Индэр    
2019 оны 12 сарын 11
Зураг
iKon.mn сэтгүүлч

Нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулсан ЦАГААН ДЭЛ УУЛ боомт

 
`Цагаан дэл уул` боомтын дүрслэгдсэн байдал

Монгол Улс олборлосон нүүрсээ Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн хэмээх хоёр боомтоор дамжуулан экспортолдог. 

Эдгээрээс гадна тус аймгийн нутаг дэвсгэрт ачаа тээврийн байнгын ажиллагаатай авто замын Цагаан дэл уул боомт баригдахаар болоод буй

Энэ тухай эргэн сануулбал, Монгол, Хятадын хилийн Цагаан дэл уул боомтын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хийхээр болсон бөгөөд боомтын шав тавих ёслол 2014 онд, барилгын нээлтийн үйл ажиллагаа нь 2016 онд болж байсан юм.  

Улмаар энэ оны зургаадугаар сард Цагаан дэл уул боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон.

Энэ үеэр тус боомтыг хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан ижил түвшинд төлөвлөж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар бүтээн байгуулахаар болсон юм. Үүний дагуу Тавантолгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаан дэл уул боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдаж, замын зураг төсөл хийгдэж байгаа аж.

Боомтыг ашиглалтад оруулснаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээгдэх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой болохыг холбогдох хүмүүс онцлон хэлж байсан билээ. 

Гэвч бодит байдал дээр нутгийн иргэд, малчид аймагтаа гуравдагч боомт байгуулахыг эсэргүүцэж байгаа аж.

"Нутгийн иргэд энэ боомтыг бариулахгүй, нээлгэхгүй гээд их эсэргүүцэж байгаа"

Тиймээс бид нутгийн иргэдийн байр суурь ямар байгаа талаар тодруулахаар Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболдтой утсаар холбогдоход “Монгол талын боомтын барилга байгууламж хийгдсэн юм байхгүй. Зөвхөн уулын ус зайлуулах хоолой хийнэ гээд 300 гаруй метр газрыг ухсан. Одоогийн байдлаар дөрвөн чингэлэг, дөрвөн гэр, хоёр универсал трактор, нэг ковш, 20 гаруй хүн л байна.

Цагаан дэл уул боомтын намрын байдал /Монголын тал /

 
Khumbaa Tumendelger фэйсбүүк хуудаснаас ашиглав /Монголын тал/

Нутгийн иргэдийн хувьд энэ хилийн боомтыг бариулахгүй, нээлгэхгүй гээд их эсэргүүцэж байгаа. Одоо байгаа хоёр боомт маань Өмнөговь аймгийн иргэдэд ямар ч үр өгөөжгүй, бизнес хийх боломж бололцоо байхгүй байхад гуравдагч боомтыг нээх гээд байдаг нь ямар учиртай вэ. Энэ хилийн боомт эхэндээ аялал жуулчлал гэж явж байгаад сүүлдээ нүүрсний ачаа тээврийн зам болчихлоо гэсэн байр суурьтай байгаа” гэсэн юм. 

Ийнхүү тус иргэд гуравдагч боомтын ажлыг эсэргүүцэж буй бас нэгэн шалтгаан нь тухайн газар нутаг дээр ургадаг нэн ховор ургамалууд, ан амьтад төдийгүй онгон тагшин байгалиа эвдүүлэхийг хүсэхгүй байгаа сэтгэлд оршжээ. 

 
Ганхуягийн Амарбаяр цахим хуудаснаас ашиглав

Үүний нэгэн жишээ нь Өмнөговь аймгийн иргэн өөрийн цахим хуудсандаа "Өлзий-Цагаан дэлийн боомт нүүрс тээврийн зам Хүрмэн сумын газар нутаг Загийн хоолой, Хаяагийн элс, Үлэг гүрвэлийн баялаг олдвор бүхий Улаан хүрээ уул, Таван сухайтын хоолой, Буурын хяр, Өлзийт уул, Эрдэнэ булаг, Ухаа заг, Зээргэнэтэйн тал гээд байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар нутгаар дайран өнгөрч байгаад харамсалтай байна. 

Дэлхийд ховор, цөлийн 33 зүйл хөхтөн амьтны өлгий нутаг билээ. Өлзий-Цагаан дэлийн боомт, түүнийг тоссон хятад эзэдтэй 10 гаруй уурхайнууд говийн маань эмзэг зөөлөн хөрс, нэн ховор ургамал, газар нутаг, хүн, амьтан амьдрах нөхцөлийг ахиж хэзээ ч сэргэхгүйгээр устгах аюул тулгарч буйг та бүхэн олж харахгүй байгаад, ямар нэгэн мэдээллээр иргэдээ хангахгүй, байр сууриа илэрхийлэхгүй байгаад гайхаж байна" хэмээн сэтгэгдлээ үлдээж, АИТХ-ын төлөөлөгчдөдөө цахим шаардлага хүртэл хүргүүлээд амжжээ.

"Цагаан дэл уул хилийн боомтыг хэзээ байгуулахыг Монгол Улсын Засгийн газар бодлогын хэмжээнд авч үзэх ёстой​"
 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн Өмнөговь аймгийн гуравдагч боомтын талаар тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас тодрууллаа.

- Та Цагаан дэл уул боомттой холбоотой асуудлаар ямар мэдээлэлтэй байгаа вэ?

- Үүнтэй холбоотой мэдээллийг авч байгаа. Цагаан дэл уул боомтын асуудал 2006 оноос яригдаж эхэлсэн түүхтэй. Гэхдээ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр нь аль 6-7 жилийн өмнө зурагдсан гэдэг.

Цагаан дэл уул хилийн боомтыг хэзээ байгуулах асуудлаар Монгол Улсын Засгийн газар бодлогын хэмжээнд авч үзэх ёстой. Учир нь Өмнөговь аймагт одоо байгаа нүүрсний экспортын чиг баримжаатай Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомт нутгийн иргэдэд аль хэр өгөөжтэй байхыг өнгөрсөн 30 орчим жил тайван хүлээлээ. 

Гашуунсухайт, Шивээхүрэн хилийн боомтоор Монгол Улсын нийт нүүрсний экспортын 96 хувь нь гарч байна. Нүүрс хилээр гарч, манай улсын татварын орлого, төсвийн зонхилох хувийг бүрдүүлж, эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Гэвч энэ хоёр хилийн боомтын цахилгаан, ус, амьдрах орчин болон ажилчдын нийгмийн асуудал зэрэгт анхаарч ажилласан зүйл алга. Харин ч төрийн бодлого нь тогтвортой бус, нэг сайд гараад нэг юм ярьдаг байдлаас болж нутгийн иргэд, тэр дундаа тэнд ажиллаж байгаа том тэрэгний жолооч, аж ахуйн нэгж, байгууллагынханд хүндрэлтэй байдал үүссээр байна. Ийм байдал олон жил давтагдаж байгаа. 

- Тэгвэл цаашид юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж та бодож байна вэ. Нутгийн иргэдийн саналын талаар ямар байр суурьтай байгаа вэ?

- Хамгийн түрүүнд хилийн боомтын тохижилт, иргэн төвтэй хөгжлийн бодлого, тэнд ажиллаж амьдарч байгаа иргэдийн амьдрах, ажиллах орчныг нь бүрдүүлэх ёстой. Цаашлаад сургууль цэцэрлэгээр хангаж, нийгмийн асуудлыг нь шийдэж, нутгийн иргэдийг ажлын байраар хангаж байж хилийн боомтуудын үйл ажиллагааг иргэд дэмжинэ.

Гэтэл өнөөдөр бодит байдал ийм байгаа болохоор гуравдагч хилийн боомтын асуудлыг хүртэл үгүйсгэж байгаа юм. Би үүнтэй санал нэг байгаа.

Одоо байгаа хоёр боомтын үйл ажиллагааг орон нутгийн хөгжлийг дэмжихэд чиглүүлэх, байгаль орчинд ээлтэй буюу сөрөг нөлөөллийг бууруулах шаардлагатай. Ядаж наад захын цахилгааны эх үүсвэр нь найдвартай, цаашлаад уурхай түшиглэсэн цахилгаан станцаа яаралтай байгуулах, Нарийнсухайтын бүлэг ордоос Гурвантэс сум хүртэлх 23 км хатуу хучилттай авто зам, Баяндалай сумаас Шивээхүрэн хилийн боомт хүртэлх авто замаа барих, зөвхөн нүүрс зөөх биш худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэх гээд тулгамдсан олон асуудал байна.  

- Тус боомттой холбоотой асуудлыг Сангийн яам дангаараа хариуцдаг уу?

- Тийм ээ, боомтын асуудлыг Сангийн яам хариуцдаг. Гэтэл Сангийн яам боомтын хөгжил рүү төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэхгүй байна. Үүнийг би сэтгэл алга гэж дүгнэдэг. Төсөв хэлэлцэх болгонд сануулдаг, хэлдэг. Үнэхээр ийм байдлаар явах юм бол гуравдагч боомтыг нээлгэхгүй. Би үүнтэй холбоотой болон өөр зарим асуудлаар Засгийн газар руу албан бичиг өгсөн. Одоо хариуг нь харах үлдээд байна. Өмнө нь ч өгч байсан, тодорхой тоймтой хариултаа аваагүй л байна. Үнэндээ бодлого алга.

Үнэхээр хоёр улсын хилийн боомтын гэрээ хэлэлцээр байдаг бол хойшлуулаад, энэ хоёр хилийн боомтын асуудалд Монгол төрийн бодлогыг оновчтой, тодорхой болгох хэрэгтэй. Хилийн шинэ боомтыг нээх эсэх асуудлаар нутгийн иргэдийн санал бодлыг сонсож байж шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Одоо Цагаан дэл уул боомт дээр баригдаж байгаа барилгын ажлыг нутгийн иргэд байтугай би ч мэдэхгүй байна. Гэтэл тойрогтоо очоод ажиллахад "Хилийн боомтын барилгаа барих гээд Улаанбаатар хотоос 10 орчим машин яваад, зам гэж тамтаг боллоо, газар нутаг сүйдлээ" гэж иргэд халаглан ярих болсон. Иймд Засгийн газар анхааралдаа авч, яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

"Энэ жилийн хувьд газраа чөлөөлөх ажлууд явж байгаа"

"Эрдэнэс Монгол" компанийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Г. Нямбаяраас боомтын тухай тодруулахад “БНХАУ-ын буцалтгүй тусламжаар боомтын өргөтгөлийн ажил эхэлж байгаа. Энэ ажил хэрэгжсэнээр гадагшаа гарах болон орох гарцууд нэмэгдэнэ. Ингэснээр нүүрс тээвэрлэлт илүү хурдацтай явахаас гадна гааль дээр ажилладаг байгууллагуудын ажиллах орчныг илүү сайн бүрдүүлж байгаа хэрэг. Барилгын ажил хийх компаниуд нь шалгарсан гэж ойлгосон. Энэ жилийн хувьд газраа чөлөөлөх ажлууд хийгдэж байгаа. Хавраас барилгын ажлаа эхлээд явах төлөвлөгөөтэй болов уу” гэлээ. 

Цагаан дэл уул боомтын одоогийн байдал /Хятадын тал/

 
Khumbaa Tumendelger фэйсбүүк хуудаснаас ашиглав /Хятадын тал/

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.140] 2022/5/14
Зам тавиж бүтээн байгуулалт хийх гэж байхад энэ малчид юу болоод эсэргүүцээд байгаа юм бэ.та нар заавал зам дагаж амьдрах естой юмуу.Монгол нутгийн өргөн уудам талын хаана ч амьдарсан газар чөлөөтэй байгаа.энэ малчид ёр нь Өмнөговьчууд худлаа эсэргүүцэж байгаа дүр үзүүлээд мөнгө аваад сурчихсан улсууд юмаа.одоо замаа тавихын тулд нэг айлд 15,000,000 сая өгнө гэсэн гэж нэг малчин яриж бналээ.энэ нь тэдэнд багадаад дахиад мөнгө өг гэж даварч байгаа гэсэн арайчдээ
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.11] 2019/12/15
аймаг болгон шахуу хэд хэдэн навсайсан боомттой боллоо өмнөговь 2, дорноговь 2, дорнод 3 гэх мэтээр үргэлжилнэ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.113] 2019/12/14
УИХ-ын гишүүн Намсрайн Амарзаяа Өмнөговь аймгийн Даланзадгад хотод харьяалалтай гэх ”Амин хэлхээ байгаль сан”-д 123.9 сая төгрөгийг олгоход нь албан тушаал, танил талаа ашиглан нөлөөлсөн байх магадлалтай гэгдэж буй. Тэгвэл тус сан нь мөн л нэг ч төгрөгийг буцаан төлөлт хийгээгүй байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.113] 2019/12/14
АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа; "Мөрдөн шалгах чиглэлээр сүүлийн үед илрүүлж байгаа гэмт хэргүүдийн арга барил, хэв шинжийг авч үзэхэд өндөр зохион байгуулалттай, бусад хэлбэрийн гэмт хэргүүдтэй хавсарсан шинжтэй, хаалттай, нууц далд байдалд үйлдэгдэж байна."
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.58] 2019/12/14
Зүгээр л төмөр замаа тавь. Тэгээд одоо байгаа боомтоо ашиглахад болно
3 | 0 Хариулах
Irgen [202.55.188.43] 2019/12/12
Ard irgedee jhn bolowroltoi bolgomoor bnaa delhiin jishigt hursen zuil buteeye bariya gheer uuls us gol gorihoo hamgaalya gd bhiin hen uuls usiig chin suudlii gd bgn
3 | 1 Хариулах
Нутгийн иргэн [103.9.90.3] 2019/12/12
Төрсөн нутгийг чинь, усийг нь ууж өссөн гол горхийг чинь том тэрэг явуулаад тоос шороогоор булаад байвал та нарт ямар санагдах вэ? Өнөөдрийн ашигаа л бодох юмаа Монголчууд. Маргааш гэж байгаа бидний үр хүүхэд үлдэх нутаг шүүдээ.
5 | 5 Хариулах
Нутгийн иргэн [103.9.90.3] 2019/12/12
Өмнөговь аймагт уул уурхай хилийн боомт хангалттай байна. Хайран сайхан нутгийг дараачийн цагаан хад шиг хог болгох гээд улайраад байгаа Өмнөгвийн дарга нар, Амарзаяа Энхболд гишүүдийг хараад ичиж байна. Монгол одоо байгаа уул уурхайгаасааа ашгаа хүртээд явбал хангалттай хөгжинө. Харин хамаг нүүрсээ үнэгүй шахуу хятадад өгчихөөд гадаад худалдаа хйисэн их орлого олсон гэж хүмүүсийн тархийг угаахаа болих хэрэгтэй
3 | 1 Хариулах
Зочин [37.166.6.29] 2019/12/12
ЭХ ОРНЫ ХИЛИЙГ ДАХИН БҮҮ ХӨНД. ХЭЗЭЭ Ч ЭНЭ БООМТЫГ НЭЭЛГЭЖ БОЛОХГҮЙ.
4 | 0 Хариулах
Зочин [103.80.211.111] 2019/12/11
Макетанд олон жил хууртаж байна даа
0 | 0 Хариулах
Зочин [139.5.219.227] 2019/12/11
Яах вэ монгол улс чинь их ардчилсан улс шүү дээ ядаж наад уулын чинь тойрсон хэдэн индианууд байгаа бүгдэд нь нэг сая доллар атгуул тэгвэл чиний ажил сайн явна
0 | 0 Хариулах
Зочин [36.158.34.242] 2019/12/11
Монгол улс Холбооны улс юм уу Нэгдмэл засаглалтай улс юм уу? Аймаг орон нутаг нь засгийн газартаа захирагддаггүй утгагүй замбараагүй анархи байдал аюултай түвшинд очиж байна. Одоо байтлаа Монгол улсын ЗГ хаана боомт барих эсэхээ орон нутагийн иргэдээс асууж зөвшөөрөл авдаг болох нь? Арай хэтэрч байгаа юм биш үү? Орон нутгийн иргэдэд өгөөжтэй байна гэхээр яаг яадаг юм? Бас сул мөнгө аваад найр наадамд зарцуулах уу? Тийм юм байхгүй. Байгал сүйтгэдэг тухайд бол цаад ямаатайгай тэмц. Хөдөө малчид байхгүй дан ямаачид болсон. Өмнөговьд дан ямаатай бүр 3000 ямаатай ямаачид зөндөө байдаг. Говийн байгалийг жинхэнэ утгаар нь сүйтгэж байгаа чинь наад ямаачид. Ийм олон ямаатай малчидыг байгалийн эсрэг террор хийсэн гэж шууд баривчилж шоронд хийх хэрэгтэй. Юун уул уурхай боомт. Төрийн төмөр нүүр харуул наадуулдаа. Цэр цээжинд. Бөөр бөг сөнд!
12 | 0 Хариулах
Зочин [64.119.20.106] 2019/12/11
Малчид гэж бүтэхгүйээ. Татвар төлөхгүй. Тэгээд улсаад баахан хангамж авна. Дээр нь юм хийлгэхгүй. Хотод орж ирээд орк зан гаргана. Айлын эргүү эрх хүүхэд шиг бдагаа одоо больмоор юмаа [хориотой үг]
10 | 0 Хариулах
Зочин [114.160.125.194] 2019/12/11
Малчдаас юу хийхээ заалгалаа юу! Шууд л хэрэгжүүлээч. Малчидаа нэмэр болохгүй бол битгий нэрмээс бол! Малаа ч олигтой маллаж чадахгүй. Жил болгон өвөлжилт хүндэрлээ гэж тусламж гуйна. Даварсан жаргалтай гарууд юм аа.
15 | 1 Хариулах
Тийрэлтэт Үмхий хүрэн [150.129.141.108] 2019/12/11
Яаааай. Монголчууд үе удмаараа ядуу дорой, шороо шалбаагандаа амьдрах заятай юм байна. Боомт боломж гарч байхад хааж эсэргүүцээд байхын. Хийморь Аз жаргал ерөөл хүсье. Өөр юу гэхэвдээ.
8 | 0 Хариулах
Зочин [103.229.123.251] 2019/12/11
малчидыг хөөж байна гэсэн үг
1 | 2 Хариулах
Зочин [103.229.123.251] 2019/12/11
цөлжилт эрчимжинэ
0 | 2 Хариулах
Зочин [202.9.46.100] 2019/12/11
Ёвтимать! Энэ Өмнөговийнхон гэж нэг сайхан цайчихсан улаан шантаажчингууд байна аа. Нөгөө муу нэртэй ОТ гэхэд л жил бүр 5 сая ч бил үү, долларыг нутаг орноо хөгжүүлэхэд зарцуул гээд зүгээр л өгдөг гэж байгаа. Түүгээр болон бас бас бус мөнгөнүүдээр юм барьсаар байтал аймагт нь одоо байхгүй юм байхгүй болсон. Тэгээд их бүлтэрнэ ээ, уул уурхай хэрэггүй, бид малаа маллаад амьдарна нтр гээд. Өмнөговийнхон ухаантайдаа сүрхий болчихсон юм шиг!
13 | 0 Хариулах
Зочин [66.181.180.89] 2019/12/11
Hytaduud manaihiig ezlehnee!
0 | 4 Хариулах
Зочин [202.9.40.140] 2019/12/11
хэдэн балай юмнуудаас болж улс орны эрх ашиг хөндөгдөөд байна уу даа айн
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.61] 2019/12/11
Ганхуяг амарбаяр гэж женко стайлын махан толгой бн.улстөрөө хийж попорч бгаа нь энэ.Улс 6 жилийн өмнө гэрээ хийсэн бн.Сонгуулийн өмнө Хүүк хийхгүй.Сонгуулийн дараа ажил болно.Энэ мал ч нэг суудалд очоод нам болно.
2 | 0 Хариулах
Зочин [202.131.228.202] 2019/12/11
энэ Өмнөговь аймгийнхан гэж даварсан хэдэн ажилгүй шантаачдыг жоохон цэгцлэх цаг болсон юм биш үү..... малчдаасаа авхуулаад байгаль хамгаалагч хүртлээ баахан шантаач хийж мөнгө олсон хүмүүс.... мал гээд олигтой малгүй хэдэн ямаа, тэмээтэй тэгээд тэднийг хариулж хараад сүүд майд болох юмгүй энэ тэрүүгээр уул уурхай, тээвэр, хилийн боомт орчмын аж ахуй нэгжүүдийг шантаачилж худал үнэн мэдээлэл цацаж мөнгө олсон ажилгүй амьтад.....
11 | 1 Хариулах
Зочин [86.49.234.3] 2019/12/11
yj ch dooshoo orson vmhii hujaagaas bayrlaad tuslamj awah hvmvvs mongolchuud bid chin bish shvv de ygaad gewel vmhii hujaa nar bidend sain sansandaa hezeech tuslahgve vniig mongol hvn medne
1 | 1 Хариулах
Зочин [202.70.46.20] 2019/12/11
Arai heternee. Nutgiin irged gedeg arai ch tusgaar uls shig davarch bolohguishd Ulsiin erh ashig gej yum baina. Boomtuud barigdaj baij bid Nuursee zarna. Tegej baij Ta bidnii tsalin tetgever buudiimaaa malnuudaaa
13 | 1 Хариулах
Зочин [64.119.22.198] 2019/12/11
энэ маягаараа хэдэн жилийн дараа хужаагийн колон болно шүү
2 | 9 Хариулах
Зочин [48.153.30.201] 2019/12/11
одоо өмнөговийг тайван орхичиж болдгүй юмуу. 5 толгой, оюу толгой, нарийн сухайт, Мак, саутгоби сэндс, коэл транс, монгол газар.... арай л хэтэрлээ. байгаагаа сайн ашиглая аа
5 | 5 Хариулах
Зочин [103.194.176.121] 2019/12/11
Сайн ашиглаад боомтууд нь ачааллаа дийлэхгүй байгаа учраас ахиад шинэ боомт байгуулах гэж байна. Очиж үзэж байж л боомтын ачааллыг нь мэдэх байхдаа. Уул нь боомтоо дагаад нутгийн иргэд бизнес хийж амьдралаа сайжруулах ёстой төр бодлогоор дэмжээд өгвөл ч.... Тэгэхгүй бол энэ боомт яваандаа Эрээн Замын-Үүд 2 шиг л юм болохвий.
8 | 2 Хариулах
Зочин [182.170.30.123] 2019/12/11
2 ч том боомттой аймаг лд. байгаа 2 боомтоо өргөтгөөд хүчин чадлаа нэмбэл барав. шинээр байгуулбал байгаль орчинд ямар халтай билээдээ. бөөн тоос шороо, хаа сайгүй том тэрэг холхилдсон хар нүүрс асгарсан л газар болдог шүүдэээ
4 | 1 Хариулах