК гэдгийг шууд бусаар хэлсэн судалгаа байна. Үнэн илчлэгддэг. Жонхуу хурдан унаасай
14 | 2 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [66.181.178.234] 2020/2/3
Мэдээний эх сурвалж нь юу вэ гэсэн асуусан чинь Фэйсбүүк гэж хариулсантай адил, Монголчуудын дийлэнх нь тавган дээр тавьж өгсөн бэлэн хоолыг шууд иддэгтэй байгаа. Бүгд Аз аз, ёондоо ёондоо гээд л
12 | 0 Хариулах
Зочин [64.119.16.213] 2020/2/3
mergen tools gej dandaa hudlaa medee niiteldeg. olon huntei buh groupuudeer shahuu share hiideg site bn. sudlaarai
16 | 0 Хариулах
Эрдэмбилэг [202.21.100.150] 2020/2/3
Яг үнэн. Тэр сайтыг цагдаа шалгавал уг нь..
2 | 0 Хариулах
Зочин [59.153.114.111] 2020/2/3
яг үнэн. наад mergentools-ийг байнга л репорт хийж байна. худлаа юмыг нь шэйрлэх мангуунууд даанч барагдахгүй юм даа
3 | 0 Хариулах
Зочин [203.169.49.110] 2020/2/3
Daraagiin niitleldee eh survalj-g yaj nyagtlah, shalgah ,itgeh geh met argachlal oruulaarai!
4 | 0 Хариулах
Зочин [202.131.242.74] 2020/2/3
Энэ судалгааг сар бүр гаргаж танилцуулж байгаасай
8 | 0 Хариулах
Зочин [192.82.67.153] 2020/2/3
Корона вирусын эсрэг эм байгаа шүү авах нь адд
9 | 1 Хариулах
Зочин [192.82.67.153] 2020/2/3
Адд явуулдаг хүмүүс хаа сайгүй хаха
2 | 0 Хариулах
Зочин [202.21.122.198] 2020/2/3
Жоохон дэлгэрүүлчихбэл сэтгүүл зүйгээр мастерийн зэрэг шаачмаар мэдээ байна даа
7 | 0 Хариулах
bi [203.91.115.50] 2020/2/3
Санасныг бодоход маш бага тоо гарсан байх чинь вэ
0 | 0 Хариулах
Зочин [133.6.240.14] 2020/2/3
Жэнко болон Хурандаа Үрэлсү нарыг дэмжиж эрх мэдэлтэй байлгадаг Оросын троллуудын л хийж байгаа ажил бх ихэнх нь
14 | 0 Хариулах
Зочин [66.181.186.142] 2020/2/3
Өөрсдийгөө харж авцгаа фэйсбүүкчидээ тархи толгойндоо филтер хийж бай за юу би л нэг монгол орк гэсэн шиг бүдүүлэгтээж байж болохгүй шүү
16 | 0 Хариулах
Зочин [202.179.13.130] 2020/2/3
Үнэхээр хэрэгтэй судалгаа байна.
9 | 0 Хариулах
Зочин [133.68.84.141] 2020/2/3
Sonirholtoi sain hiigdsen sudalgaa baina. Bayarlalaa
10 | 0 Хариулах