Их дээд сургуулиудад технологид суурилсан шийдэл нэвтрүүлснээр тэдний үйл ажиллагааг боловсронгуй болгож багш оюутны харилцаа, сургалтын чанарыг дээшлүүлэх боломжтой.
Миний хувьд 70 гаруй мянган оюутантай, 8,000 гаруй багшлах боловсон хүчинтэй дэлхийн тэргүүлэх их сургуульд суралцаж байгаа хүний хувьд өдөр тутмын амьдралдаа энэхүү технологийн давуу талуудыг ихээр мэдэрдэг.
Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцаж буй оюутны тоог ойролцоогоор авч үзье:
Мэдээж хэрэг оюутны тоо бол тухайн сургуулийн ачааллыг харуулах гол үзүүлэлт юм. Оюутны тоо ихсэх тусам багш оюутны хоорондын үр ашигтай харилцаанд хүндрэл учирч эхэлдэг. Тэгвэл энэ их ачаалал, мэдээллийн урсгалыг эдгээр сургуулиуд хэрхэн зохицуулж, сургалтын хүртээмжтэй байдлыг хадгалж, үйл ажиллагаагаа үр ашигтайгаар зохион байгуулж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Энэхүү асуултын хариулт нь багш, оюутан, сургууль гурвыг холбосон Learning Management System (LMS) нэвтрүүлэх юм. Үр дүнд нь багш оюутны бүхий л харилцаа бүрэн цахимждаг. Тухайлбал оюутнууд бие даалтаа илгээх, шалгуулах, шаардлагатай үед лекцээ дахин үзэх, шалгалт өгөх гэх мэт.
Их дээд сургуулиудад:
Профессор багш нарт:
Оюутнуудад:
Манай улсын томоохон их сургуулиуд оюутны тоогоороо дэлхийн томоохон их сургуулиудын хэмжээнд аль хэдийн хүрчээ. Гэвч үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн цахим системүүд нь ашиглалт муутай, хангалтгүй байна.
Ашиглалт бага байгаагийн гол шалтгаан нь хэрэглэхэд төвөгтэй, олон улсын стандартад нийцээгүй байдагтай холбоотой. Мөн лекцийн танхимын автоматжуулалт болон бусад системийн бэлэн биш байдлаас шалтгаалдаг.
Энэ нь цахим системүүдийг өөрсдөө хөгжүүлдэг эсвэл туршлага муутай компаниудаар хөгжүүлэлт хийлгэдэгтэй ихэвчлэн холбоотой. Хөгжүүлсэн инженер нь ажлаасаа гарах үед эсвэл гүйцэтгэгч нь амжилтгүй болоход тэдгээр системүүдийн хөгжил зогсож ашиглалтгүй систем болон хувирдаг.
Ингээд ашиглалт багатай олон системүүдийн цуглуулга болж хувирдаг. Үүний цаана хэрэглэгчид өөр өөр нэвтрэх эрхээр ханддаг, олон янзын стандарт, дизайн бүхий системүүд бий болох гэх мэт олон асуудлууд үүсдэг. Цаашилбал салбар сургуулиуд тус тусдаа вэб сайттай, олон төрлийн цахим системүүдтэй гэх мэт асуудлууд үүсдэг.
Дүгнэж хэлэхэд манай их сургуулиуд олон төрлийн системийн дахин дахин өндөр зардлаар хөгжүүлэхийн оронд нэр хүндтэй их сургуулиудын ашигладаг, шалгарсан LMS системүүдийн аль нэгийг шууд авч ашиглах нь дээрх давуу талуудыг маш богино хугацаанд авчирч үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх боломж бүрдэх билээ. Үүний зэрэгцээ лекцийн танхимуудын автоматжуулалтын асуудлыг давхар шийдвэрлэх нь зүйтэй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|