Индэр    
2019 оны 9 сарын 30
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Компанийн ажилтныхаа өмнөөс төлж буй НДШимтгэлийн өгөөжийг АЖИЛТАН ч, компани ч ХҮРТЭХГҮЙ БАЙНА"

Зураг

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс болж үүсээд буй асуудлууд болон хуулинд нь тулгарч буй хүндрэлүүдийн талаар Санхүү эдийн засгийн их сургуулийн доктор, дэд профессор С.Бямбахоролтой ярилцлаа.

- Нийгмийн даатгалын ач холбогдлын тухайгаас яриагаа эхэлье. НД-аа төлөх шаардлагагүй гэж үздэг хүмүүс хүртэл бий.

- Даатгал хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Ирээдүйд учрах эрсдлээс хамгаалах гол хүчин зүйл нь бидний заавал төлөх даатгал байдаг тул улсаас нийгмийн даатгалын шимтгэл авах нь зөв. Би ч түүнийг нь дэмждэг.

Учир нь Монголчууд мөнгө хуримтлуулдаг, өөрсдийн санаачлагаараа даатгал төлдөг хүмүүс биш. Одоохондоо тийм санхүүгийн ухамсар төлөвшөөгүй байгаа гэхэд болно.

Гэхдээ гол асуудал нь нийгмийн даатгалыг зөвөөр удирдаж, зөв менежмент хийх, нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагууд бидний өмнө тулгараад байна.

- Зайлшгүй шаардлага гэдгийг та тодруулахгүй юу?

- Ерөнхийдөө хэд хэдэн зүйлийн талаар иргэд нарийн мэдэхгүйгээс болж, хохирч байгаагаа мэдэхгүй өнгөрч байна. Нэгдүгээрт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор /2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 320,000 болсон/ хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд тогтоосон дээд хязгаар одоогийн байдлаар 368,000 төгрөг байна.

Хувь хүн НДШ-д 11.5 хувийг төлдөг ба он гараад 12 хувь руу орох гэж байна.

УИХ-аас 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг баталсан.
 
Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 оноос 2.0%, 2019 оноос 1.0%, 2020 онд мөн 2.0% гээд нийт 5%-аар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Ингэснээр 2019 оны нэгдүгээр сараас ажилтан 11.5, ажил олгогч 12.5-14.5 хувийн шимтгэл төлөх бол 2020 оноос ажилтан 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн шимтгэлийг Нийгмийн даатгалын санд төлөх болж байна. Одоогийн байдлаар байгууллага үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд 1 хувь ороод нийт 12.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг.

Өөрөөр хэлбэл, Байгууллагаас нь хувь хүнтэй адилхан 368,000 мянга гэсэн хязгаар тогтоохгүйгээр шууд л зургаан саяын 12.5 хувь, таван саяын 12.5 хувь, нэг саяын 12.5 хувь гэж авдаг. Ингэж байгууллагаас төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл цалингаасаа хамаараад зөрүүтэй төлөгдөж байхад тэтгэвэр болон тэтгэмж адил хэмжээтэй тогтоогдож байгаад л учир бий.

Тодруулбал, Байгууллагын зүгээс 368,000 төгрөгөөс илүү төлөгдөж байгаа мөнгө ажилтанд нь огт наалддаггүй юм. Тэтгэвэр тогтооход хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр /320,000/ тастаж авснаараа дундчилж, дараалсан таван жилийнх нь 45 хувиар тогтоочихдог. Энэ 45 хувь нь хаанаас яаж гарч ирсэн тоо юм бүү мэд. Би л хувьдаа тооцоо судалгааг нь олж үзээгүй бөгөөд 2012 онд тогтоосон итгэлцүүр нь одоо хүртэл өөрчлөгдөөгүй байгаад дараагийн асуудал байгаа юм. 

Ажилтнаа даатгуулж байна гээд даатгуулсан мөнгө нь ажилтанд нь очихгүйгээр зүгээр л нийгмийн даатгалын санд очиж бөөгнөрдөг мөнгө болчихсон. Хувь хүнтэйгээ адилхан дээд хязгаар тогтоож өгөх хэрэгтэй.

- Ямар ч байгууллага /ялангуяа бизнесийн/ аль болох бага шимтгэл төлөхийг л бодно. Магадгүй үүнээс болоод цалин нэмэгдэхгүй байх нэг шалтгаан болдог байх?

- Яг зөв. Дээрх байдлаас болоод бизнесийн байгууллагад ажилчдынхаа цалинг нэмэх сонирхол байдаггүй. Цалинг нь нэмчихээр дахиад л нийгмийн даатгалын шимтгэл нь буюу гарах зардал нь өснө. Хэрвээ байгууллагаас өгөх шимтгэлийг 368,000 төгрөгөөр хязгаарладаг байсан бол тодорхой хэмжээнд хувь хүний гар дээр очих цалин нэмэгдэнэ шүү дээ.

Хүснэгт 1. Шимтгэл төлөлтиийн харьцуулалт

цалингийн хэмжээ ажилтан 11.5% НДШ байгууллага 12.5% НДШ нийт НДШ
1 6,500,000 368,000 812,500 1,180,500
2 5,313,000 368,000 664,125 1,032,125
3 4,500,000 368,000 562,500 930,500
4 3,500,000 368,000 437,500 805,500
5 2,500,000 287,500 312,500 600,000
6 1,500,000 172,500 187,500 360,000 

Жич: Өнөөдрийн байдлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөг байгаа. Үүнтэй холбоотойгоор цалингийн дээд хэмжээ 3,200,000 төгрөг болох бөгөөд үүний 11.5 хувь нь 368,000 төгрөг болж байна. /Иймд цалингийн дээд хэмжээнээс дээгүүрх цалинг харгалзан үзэхгүй байна./

НДШ-д 6,500,000 төгрөгийн цалинтай хүн өөрөөсөө 368,000, байгууллага нь 812,500-г төлчихөөр зөрүү 444,500 төгрөг нь тухайн хүний нэрийн дансанд нэрлэгдэн орж байгаа ч тэтгэвэр тогтооход ямар ч ач холбогдолгүй мөнгө болж хувирдаг. Хэрвээ 444,500 төгрөг төлөлгүйгээр ажилчныхаа гар дээр очих мөнгөн дээр нэмэрлэсэн бол хамаагүй дээр байхсан.

- Цалингийн итгэлцүүр нь иргэдийн тэтгэвэр нэмэгдэхэд нөлөө үзүүлдэг гэж нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарладаг. Итгэлцүүр өөрчлөгдөх ёстой шалтгааныг тайлбарлахгүй юу? 

- Хамгийн сүүлд 2012 онд тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг шинэчлэн баталсан байдаг. 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж, ажилласан сүүлийн 20 жилийн доторх аль өндөр дараалсан 5 жилийн цалинг сонгон тэтгэврээ тогтоолгодог. Энэ сонгосон таван жил нь магадгүй одоогоос 15 жилийн өмнөх цалин байж болох учраас тэр үед авч байсан цалинг өнөөгийн худалдан авах чадвартай дүйцүүлэх зорилгоор ИТГЭЛЦҮҮР гэсэн үзүүлэлтийг ашигладаг. 

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлснээр 2018 оны IV улирлын эцсийн байдлаар дундаж цалин 1.1 сая төгрөг болсон гэж гарсан. Тэр хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн гэж ойлгож болно. Гэтэл итгэлцүүрээ энэ олон жилийн хугацаанд нэг ч өөрчлөөгүй хэвээрээ л байна. 

Тэтгэвэр тогтоож байгаа зарчимдаа өөрчлөлт оруулахгүй байна

Тэтгэврийг нь нэмэх гээд нийгмийн даатгалын шимтгэлийг нь нэмээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Сан нь хоосроод байгаа гэх тайлбараар тэтгэврийн даатгалын сангийн шимтгэл долоо байсныг байсныг есөн хувьд хүргэх гэж байна. Уг нь бол цалингаасаа биш нийгмийн даатгалын шимтгэлд цуглуулсан мөнгөнөөсөө тэтгэврээ тогтоолгох ёстой. Гэтэл таван жилийн дунджаас нь гэх утгагүй зүйлээр бодож байна. Өөрөөр хэлбэл, хүн таван хичээгээд өндөр цалин авчихвал боллоо гэсэн ойлголтыг төрүүлж байна.

 

Жишээ нь, 30 гаруй жил адилхан ажилласан найзууд байлаа гэж бодъё. Гэтэл нэг нь  цалин нэмэгдэх жилийн өмнө тэтгэвэртээ гарчихаж. Нөгөөх нь цалин нэмэгдсэний дараа буюу жилийн дараа тэтгэвэртээ гарсан байна. Энэ хоёр хүний ажилласан жил төдийлөн ялгаагүй ч сүүлийн жилийн цалингийн зөрүүгээс үүдэж 30-40 хувийн ялгаатай тэтгэвэр нь тогтоогдож байна.

Уурхайн гүнд ажиллаж байгаа хүн 2-2.8 хувиа төлүүлээд зүгээр энгийн оффисын ажилчид нь бусадтайгаа адилхан нэг хувиараа л төлүүлэх ёстой 
 

- Тэгвэл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын тухайд асуудал юу байна? 

- Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэж 0.8-2.8 хувийг авдаг. Үүнийг хувь хүн төлдөггүй зөвхөн байгууллага төлдөг. Гэтэл уул уурхайгаас бусад салбарынхан нэг хувиараа /НДШ нийт 12.5 хувь/ төлдөг. 

Харин уул уурхайтай холбоотой л бол хүнд нөхцөл болчихдог. Тэр утгаараа оффист сууж байгаа уурхайн нягтлан, уурхайн гүнд ажиллаж байгаа ажилчин хоёул тус салбарынхан учраас 2 эсвэл 2.8 хувиар даатгал төлдөг. 

Ямар ч мэргэжлийн код гэх зүйл байдаггүй. Угтаа бол уурхайн гүнд ажиллаж байгаа хүн 2-2.8 хувиа төлүүлээд зүгээр энгийн оффисын ажилчид нь бусадтайгаа адилхан нэг хувиараа л төлүүлэх ёстой байгаа юм. 

Энэ байдал нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөж байгаа бас нэг хэлбэр болж байгаа тул мэргэжлийн кодчилол заавал байх шаардлагатай. 

- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаа гээд хүмүүс хэрэндээ л баярладаг. Гэхдээ бодит байдал дээр нэмэгдсэн мэт санагддаггүй?

- НДШ хөдөлмөрийн хөлс нэмэгдсэнтэй холбоотойгоор 368,000 болж нэмэгдсэн. Үнэн хэрэгтээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ гээд ард иргэдийн амьдралд нөлөөлж байгаа зүйл байхгүй. Харин ч хохиролтой. 

320,000 төгрөг сард авдаг хүн гэж бодит амьдрал дээр байхгүй. Үйлчлэгчээр өдрийн 30,000 төгрөг өгөөд ажиллуулъя гэхээр ирдэг хүн байдаггүй. 30,000х21 хоног ажиллуулахад 630,000 болно.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр бодит байдал дээр хүмүүсийн орлого нэмэгдэх бус торгуулийн хэмжээ нь л нэмэгдсэн гэж ойлгож болно.

Дараагийн асуудал нь тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой. 

- Тодруулж хэлэхгүй юу. Ямар асуудал дахиад байна вэ? 

-  Хувиараа НДШ төлж байгаа хүнд байгууллагын шимтгэл гэж байхгүй. Харин нэг байгууллагад ажиллаад байгууллагатайгаа хамт төлж буй тохиолдолд тэтгэвэр болон тэтгэмж нь арай өөр тогтоогдох ёстой баймаар. Гэтэл үүнд зөрүү байхгүй байна. 

Энэ байдлыг эргэж харахгүй бол ижил түвшинд явж байна. 

- Бас тэтгэмжийн асуудлыг орхигдуулж болохгүй байх тийм үү? 

- Тийм. Нийгмийн даатгалын сангаас олгогдож буй тэтгэмжийн даатгалыг улс төрийн зорилгоор хэтэрхий их хавтгайруулж байна.

Тэтгэмж гэдэг чинь эмзэг бүлэг рүү очих ёстой зүйл. Тэтгэмжийг эмх цэгцгүй олгосноос болж хүмүүсийг ажил хийх дургүй болгож, сонирхлыг нь бууруулж байна. Нийгмийн даатгалын газар гэж байх нь зөв ч гэлээ хүмүүсээс баахан мөнгө авчихаад ажилчдадаа орон сууц бариад байх нь зөв үү.

Дээрх бүгдийг харгалзан үзэж, нийгмийн даатгалын тухай хуульд шинэчлэлт оруулахгүй бол нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байх нь зөв гэсэн яриа ч магадгүй биеллээ олоход буруудахгүй. Нийгмийн даатгалын шимтгэлд зөв менежмент хийх цаг нь болсон гэж бодож байна. Мөн хуулийг нь шинэчилж, засах цаг нь ч болсон.

Хэрвээ энэ байдал үргэлжилбэл нөгөө л далд эдийн засгийг дэмжиж буй хэрэг болно. Өөрөөр хэлбэл, байгууллагууд аль болох нэрлэсэн цалингаа нууна.  Нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын тухай хуулийг эргэж харахгүй бол маш их алдаанууд байна. Бүх алдааг нь кейсээр баталж болно.

Ер нь бол нийгмийн даатгал гэж шимтгэл нэртэй луйврын үйл ажиллагаа болоод байна.

Даатгал гэдэг чинь төлж байгаа хэмжээгээрээ эрсдлээ хамгаалуулах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалд авч буй цалингаасаа дөрвөн хувийг нь өгөөд даатгуулаад байдаг. Гэтэл эцсийн дүндээ зургаан сая төгрөгийн цалин аваад даатгуулсан хүн, 600 мянган төгрөгийн цалин аваад даатгуулсан хүн эмнэлэг дээр очоод эрүүл мэндийн үйлчилгээ авахад ялгаа байдаггүй.

Даатгалаа их бага төлсний ямар ч ялгаа байхгүй. Магадгүй дөрвөн хувиа банканд хадгалуулж байгаад хувийн эмнэлэгт аваачаад төлсөн нь илүү үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт хүн гадуурхах нь ёс зүйгүй хэрэг. Гэхдээ шимтгэлээ илүү төлж байгаа нь арай илүү үйлчилгээ авах нь шударга ёс гэдгийг хэлэхийг хүслээ. 

- Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
63
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
61 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.80.210.114] 2020/1/22
Зөв ярьсан байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь өсөөд л байдаг өсөөд л байдаг. Үр шимийг нь хүртэхгүй. Тоолдог хэд нь буураад л байна.
0 | 0 Хариулах
Туяа [64.46.6.187] 2019/11/18
Маш сайхан тодорхой ярилаа, баярлалаа. Бас нэг зvйл гэвэл ажилтан евдехед яагаад байгууллага 5 хоногийн тэтгэмжийг нь телех естой юм бээ, цалинд нь 12.5% шимтгэл телсен атлаа? Дэндvv шулах юмаа. Еерчлех цаг нь болсоон!!!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.189.71] 2019/11/15
Өнөөгийн хамгийн тулгамдсан зөь сэдвийг хөндөн ярилцлага хийсэн сэтгүүлч, мөн доктор, дэд профессор С.Бямбахорол нарт маш их баярлалаа. Гагцхүү бид яриад өнгөрөх биш үр дүнд хүрэх нь чухал байнадаа. Ийм мундаг мэдлэг чадвартай хүмүүсээ хэрэгтэй газар нь байлгахад яандаа.
2 | 0 Хариулах
Ажил хийгч иргэн [202.9.44.9] 2019/11/13
Яг зөв, байгууллагын төлж байгаа шимтгэл тэтгэвэрт ямар ч нөлөө үзүүлэхгүй бгаа. Хувиараа төлж бгаа иргэнээс бараг 2 дахин илүү шимтгэл төлж бгаа хирнээ, тэтгэвэрт гарахад яг ижил хэмжээгээр гарч бгаа нь шудрага биш бна. Компани зүгээр л НД-д хандив өргөөд бгаа юм уу хаашаа юм. Үүнийг шинэчлэх хэрэгтэй
7 | 1 Хариулах
Захирал [66.181.184.58] 2019/11/13
Байгууллага ажилтанд нийгмийн даатгал төлдөг мөртлөө өвдөхөөр нь бас 55%тай тэнцэх тэтгэмж өгдөг. 5 өдрөөс дээш гарсан өдөрт нь л нд сангаас тэтгэмж өгдөг. Нэгэнт баыгууллага ч хувь хүн ч НД төлчихөд ингэж болохгүй. Өвдсөн бол даатгалын сангаас гаргадаг болох хэрэгтэй.
6 | 0 Хариулах
зочин [103.111.68.3] 2019/11/4
Ийм зөв бодолтой залуучуудаа дэмжих хэрэгтэй энэ ярилцлага их таалагдлаа.
5 | 0 Хариулах
zochin [103.111.68.3] 2019/11/4
НДШ болон ХХОАТаль нэгийг нь хасах хэрэгтэй. Утга адилтай татварын нэр томьёогоор улс иргэдээс маш татвар авч байна.Иргэн татвар төлсөн хэмжээгээр мөнгө тэтгэвэрт гарахдаа буцааж авах системд орох хэрэгтэй.Дээр дурдсан жишээ надад тохиолдсон. Би хортой нөхцөлд 30 жил ажиллаад 560 мянгаар тэтвэрт гарсан.Миний найз бас хортой нөхцөлд 32жил ажиллаад сая тэтгэвэрт 1.200 аар гарсан.Ийм зөрөө байж болох уу? тэтгэвэр тогтоосон % дахиж ажиллаад өөрчлөж болох боломж байдаг бол уу
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.52] 2019/10/25
монгол бүүр дампуураад байх юмаа яаж засах вэ, дайнаас өөр арга олох л хэрэгтэй байна да
1 | 1 Хариулах
Иргэн [64.119.18.126] 2019/10/13
Бас нэг завхралыг дурдаагүй байна. Байгуулагууд нэг удаагийн үйлчилгээ үзүүлсэн хүмүүст олгодог мөнгөнөөс татварын 10 хувийг суутгаад шилжүүлдэг байсан . Гэтэл 2018 онд НДШ -ийн шалгалтад орсон чинь энэ хүмүүст байгууллага хөдөлмөрийн хөлстэй адилтгаж НДШ төлөх естой гээд өндөр торгууль тавьсан.! Энэ бол том завхрал шүү. Жишээ нь дуучныг шинэ жилээрээ урьж дуулуулаад 3 сая төгрөг өглөө гэхэд түүнд НДШ 12.5 хувийг төлөх гэнэ
5 | 0 Хариулах
Зочин [202.9.44.161] 2019/11/14
Үнэхээр тийм шүү.Энэ бол НД-ийн шалгагч байцаагч нарын хөлжих ганц гол хэрэгсэл.Хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүст шилжүүлсэн мөнгө болгонд торгууль тавьдаг.Тэр хүмүүс нь өөрсдөө сайн дурын даатгалд өөрсдөө хамрагдсан байдаг.Энэ талаар тайлбар тавьхад хүлээж авдаггүй.Тэр тавьсан торгуулийг төлөхөд зүгээр НД-д орно.Тэр их торгуулийг төлөхгүй тулд байцаагчийг хахуульдана.Ийм л байна. НД-ийн өнөөгийн төрх.Аж ахуйн нэгж байгууллагыг зүгээр л мөнгөөр харж эхэлдэг.Бизнес хэрэглэгчийн хамгийн хүндрүүлж байгаа нь энэ асуудал юм.НД-ийг төлөхгүй гэхээр байгууллагын нягтлан цалингаас шууд авдаг.Авахгүй бол хяналт шалгалтаар торгуультай гэдэг.
3 | 0 Хариулах
Зочин [103.194.176.121] 2019/10/4
Нийгмийн даатгал хэдэн байцаагч нарынхаа толгойд жоохон юм хийгээч. Ядаж хүний өөдөөс хараад худлаа ч гэсэн ярвайж сургаач.
0 | 0 Хариулах
Зочин [103.194.176.121] 2019/10/4
НД-ийнхан хэнд ч хэрэггүй баахан цаас канондож ир гэдэг, цахимжсан эрин зуунд ажиллаж, амьдарч байгаагаа мартчихсан. Эрин галавын үед баталсан дүрэм журмаа яриал л суужийдаг.Жишээ нь: Жирэмсэн амаржсаны тэтгэмж авахад Нийгмийн даатгалын дэвтэрээ 2 удаа канондуулж өгдөг.Жилд улсын хэмжээнд 78000 эх амарждаг гэсэн статистик байдаг.Тэдний 50000 нь л жирэмсэн амаржсаны тэтгэмж авдаг гэвэл НД-ийн дэвтэрээ 2 удаа канондахад 200000 цаас буюу 400 боодол бичгийн цаас, нөгөөхөө үдэж архивлахад нь 800 ширхэг хэнд ч хэрэггүй баримт болж байгаа юм.
5 | 0 Хариулах
нягтлан [203.91.115.43] 2019/10/3
НДШ ажилтаны нэрийн дансанд хуримтлагддаг болох хэрэгтэй. тэгвэл өөрсдөө хяналт тавиад явна. НДхэлтэс гэж төсөв үрэх шаардлагагүй байр сав хэрэггүй.
9 | 0 Хариулах
Зочин [66.181.189.71] 2019/11/15
Ёстой зөв байна
0 | 0 Хариулах
Очмаа [66.181.161.41] 2019/10/3
Яг л өнөөдрийн асуудлыг хөнджээ. 30 жил нийгмийн даатгалаа төлсөн ХҮН чүү амай 300-400 мянгын тэтгэвэр тогтоолгож байхад, 11 жил нөхөн тооцхоор жилээ тооцуулаад 5 жил НД-ын шимтгэлийг сайн дураар өндөр төлөөд, өндөр ТЭТГЭВЭР авч байгаа нь ХАМГИЙН ШУДРАГА БУС зүйл. ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ЛУЙВАР, манай НД-ын системд цензур байхгүй, тэтгэврийн тооцоолол нь ойлгомжгүй байгаа нь НД-ын удахгүй дампуурахын цондонг нээсэн. Би ч хувьдаа энэхүү дампууруулах үйл явцад хувь нэмэрээ оруулж НД-ыг 2020 оноос төлөхгүй гэж хатуу шийдсэн. НДаатгалд төлөх мөнгөө банкинд хийнэ. өөр даатгалын хэлбэр ч олсон. Ер нь НД төлөхгүй байх гаргалгаагаа олсон.....
10 | 0 Хариулах
Зочин [202.126.88.163] 2019/10/2
Яг үнэн өнөөдрийн хамгийн тулгамдаж байгаа зүйлийг хэлжээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.45.208] 2019/10/2
Xuuliin tsoorxoig ashiglan svvliin 5 jilee ondor xuraamj tolood nasaaraa vildwert ajillasan xvmvvsees ondor tetgewer togtoolgood yawj bui luiwarchinguud mash olon bna.Manuuxainuud aa.arga xemjee awax tsag ni bolson yum bish vv? Chadaxgvi bol zaigaa tawij og.
3 | 0 Хариулах
Оюутан [202.131.228.114] 2019/10/2
Гоё ярилцлага болжээ. Бие даалтын удирдамжаа оруулаарай багшаа..
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.15] 2019/10/2
ok
0 | 0 Хариулах
Зочин [103.14.36.18] 2019/10/1
МУНДАГ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.169.162] 2019/10/1
Zuw zuil hundjee NDSH g uurcnluh tsag bolson
2 | 0 Хариулах
Зочин [112.72.12.7] 2019/10/1
Олон юм ярилгүЙ ТЭТГЭВЭР НЭМЭЭЧЭЭ
0 | 2 Хариулах
. [66.181.179.37] 2019/10/1
Ene hun yamar nemeh bish dee.
4 | 0 Хариулах
ЗОЧИН [202.126.88.53] 2019/9/30
АЖИЛД ОРСОН БОЛЖ БАЙГААД АРХИ УУЖ , АЖИЛ ТАСЛАЖ , ХУЛГАЙ ХИЙГЭЭД НИЙГМИЙН ДААТГАЛААС ГЭНЭТ ХАЛГАДСАНЫ МӨНГӨН ТЭТГЭЛЭГ АВДАГ ТЭНҮҮЛЧИД ИХЭСЛЭЭ !!! АРАЙ Ч ДЭНДЭЖ БАЙНА !!!
6 | 2 Хариулах
ОЧМАА [66.181.161.41] 2019/10/3
Наадах чинь асуудал биш ээ, НД-ын байгууллагын дотор нь суучихаад нас барагчдыг маань босгож ирээд мөнгө авдаг, үйлдвэрийн осолд орогчдыг маань үхүүлж байгаад мөнгө авдаг, СОЦ-ын үеэд баримт нь устчихсан гэх байгууллагууд гаргаж ирэээд худлаа үнэн баримт бүрдүүлж ах дүү хамаатан саднаа тэтгэвэртээ болгодог цагаан захтай ЛУЙВАРЧИД-аасаа харин салах хэрэгтэй байна даа.
7 | 0 Хариулах
Zochin [202.55.191.130] 2019/9/30
Unen cool bagsh shuu. Medlegtei baigaa, setgeltei baigaa, gangan baigaa, tseverch baigaa gej yariltgui... Iim olon saikhan chanar 1 dor tsogtsolson er hun Mongold haraaguin bna.
6 | 0 Хариулах
zochin [103.57.92.232] 2019/9/30
НДШ ээс болж дампуурч байна. Ямар татаас байхгүй хөөрхий аж ахуйнууд л чирэгдэх юм лөө
8 | 0 Хариулах
zochin [103.57.92.232] 2019/9/30
Энэ ардын нам арай дэндлээ ндш ийг нэмээд тэр мөнгийн өөрсдөө л иддэг байх даа.2020 онд бүр 420.000 болгон гэнэ. Цалин хөлсөн дээрээ ямар арга хэмжээ авсан юм. Өргөн хэрэглээний барааны үнэ улам өссөн Бензин масло хэдээр нэмэгдлээ дээ Торгууль бас дагаад нэмэгдсэн ард түмнийгээ яана гэж бодож байгаа юм бол Юу юу ярьж сонгуульд гарч ирлээ дээ АРД ИРГЭД МИНЬ САЙН БОДООРОЙ. Энэ бүхэнд арга хэмжээ аваагүй байж цалингийн доод хэмжээ бас нэмнэ гэнэ ТЭГВЭЛ ЦАЛИН ТЭТГЭВЭРЭЭ НЭМ
6 | 0 Хариулах
Bantan ulsin [202.9.43.169] 2019/9/30
Bantan irged
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.102] 2019/9/30
Ардчилал гарснаас хойш цугларсан НД-ыг Эрдэнэ идээд дуусгачихсан. Одоо тэгээд л иргэдээсээ буцааж авах гээд л байна даа зайлуул. Ийм хогийн юм болж байна.
7 | 0 Хариулах
Зочин [202.126.89.174] 2019/9/30
Бүр нэг загатнасан газар маажсан юм шиг сэдвийг цагаа олж хөндлөө. УИХ-д суудаг компаний захирлууд яагаад энэ сэдвийг хөндөж хуульд өөрчлөлт оруулдаггүй юм болоо гэж их гайхдаг байлаа. Энэ балай НД-ын хуулийг өөрчлөх цаг нь болсон. Олон компанийг өрөнд оруулж дампуурахад хүргэж байгаа хүчин зүйлийн нэг нь НДШ.
15 | 0 Хариулах
neg [203.91.115.47] 2019/9/30
naadah chn bas chinii l bodol bnaa. ulsad yag yu bolood bgaag helsen bnashude. ternees tgj oorchlono ter huwilbar zuw gsn ym yariagui l bnashde
0 | 2 Хариулах
Компанийн захирал [124.158.94.88] 2019/9/30
Маш зөв сэдвийг хөндөж ярьсан бна. Энэ нийгмийн даатгалын системийг үнэхээр өөрчилмөөр бна. Яг татвар шиг болсон, уг нь буцаж өгөөж өгөх систем байх ёстой.
15 | 1 Хариулах
Буцааж хүртэх систем [103.212.116.66] 2019/10/5
Энэ НДШ гээд хүртээлгүй, хуучны арга барилтай татварыг таслан зогсоох арга бодож хайрлаачээ мэргэдүүд минь.Бүр ѳѳрсдѳѳ шинэчлэж дийлэхгүй бол бусад орноос copy paste and edit хийсэн нь бараг яахавдээ.Ард түмэн аргаа ядаж бна.Энэ татвар хэтэрлээ. Бас цалингийн доод хэмжээг тогтоох нь бидэнд яг ямар үр дүн ѳгч бна ?Ѳѳрсдѳѳ энэ мѳнгѳѳр амтдраад үзээд туршаад болдог юм бна гээд батлагдсан дүн юм байхдааа.?,21000тѳг.нэвтрүүлэг санаанд орчлоо ...Сард Mongol 1ѳрх дунджаар хэд тѳг энгийн амьдрах боломжтой амьдрах вэ гэдэгээ баталвал яасын бэ?Тэгээд цалингийн дундаж Лав 1сая гарч байгаа.Доод хэмжээ 1 сая болговол сайн бдаг.гэтэл сайн дураар тѳлѳгч нарт бидэнд ндш тѳлѳх нь ѳндѳр болоод бна.Ямар нэг ухаан гаргаад зѳв тѳгс шийдэх асуудал болоод бна.
1 | 0 Хариулах
hubse [202.126.89.73] 2019/9/30
НД-н тухай хуулийг бүхэлд нь шинэчлэх мэргэжлийн хүмүүс байвч дэмжлэг авдаггүй байхлдаа. НД ямар ч өгөөжгүй ийм байхад хүмүүс хадгаламжинд хийсэн нь дээр гэсэн ойлголттой болсон бнлэ.
2 | 0 Хариулах
Zochin [202.131.233.214] 2019/9/30
Tom surguuliin bagsh iim yum yarij suukh gej, germand Bismark kanzler yah gej niigmiin daatgaliin togtoltsoog nevtruulsen yum be (generation treaty) gehleer ijil tegsh basig social uilchilgeeg hun bolgond bii bolgokh gesen l yavdal ternees chinii bodoj bui bish yumaa
4 | 15 Хариулах
Zochin [66.181.161.78] 2019/9/30
Mongoliin nohtsol bolomjoo ch medehgui baij german ntr yrisa neg ih hudlaa medlegetei yumnud bol mai shu ene uls torchdiin daramtand orj baij iim medeelel hiij baina zger suugchid tsetserhehes oor yum medehgui
11 | 1 Хариулах
Zochin [66.181.161.78] 2019/9/30
Uls torchid ene medeelel sudalgaand mash durgui handaj baigaa ni oilgomjtoi
0 | 0 Хариулах
Зочин [103.229.177.26] 2019/9/30
Ter suuliin 5 jiliin dundajaar tetgeveriig togtoono gedeg hamgiin mulguu shiidver. Magadgui mongoliin teneg usltorchdoos l garah shiidver baih. 40 jil niigmiin daatgal tolson hun suuliin 5 jil niigmiin daatgal tolson hunees hed dahin baga tetgvere avna geed boddoo. Ene tegeed zov huvaarilalt uu? Jishee ni 20 jiliin omnoh 100000 togrog onoodriin say togrogtei tentsene. (1 huushuur 100 baisan odoo 1000 bolson) Mongo changa baih yed tolson niigmiin daatgaliin shimtgeliig tootsdoggui mash buruu togtoltootoi!!!
12 | 0 Хариулах
ЗОЧИН [122.201.24.67] 2019/9/30
Мөнгөтэй хүмүүс хувиараа тэтгэвэрт гарахын өмнө өндөр цалингаас бодож шимтгэл төлөөд өндөр тэтгэвэр авдаг гэтэл улсад 33 жил ажиллаад төсвийн цалингаар тэтгэвэр тогтоолгоход 450000 төгрөг гэтэл хувиараа төлдөг хүн 20 жил төлөхдөө эхлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр сүүлийн 5-6 жил үүнийг 10 дахин өсгөснөөр шимтгэл төлөөд 3200000х45 хувь/1440000/ төгрөгийн тэтгэвэр авна энэ шударга хуулиу манай хууль ийм нугалаатай тэгээд НД ын нүсэр орон тоог бидний төлсөн шимтгэлээр санхүүжүүлдэг гэтэл европын орнууд онлайнаар төлөөд өөрөө хянаад хүний оролцоогүй болсон байна эргэж нэг хараач төр засгийн томчуудаа
14 | 2 Хариулах
Зочин [182.133.29.68] 2019/9/30
тийшд, НД-ийг цахимжуулаад тэнд элийрээд хүн дарамтлаад суудаг балай хэдэн авгай очихоор цэхэн цэхэн хийдэг элий юмнуудыг бүгдийг нь цомхотговол таарна, хэдэн дэвтэр тамгалуулах гэж хамаг ажил бардаг заваан ухамсаргүй бүдүүлэг хүмүүсийн цуглуулаг
25 | 0 Хариулах
зочин [202.72.245.122] 2019/9/30
дараалсан 5 жилийн дунджар гдг чинь 2019 онд 6 жил, он гараад 7 жил болоод бгаа биз дээ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.98.154] 2019/9/30
Тэтгэвэр тэтгэмж бодох болохоороо ийм тийм лавлагаа тушаал олж ир гэж худлаа арга саам хийж ааштай байцаагч нар нь үзэмжээрээ тогтоодог. Бодвол өөрсдөө идэж уух гэж тэгдэг биз. Ялзарсан газар.
8 | 0 Хариулах
Зочин [203.169.50.115] 2019/9/30
зөв
0 | 0 Хариулах
Zuv [202.179.22.229] 2019/9/30
Нийгмийн даатгал бидэнд ямар ч хүртээлээ өгдөггүй нь үнэн ш дээ. Яг үнэндээ ажилтай хүмүүс нийгмийн даатгалаас эмнэлгийн үйлчилгээн дээр хямдрал юу ч авдаггүй. Дээрээс нь тэтгэвэр тэтгэмж тогтоох болохоор авсан хэдэн төгрөгийг нь юу ч гүй багаар тогтоож тэр нь тухайн үеийнхээ цалингийн доод хэмжээ байх бөгөөд амьдралд нь ямар ч нэмэр болохгүй мөнгө олгогддог. Энэ системийг өөрчилмөөр байна. Томоохон орнуудаас санаа аваад хуулаад тавьчих зөндөө л сайхан байна. Тэдгээрийг нэвтрүүлэхгүй, зөвхөн өөрсдөдөө ашигтай зүйлсийг л хийгээд байх юм. Хүүгүй банканд хадгалуулна. Уг нь бидний мөнгийг өсгөөд арвижуулаад хүртээх ёстой санагдах юм. Тогтолцоогоо өөрчилмөөр байна. Залуу хүмүүс энэ тал дээр эрх ашгаа хамгаалж тэмцмээр байна. Хамтдаа.
7 | 0 Хариулах
zochin [202.131.233.214] 2019/9/30
chinii hamaatan sadanguud chin hurtej baigaa bailguidee, chinii munguur sankhuujuuldeg yum
0 | 0 Хариулах
С.эрдэнэ [202.179.27.47] 2019/9/30
Идэж таргалсан тарга нуух гэсэн оролдлого. Далд хулгай ! хамгын заваан хууль болсон. Кино үйлдвэрийн хашаанд монгол улсын бүх н/д шимтгэл цугларсан байгаа очиж хараарай да !!!!
3 | 0 Хариулах
Нэрийг нь зөв бичээрэй [103.14.36.18] 2019/9/30
С.Бямбахорол шүү нэр нь.
2 | 1 Хариулах
. [66.181.179.37] 2019/9/30
С.БЯМБАХОРЛОО shuu
0 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2019/9/30
Hosbayar ged shuugchtei yasan ch adilhan nuhur v hehe,
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.82] 2019/9/30
зөв юм ярьжээ.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.10] 2019/9/30
Төлсөн хэмжээгээр гэдэг нь буруу. Уурхайн хэдэн хүн гэхээс том жижиг дарга нар л өндөр цалин авдаг. Мөн хэдэн саяар өөсдийгөө шагнадаг, тэр нь бас тэтгэврийн дундажид нөлөөлнө.Насаараа өндөр цалин, шагнал авч хуримтлалтай болсон хирнээ тэтгэврээ бас энгийн ажилтны цалингаас хэд нугалж авах нь буруу гэж бодож байна.
2 | 1 Хариулах
Badral [66.181.161.74] 2019/10/1
Teguul ih tsalin awlaa geed bas buruudhuu 1500000 awdag hun 500000 awdag huntei adilhan tetgewer awj bolhuu ene 2 chn ymarch teneg hun harsan zoruutei bgaazde
0 | 1 Хариулах
Зочин [66.181.167.127] 2019/9/30
yag zov. ajiltan ch ter baiguullaga ch ter hurtehgui bna. zovhon tom darga nart l ashigtai bh shig bna.
1 | 0 Хариулах
Баадай [192.82.66.217] 2019/9/30
дээрх бичсэнд засвар "...энийг урд нь олон жил компаниасаа төлж байсан даатгалын мөнгөтэй уялдуудах ямар нэгэн боломж, гарц байна уу"
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.175] 2019/9/30
Deer n ene daatgala tsahim bolgoochee. Heddugger zuund amidrad bgan be. Ter devter deerh batalgaajilt suuld n herg bolohgui iish tiish n yavulad. Terige batalgaa bolgodguun bol boglulhe bolioch
8 | 0 Хариулах
Баадай [192.82.66.217] 2019/9/30
Компанийн эзэн нь сар бүр ажилчдынхаа цалин, НДШ-г төлсөөр ирсэн. Ингэж 20 орчим жил төлж ирсэн захирал өөрөө цалин авдаггүй, гэтэл захирал өөрөө өндөр настны тэтгэвэрт гарахад өөрийн нэрээр төлсөн НДШ байхгүй.Энэ үеийн хямралаас болоод компаниа нь ашиг байтугай банкны зээлээ төлж чадахгүй өрөнд орчихсон байдаг, захирал өөрөө тэтгэвэргүй яахав, энийг урд нь олон жил компаниасаа төлж байсан даатгалын мөнгөтэй уялдуудах ямар нэгэн боломж гарч байх уу
0 | 0 Хариулах
WAVY [202.179.24.124] 2019/9/30
Ашиггүй ажиллаад байсан юм бол эртхэн болиод ажилтан бол л доо, сайн дураараа зовж байж хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг аашлах юмаа, гөлөгнүүд.
2 | 1 Хариулах
Зочин [49.0.147.56] 2019/9/30
tiim shuu, 5 jil ni sn ajillawal boloo gesen oilgolt humuust ogch bgaa. hodolmoriin holsnii dood hemjee 320k bish bil uu
1 | 0 Хариулах
zochin [66.181.176.204] 2019/9/30
Эрүүл мэндийн даатгалын сангаас илүү тѳлѳѳд ч адил бага тѳлѳѳд ч адил улсын эмнэлэгээс сүртэй үйлчилгээ байхгүй тэрийг авах хүсэлтэй иргэд бараг байхгүй. НДШ тѳлсѳн хүмүүсийн мѳнгийг шилэн дансанд хийгээд хүүтэй хадгаламж хэлбэрээр хадгалаад ч юмуу улс нь хѳр оруулалтандаа ашигладаг ч юмуу арай дэндүү ажил хийсэн биш татвар тѳлѳѳд ажилгүй хувиараа хийж бгаа хүмүүс хожиж бна. Хүн амын орлогийн албан татвар гээд 10% ндш ээр нэмээд авах юм зѳв юмуу энэ чинь нээх ѳндѳр хѳгжилтѳй орны цалин ѳгдѳг биш ямар ч уялдаагүй хүмүүс ард иргэдээ огт хайрлаагүй худлаа луйвар мэт хууль хурдан шинэчлээчээ залхуу юмнууд засагт гарчихаад юм хийхгүй цаг алдаад.зѳв асуудал хѳндсѳн бна. Баярлалаа.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.28] 2019/10/5
Маш зөв асуудал хөнджээ тэтгэвэрт гарсан ч гэсэн НДШ төлж хөдөлмөр эрхэлдэг хүмүүс олон байдаг дундаж цалингүй тэтгэвэр тогтоосон гээд нэмэгдэл хийдэггүй байгууллага иргэн 2 талаасаа зохих хэмжээний мөнгө төлөөд аль алинд нь ч ямар ч үр дүнгүй өнгөрөх юм.
0 | 1 Хариулах