Индэр    
2019 оны 9 сарын 23
Зураг
iKon.mn сэтгүүлч

Дэлхийн хамгийн сайн хийгдсэн робот ч орлож чадахгүй мэргэжил бол СУВИЛАГЧ

Зураг
Гэрэл зургийг MPA.mn

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос тус улсын ажиллах хүчний тоо 2018-2028 оны хооронд хэрхэн өөрчлөгдөж болох урьдчилсан тооцоог саяхан гаргаж, хамгийн ирээдүйтэй 30 ажлын байрыг жагсаажээ.

Уг жагсаалтыг сувилагч, программ хангамжийн мэргэжил тэргүүлсэн бөгөөд цалингаараа сувилагчийн мэргэжил 2028 оны байдлаар нэгт жагсаж байгаа нь сонирхол татсан юм. 

Учир нь олон улсын түвшинд үзэж байгаагаар хамгийн сайн хийгдсэн роботын орлож, хийж чадахгүй мэргэжил бол сувилагч хэмээн үзсэн явдал.  

Дараагийн 10 жилд ирээдүйтэй 10 мэргэжил: 

  1. Мэргэжлийн сувилагч
  2. Программ хөгжүүлэгч
  3. Ерөнхий ба үйл ажиллагааны менежер
  4. Санхүүгийн менежер
  5. Удирдлагын шинжээч
  6. Зах зээлийн судалгааны шинжээч, маркетингийн мэргэжилтэн
  7. Менежер
  8. Эмнэлгийн болон эрүүл мэндийн үйлчилгээний менежер
  9. Эмч, мэс засалч
  10. Компьютер, мэдээллийн системийн менежер багтжээ. 

Тэгвэл Монгол Улсад тус мэргэжил нь ямар үнэ цэнээр илэрхийлэгдэж буйг тодруулахыг хүслээ. 

"Манай улсын хувьд 2018 оны байдлаар нэг сувилагчид ногдох хүний тоо 256 болж, өмнөх оноос гурван хүнээр буурсан.

Эрүүл мэндийн нийт ажиллагчдаас 11.2 мянга нь их эмч, 2.1 мянга нь эмзүйч, 12.3 мянга нь сувилагч, 7.8 мянга нь эмнэлгийн мэргэжлийн болон техникийн боловсролтой бусад ажилтан байна.

Мөн Улаанбаатар хотод нэг сувилагчид ногдох хүний тоо 218 байгаа бол төвийн бүсийн аймгуудад хамгийн өндөр буюу 309 байгаа юм. Харин 10,000 гаруй сувилагч мэргэжлээрээ ажиллахгүй байгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаа харуулж байна. 

“Монгол Улсад сувилагч мэргэжлээр ажиллахад ачаалал их, ажиллах орчин нөхцөл муугаас гадна цалин нийгмийн хангамж тааруу учир энэ мэргэжлийг сонгон суралцах хүмүүсийн тоо буурах чиг хандлагатай байгаа.

Дэлхийн бусад улс орны эрүүл мэндийн байгууллагуудын дундаж жишгээс харахад нэг сувилагчид насанд хүрсэн 4-5 өвчтөн, нэг хүүхэд ногддог бол манайд энэ жишигт хүрэхэд нэлээн цаг хугацаа шаардана” гэж сувилахуйн ухааны багш Т.Даваахүү сувилахуйн шинжлэх ухааны багш нарын анхдугаар чуулганы үеэр хэлж байсан. 

Энэ нь хатуу боловч үнэн үг. 

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12,000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байдаг аж. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй ба дундаж цалин 400,000-500,000 төгрөгт хэлбэлзэж буй. 

Гэтэл эмнэлгүүдийн ачаалал, эмч, үйлчлүүлэгчийн тооноос үзэхэд манай улсад өдгөө 20,000 гаруй сувилагч шаардлагатай болжээ. Гэсэн хэдий ч сувилагч мэргэжлийг сонгон суралцагчдын тоо улам цөөрч, жилд 700 гаруй хүн ойролцоогоор төгсөж байгаа нь тус салбарт анхаарлаа хандуулах болсныг илтгэж байна. 

График 2. Их эмч, сувилагч, эх баригч /10,000 хүн амд/

АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал Н.Наранбаатар “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр улс орон бүрт эмч сувилагчийн харьцаа 1:3 байх ёстой гэж зөвлөсөн. 

Европын өндөр хөгжилтэй орнуудад уг харьцаа 1:4 байдаг ба одоо үед сувилахуйн тусламж үйлчилгээ өөрөө нийгмийн өндөр хэрэгцээ болсон. Мөн эмнэлгийн мэргэжилтний тусламж үйлчилгээ хил хязгааргүй болж, өндөр мэргэшсэн чадварлаг сувилагч нь аль ч улс оронд ажиллах боломжтой. 90 жилийн түүхтэй Сувилахуйн сургууль энэ жил 1,375 оюутантайгаар үйл ажиллагаа явуулж байна" гэв. 

Өнөөдөр манай улсын эрүүл мэндийн салбарт сувилахуйн шинжлэх ухааны чиглэлээр төрийн болон хувийн хэвшлийн 11 сургууль ажиллаж, сувилагч бэлтгэн гаргаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Төөгий Түмэнбаяр [202.9.40.103] 2025/4/24
Энэ нь үнэн.Хүмүүс сувилагчын ажлаас гарч байна! Сувилагчын тоо дутаж байна! Учир нь маш новшийн бага цалин өгч байгаа учир.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.234] 2020/1/17
Ачаалал ихтэйгээс гадна элдэв янзын шалгалт, дарамт ,эмч, удирдлага нарын үл тоосон хандлага энэ муу сувилагч гэсэн хандлага харьцаж байгаа нь энэ мэргэжлээр ажиллахаас залхаадаг
6 | 0 Хариулах
Сувилагч [66.181.183.207] 2020/1/25
Биднээс татвар авс амьдардаг сувилагчийн нийгэмлэгээс ийм байдалд хурснийг асуухицаг болжээ
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.209] 2019/9/26
30 bish 10 niitelj
1 | 0 Хариулах
Зочин [66.181.186.209] 2019/9/26
Robot bagsh baihgui bol belgiin daramt
1 | 1 Хариулах
Зочин [66.181.166.36] 2019/9/24
Сувилагч хүн бол хүний дээд. Би тэднийг хүндэлдэг. Нэрээ хайрлаж яваарай.
2 | 1 Хариулах
Иргэн [182.160.34.27] 2019/9/23
1 сувилагчид 256 хүн: 256 хүн бүгд эмнэлэгт хэвтээгүй бгаа ч гэсэн 1 сувилагчид олон өвчтөн ногдож бга нь үнэн
7 | 2 Хариулах
Зочин [202.126.89.178] 2019/9/23
Амар тайван үр хүүхдэдээ цаг гаргаж амьдаръя гэвэл сувилагч гэдэг мэргэжлээсээ татгалзах хэрэгтэй болоод байна миний хувьд: Цалин бага дарамт, стресс, ачаалал их, ядаж ажилдаа хийх орчин үнэхээр муу.
12 | 1 Хариулах
Сургуулиудаас асуу [66.181.183.207] 2020/1/25
Энэ олон жил захирлууд нь юу хийсэн бэ Ичмээр юм аа.
0 | 0 Хариулах
Зочин [203.67.27.173] 2019/9/23
төлбөртэй л болгох хэрэгтэй, ардчилсан америк улсад түргэн дуудах нь хүртэл төлбөртэй шүүдээ, төлбөртэй болж байж л сувилагч үнэлэгдэнэ, эмчээсээ ч илүү үнэтэй хүн гэж боддог
7 | 2 Хариулах
Зочин [103.229.177.26] 2019/9/23
Uul ni suvilagchiin tsalin ih ondor baidag ali ch ulsad. Eruul mendiin daatgaliin dampuu togtoltsoonii ulmaas ene baidal arilahgui baigaa. Mongol uls 1 suvilagchid noogdoh ovchtonii toogoor delhiid deeguurt orno. esregeeree 1 hund noogdoh toriin alban haagchiinhaa toogoor mon delhiid tolgoi tsohidog. Ooroor helbel heterhii olon toriin alban haagchidtai heterhii tsoon suvilagchidtai gesen ug. Hereggui sandalnii bogloosnuudiig tsoolj chadval suvilagchidiin tsalin nemeh bolomj baigaa. Daanch ene heregjih bolomjgui songuuli bolgonoor toriin alban haagchidiin too osdog gajig togtoltsoo uilchilj baina
7 | 0 Хариулах
Зочин [49.0.212.213] 2019/9/23
даатгалын дампуу тогтолцоо биш татвар хэт бага байгаагаас мөнгө хүрэхгүй байгаа юм монгол дэлхийд хамгийн бага татвартай орон
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/9/23
Ugui shde, bid dundjaar 21-25% tatvar tulj bga, delhiid dundajdaa orno shu
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.11] 2019/9/23
tatvar bagadaa bish, tatvariin mungiig huugui zeelj, het baga huutei zeelj, olon hereggui tendert mungu ugaalt ywagdaj, heregtei hereggui undur duntei turiin hudaldan awaltuud geh met zuilsees bolj tsalin baga baina olon jil tsalin dorwitoi osohgui bgaa shaltgaan ene shuu dee
2 | 0 Хариулах
zochin [43.228.131.40] 2019/9/23
Tsalin baga achaalal daramt ih yum chine yaj ajllah yum be
1 | 0 Хариулах
Зочин [202.70.37.2] 2019/9/23
Mongoliin emch suvilagch nariin achaalal arai hetreed bna. Japand neg emch 2 suvilagch udurt 10 hurtel huniig uzej baihad mongold 30-40 uur ni uzej baina. Iim ih achaalal, tgd baga tsalin ni emnelgiin mergejiltenuud dutagdah shaltgaan bolj bna.
10 | 0 Хариулах
Зочин [66.181.181.24] 2019/9/23
Сувилагч нарын чадвар, сэтгэлийг би хажуугаас нь харж байсан. Чадалтай, бас хичээнгүй сувилагч нар байдаг л юм байна лээ. Тэр хүмүүсийг сайхан харж хандмаар л байгаа юм даа.
3 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/9/23
mongold ugasa emch suvilgachiin achaalal n dendsen shde, 5 hunii hiih ajliig neg emch neg suvilagch neg bagsh hj bna
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.119] 2019/9/23
Bimax b.a shde kkk
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.182] 2019/9/23
Ер нь гадны орнуудад энэ мэргэжил хамгийн өндөр цалинтай мэргэжилд тооцогддогийн байна лээ.Харин Монголд зүгээр эмчийн зарц барлаг насс цалин бага.Монголд Хүчний байгууллага, Боловсрол, Эрүүл мэнд энэ 3 салбарыг маш дэмжиж цалин өндөр байлгах хэрэгтэй байгаан гэтэл эсрэгээрээ байдаг сонин улс шүү...
17 | 0 Хариулах
Зочин [202.126.89.35] 2019/9/23
Яагаад гэвэл тэдний цалинг нэмэх ёстой хүмүүс нь тэднээр үйлчлүүлдэггүй, гадагшаа яваад эмчлүүлчихдэг
11 | 0 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/9/23
Bur yag shu, hamgiin undur onootoi onts surdag huuhduudig emch/suvilagch, huuli/shuugch/tsagdaa, bagsh bolgodog, bosgo onoo n 750-s deesh n ordog, edgeer humuus n tugsuud bagadaa 2say tug tsalin avdag bhd l mongol hugjuud irne.
5 | 0 Хариулах