Индэр    
2019 оны 10 сарын 15
Зураг
Эдийн засагч, шинжээч

СУДАЛГАА: Туулай жилтэй эмэгтэйчүүд сэтгэл зүйн хүчирхийлэлд илүүтэй өртдөг байна

Зураг

Хүний төрсөн жил, ордны шинж тэмдэг үнэхээр үнэн эсэхийг хувь хүний зан төлөв, эдийн засаг, нийгмийн статустай нь холбож судалсан олон улсын судлаачдын ажил цөөнгүй бий. Мөн зурхайн ухаан нь танин мэдэхүй, зугаа цэнгэлтэй холбоотой, шинжлэх ухааны үндэслэлгүй зүйл гэж мэтгэлцдэг эрдэмтэд ч олон байдаг.

Харин Монгол Улсын хувьд өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаан дээр тулгуурлан судлаач Э.Анхбаяр, Б.Уянга нар тооцоолжээ. Судалгаанаас сонирхолтой үр дүнгүүд гарсан хийгээд эдгээрийг танилцуулъя.

2017 оны гэр бүлийн хүчирхийллийн судалгаан дээр тулгуурлан хамгийн их хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг төрсөн жилээр нь харуулав. Үүнээс

  • Туулай, луу, морь, бар жилтэй эмэгтэйчүүд нь сэтгэл зүйн хүчирхийлэлд их өртдөг байна.
  • Үхэр, туулай, луу жилтэй эмэгтэйчүүд нь хянах буюу гэр бүл, найз нөхөдтэй уулзахыг хориглох, хардах гэх мэт хүчирхийлэлд илүүтэй өртдөг байна.
  • Туулай, луу, бар жилтэн нь бие махбодын хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг байна. 
 

ХИЛЭНЦИЙН ОРДНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД СЭТГЭЛ ЗҮЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ИЛҮҮТЭЙ ӨРТДӨГ БАЙНА

2017 оны гэр бүлийн хүчирхийллийн судалгаан дээр тулгуурлан хамгийн их хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг тухайн ордоор нь харуулав. Үүнээс

  • Хилэнц, ихэр, мэлхийн ордны эмэгтэйчүүд нь сэтгэл зүйн хүчирхийлэлд их өртдөг байна.
  • Үхэр, хилэнцийн ордны эмэгтэйчүүд нь хянах буюу гэр бүл, найз нөхөдтэй уулзахыг хориглох, хардах гэх мэт хүчирхийлэлд илүүтэй өртдөг байна.
  • Ихэр, үхрийн ордны эмэгтэйчүүд нь бие махбодын хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг байна.
 

ХИЛЭНЦИЙН ОРДНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД, ОХИНЫ ОРДНЫ ЭРЭГТЭЙЧҮҮД АРХИ, ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ХАМГИЙН ӨНДӨРТЭЙ

Гэр бүлийн хүчирхийллийн судалгаанаас архи, тамхины зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй хүчирхийлэл бий болдог. Тухайлбал, архины хэрэглээ өндөр байх нь бие махбодын хүчирхийлэлд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг судалгааны үр дүнгээр баталжээ.

Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ордоор нь архины 7 хоногийн хэрэглээг гаргасан. Үүний шалтгаан нь хүчирхийлэлд хамгийн их өртдөг ордууд нь архины хэрэглээ өндөр байгаа эсэхийг шалгах зорилготой.  Архины 7 хоногийн хэрэглээгээр хилэнцийн ордны эмэгтэйчүүд хамгийн өндөр байгаа нь  харагдаж байна. Харин охины ордны эрэгтэйчүүд архины хэрэглээ хамгийн их байна. 

 

Тамхины хэрэглээг ордоор харвал хилэнц, хонь, нумын ордны эмэгтэйчүүд хамгийн өндөр байна. Харин охин, матрын ордны эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ бусад ордуудаас их байна.

 

Архи болон тамхины хэрэглээ хамгийн өндөртэй нь хилэнцийн ордны эмэгтэйчүүд, охины ордны эрэгтэйчүүд байна. 

2 БОЛОН ТҮҮНЭЭС ДЭЭШ ГЭРЛЭСЭН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 74 ХУВЬ НЬ ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТДӨГ БАЙНА

  • Огт гэрлээгүй охин болон мэлхийн ордны эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртсөн хувь өндөр байна(цэнхэр зураас).
  • 1 удаа гэрлэсэн эмэгтэйчүүдийн хувьд ордын ялгаатай байдал төдийлөн ажиглагдахгүй байна. 
  • 2 болон түүнээс дээш удаа гэрлэсэн бол хүчирхийлэлд өртөх магадлал нэмэгдэж байна. Ялангуяа хонь, хумх, үхэр, ихрийн ордны эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртсөн хувь өндөр байна.
 

ЖИНЛҮҮР БОЛОН ХИЛЭНЦИЙН ОРДНЫ ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭС ХААНА БАЙГААГ НЬ ХАМГИЙН ИХЭЭР ШАЛГАЖ АСУУДАГ

Хүчирхийлэлд өртсөн хилэнц, жинлүүрийн ордны эмэгтэйчүүдээс нөхөр, найз залуу нь хаана байгааг нь ихээр шалгаж асуудаг байна. Харин ихэр, матар, хумхын ордны эмэгтэйчүүдээс төдийлөн асуудаггүй болох нь харагдаж байна.