Индэр    
2019 оны 10 сарын 8
Зураг
iKon.mn сэтгүүлч

Хаягдсан овоолгоос боссон ДЭЛХИЙН ҮЙЛДВЭР

Зураг

Эрдэнэтийн овоо өнгөтэй байна

Энэ зууны царай байна аа... хэмээх дууг сонсоогүй хүн Монголд байхгүй биз ээ.

Тэгвэл энэ зууны царайг Эрдэнэт хотод тодорхойлж буй "Ачит Ихт" ХХК-ийн катодын зэсийн үйлдвэртэй танилцаж, сурвалжлах боломж энэ удаа тохиосон юм. 

Орхон аймаг буюу Эрдэнэт хотод "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Эрдмин" ХХК зэрэг томоохон үйлдвэрүүдтэй зэрэгцэн буй Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулж буй энэ үйлдвэрийн талаар мэддэг хүн ховор байх. 

Тодруулбал, “Ачит Ихт” ХХК нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын хөвүүлэн баяжуулах технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус хоёрдугаар овоолгыг дэлхийн олон улсад түгээмэл хэрэглэдэг L-SX-EW /гидрометаллургийн/ технологийг ашиглан жилдээ 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2014 оны аравдугаар сарын 10-нд ашиглалтад оруулсан түүхтэй.

Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус үйлдвэр улс орон нутгийн төсөвт татвар, төлбөр хураамж хэлбэрээр 160 тэрбум төгрөгийг, “Эрдэнэт үйлдвэр”-т 10 орчим тэрбум төгрөгийг ашиглалтын төлбөрт төлж, орон нутагтаа 220 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллажээ. 

"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийт 12 овоолго байдгаас балансын бус ганц овоолгыг нь дахин боловсруулж, 99,999 хувийн сорьцтой "А"  зэрэглэлийн катодын зэс үйлдвэрлэж байгааг нүдээр харахад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн. 

Дээрээс нь монгол залуучууд боловсруулах үйлдвэрийг улсын төдийгүй олон улсын жишиг тогтоон ажиллаж байгааг харах таатай байсан юм.   

 

“Үйлдвэрийн ашигладаг 80 метрийн өндөртэй овоолго нийт 0.3 хувийн агуулгатай 56 сая тонн хүдэр байгаагаас 180 мянган тонн цэвэр зэс гарган авах боломжтой болохыг судалгаагаар тогтоосон.

Үүний тулд барууны хамгийн орчин үеийн технологийг ашиглах шаардлагатай байсан тулд үйлдвэрийн ТЭЗҮ-г гурван удаа шинэчлэн сайжруулж, 60 сая ам долларын хөрөнгө оруулалтын дотоодын эх үүсвэрээр үйлдвэрээ барьж байгуулсан болохыг Үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ц.Энхбаяр онцолсон. 

Овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдэж, санхүүгийн болон технологийн асар том эрсдэл үүрч ажилласан
 

“Ачит Ихт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэцэцэг “Эрдэнэт үйлдвэрийн технологид тохирохгүйн улмаас 1978 оноос хойш хуримтлагдсан балансын бус хоёрдугаар овоолгыг ашиглахаар Англи, Австрали захирлуудтай “Central Asia MetalS” компанийнхан 2006-2008 онд судалж байсан ч ядуу агуулгатай, зардал их, үйл ажиллагааны эрсдэлтэй, эдийн засгийн хувьд үр ашиггүй, баталгаа байхгүй гээд орхиж гарч байсан. Оронд нь Казакстанд очиж ижил төстэй үйлдвэр байгуулж байсан юм. Эргээд тэр хүмүүстэйгээ холбогдоход ийм үйлдвэр болно гэж төсөөлөөгүй гэж хэлдэг.  

“Ачит Ихт” ХХК-ийнхан уг овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдэж, санхүүгийн болон технологийн асар том эрсдэл үүрч ажилласан.

Гайхалтай нь 2014 онд үйлдвэрээ ашиглалтад оруулж, өдгөө Монголын боловсруулах үйлдвэрийн сайн жишиг болж, өнөөдөр үйлдвэрийн таван жилийн ойгоо хамт олноороо тэмдэглэж байгаадаа үнэхээр баяртай байна.

Зэс гаргаж буй үйлдвэрлэлийн хоёр технологи бий. Үүнд, 

  1. Перометаллургийн арга /1000 гаруй градусын өндөр температураар зэс гаргаж авдаг технологи/
  2. Гидрометаллургийн арга / 220 вт хүчдэл ашиглаж  зэс  гаргаж авдаг, эдийн засгийн хувьд хямдаас гадна байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй  эргэх холбоо бүхий битүү технологи /

Гидрометаллургийн технологийн аргаар зэс үйлдвэрлэн гаргахад эрчим хүч бага зарцуулдаг учраас ногоон зэс гэдэг. Нөгөө талаар орон нутгийн төсөвтөө зохих хэмжээгээр орлого оруулж, экспортод бүтээгдэхүүн гаргаж, Монгол Улсдаа валют оруулж байгаа нь жинхэнэ утгаараа ногоон бүтээгдэхүүн болж буй хэрэг.

Мөн манай үйлдвэрээс ахуйн хогноос өөр ямар ч хаягдал гардаггүй ба битүү цикл дунд үйлдвэрлэл явагддаг" хэмээв. 

“Ачит Ихт” ХХК-ийн үйлдвэр 2015, 2016 онд улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн нэг болж, 2018 онд Шилдэг татвар төлөгч арван компанийн нэгээр шалгарч, 2019 онд Лондонгийн металлын биржийн гишүүнчлэлтэй болсон нь нийт ажиллагчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүн байсан байх. 

Бид нуруулдан уусгах технологийг удахгүй ашиглаж эхэлнэ
 

Үйлдвэрийн хувьд одоо ашиглаж буй технологи дээрээ нэмж, нуруулдан уусгах технологийг удахгүй ашиглаж эхлэх гэж буйгаа хэлсэн. Энэ нь металл авалтыг 90 хувьд хүргэхээс гадна байгальд сөрөг нөлөөгүй эко технологи гэсэн үг юм. 

Нийгмийн хариуцлагаа ухамсарласан бүтээн байгуулалт

Үйлдвэрийн хувьд баялгийг ялгаж авсныхаа төлөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буй нь бас нэгэн  онцлог байлаа. 

Үүний нэг жишээ нь бүх талаар ашиглах боломжтой, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжөөр холбогдсон “Мөсөн өргөө” спортын ордны гол санхүүжүүлэгчээр ажиллаж буй явдал байв. 

 
Гэрэл зургийг MPA.mn
"Мөсөн өргөө" спортын ордон нь дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор байх юм. Уг ордон нь 2,000-3,000 хүний суудалтай, хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын тэмцээн уралдаан явагдах аж. Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой. 

Монголын хоккейчдын 50 жилийн мөрөөдөл болсон тус спортын ордонг 2020 оны долоодугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгааг компанийн удирдлагууд хэлж байсан. 

Дараагийн нэг ажил нь Монгол Улсад анх удаа баялаг бүтээж буй ажилчдадаа үйлдвэрлэлийнхээ үр шимийг хүртээхээр давуу эрхийн хувьцаа олгох “Ачит Зэс” охин компанийг 2018 оны есдүгээр сард байгуулсан үйл явдал байна.

 

Энэ талаар “Ачит Зэс” компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүн Жаргалсайхан “Би 1974 онд Эрдэнэт хотод ирж амьдарсан цагаасаа хойш Эрдэнэт үйлдвэртэйгээ хувь заяагаа холбон амьдарч, улсад ажилласан хөдөлмөр бүтээлээрээ үйлдвэрийнхээ анхны Хөдөлмөрийн баатрыг 1988 онд хүртэж байлаа. Эрдэнэтийн 100 гаруй мянган хүн ам төдийгүй Монгол Улсыг тэжээж яваа буянтай уул.

Үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Ачит Зэс” охин компанийн давуу эрхийн хувьцааг “Ачит-Ихт” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдад зориулан гаргасан бөгөөд хувьцааны ногдол ашиг нь жилийн 30 хувь, улирлын 7.5 хувь, сарын 2.5 хувийн хүүтэй олгосон.

Нэг жилийн ойн босгон дээрээ дөрөв дэх улирлын давуу эрхийн хувьцааны ногдол ашгаа тараагаад байна. Үйлдвэрийнхээ хамт олонд таван жилийн ойн баярын мэндийг хүргэе” хэмээв.

Ашигт малтмалын хуулийн дагуу үүсмэл ордын ашиглалтын анхны тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон “Ачит Ихт” ХХК нь 2019 оны нэгдүгээр сард Лондонгийн  металл биржийн гишүүнээр бүртгэгдсэн Монголын анхны компани болсон. 

Үүнээс харвал эрдэс баялгийг сорчлохгүй ашиглах, хүрээлэн буй орчинд ээлтэй, шинэлэг технологийг нэвтрүүлэн, өөрийн үйл ажиллагаа, татвараар буй орчинд шинэлэг технологийг нэвтрүүлж ажиллах уриатай компанийг гэрэлт ирээдүй хүлээж буй хэрэг. 

Боловсон хүчингүйгээр үйлдвэр төсөөлөгдөхгүй
 

“Ачит ихт” компани үйлдвэрийн боловсон хүчнүүдээ өөрсдөө бэлдэх зорилт тавьж, Улаанбаатар, Орхон аймаг дахь ШУТИС-ийн цахилгаан, механик, баяжуулалтын чиглэлээр суралцдаг оюутнуудаас 10 оюутныг шалгаруулж, суралцах хугацааных нь 3-4 жилийн зардлыг даажээ.

Үйлдвэрийн ажилчдын дундаж цалин 2.3 сая төгрөг. 

Эдгээр залуучууд сургуулиа төгссөн даруйдаа ажлын байраар хангагдаж, өдгөө үйлдвэр дотроо их бүтээн байгуулалтын нэг хэсэг болоод ажиллаж буйгаа өглөөний хурлаараа ярьж, баяраа хуваалцаж байсныг хэлмээр байна.