Их дээд сургууль, эрдэм мэдлэгийг түгээгч институцүүд биднийг өдөр бүр их мэдээллийг хүлээн авч боловсруулах, дүгнэлт хийх, практикт хэрэгжүүлэхийг шаардаж байна. Ой тогтоолт сайтай байх нь зөвхөн суралцахад төдийгүй, өдөр тутмын мэдлэгийн менежментэд ч онцгой чухал. Хүмүүс орчин тойрноосоо тодорхой мэдээллийг хүлээн авч энэ нь тархинд ул мөр үлдээх бөгөөд шаардлагатай үед сэргээгддэг. Энэхүү механизмыг ой тогтоолт гэнэ.
Тархины гиппокампус нь богино хугацааны ой санамжийг урт хугацааны ой санамж болгон хувиргадаг мөн сэтгэл хөдлөлийг удирддаг лимпийн тогтолцооны нэг хэсэг болон ажилладаг учир ой санамжийг хадгалах, эмх цэгцэнд нь оруулах үйл ажиллагаануудыг хариуцдаг. Хөгшин хүний ой санамж тааруу байдаг нь тархины энэ хэсэг 20%-иар жижгэрсэн байдагтай холбоотой. Ой санамжаа сайжруулах олон төрлийн аргууд бий. Үүний дундаас зам гаргах аргыг онцлон хүргэе. Хүний тархи шинээр мэдээлэл хүлээн авах үед мэдрэлийн эсүүд болох нейрон хоорондын холбоос синапс идэвхжиж байдаг.
Хэрэв нэг л удаа уншвал энэхүү синапсын холбоо нь сарнин алга болно. Хоёр дахь, гурав дахь давталтаас бий болсон синапсын зурвас улам бэхждэг. Та төсөөлдөө, зуны улирал эхлэхэд хөдөөний айлууд ногоон тал дээгүүр зурвасхан зам гарган зусландаа буудаг бол намар болоход эдгээр замууд ирсэн гийчдийн тоогоор тодрон хар шороон зам болсон байдаг шүү дээ. Түүний адил шинээр авсан мэдээлэл бүрээ давтан унших нь ой санамждаа бат хадгалахад тустай.
Германы эрдэмтэн Hermann Ebbinghaus хүний тархи хүлээн авсан мэдээллээ хэдий хугацааны дараа мартдаг тухай судалгаа хийжээ. Түүний гаргасан Марталтын мурийгаар хүн сургалтын орчинд шинээр авсан мэдээллийнхээ 42%-ийг 20 минутын дотор мартдаг бол сарын дараа зөвхөн 19%-ийг нь л санадаг болохыг тогтоожээ. Одоо уншигч танд Марталтын мурийн давтамжийг ашиглан хэрхэн олж авсан мэдлэгээ урт хугацааны ой санамждаа хадгалах тухай хуваалцъя.
World Transactions on Engineering and Technology Education сэтгүүлд өгүүлснээр Хэрвээ сурсан зүйлээ тодорхой хугацааны давтамжтай сэргээн харвал сурсан зүйлийнхээ 80%-г санаж байх боломжтой гэжээ. Марталтын муруй дээр суурилагдсан олон төрлийн судалгаанууд хийгдсэн. Марталтын мурийг хэрхэн даван туулах тухай нийтлэлүүдэд өгүүлснээр дараах давтамжаар давтвал үр дүнтэй гэжээ.
ЗАЙТАЙ ДАВТАХ АРГА АГУУЛГЫГ ХУРДАН ХУГАЦААНД ЦЭЭЖЛЭХ
АГУУЛГЫГ УРТ ХУГАЦААНД САНАХЫН ТУЛД
Мөн эхний давталтаас сүүлийн давталт чиглэлд давталын хугацаа багасна гэжээ. Жишээ нь 24 цагийн дараа 30 минутыг уншихад зарцуулсан бол 1 сарын дараа энэ нь 5 минут л байна гэсэн үг юм.
Лекц хичээлийн тэмдэглэл хөтлөх нь тухайн мэдээллийг өөрийн үгээр тэмдэглэж, өөрийн болгож авч буй эхний алхам юм. Лекцийн цаг завсарламагц л бид сонссон эсвэл уншсан зүйлээ аль хэдийн мартаж эхэлсэн байдаг. Тиймээс хичээлийн тэмдэглэлээ үр дүнтэй хөтлөх нь сэргээн унших болон тухайн мэдээллийг системтэйгээр өөрийн болгон ойлгоход ихээхэн ач холбогдолтой.
Хамгийн муу харандаа ч хамгийн сайн оюун ухаанаас илүү гэх үг ч бий. Хүний тархи мэдээллийг хадгална, хэрэгтэй үед сэргээнэ, бас хэрэглэхгүй бол мартчихна. Хэвийн үзэгдэл. Харин мартсан үедээ санахад тань туслах зүйл бол хичээлийн тэмдэглэл юм. Princeton University нь оюутнууддаа лекцийн үед олж авсан мэдээллээ үр дүнтэй, өөрийн болгохын тулд сонсож сурах, үр дүнтэй лекцийн тэмдэглэл хөтлөх мөн тэмдэглэлээ 24 цагийн хугацаанд сэргээн харах гэжээ.
Лекц, хичээлийн өмнө
Лекц, хичээлийн үед
Лекцийн дараа
Ямар ч аргаар лекцийн, хичээлийн тэмдэглэл хөтөлсөн бай олж авсан мэдээллээ богино хугацаанд идэвхтэй хэлбэрээр ашиглаж өөрийн болгох хэрэгтэй. Маш сайн лекцийн тэмдэглэлүүдийг найзуудаасаа хэдэн долоо хоногоор цуглуулж, гар утсан дэрээ зургийг нь дарж, уншина хэмээн хойшлуулсаар байх нь шалгалтандаа унах эсвэл тухайн агуулгын ирээдүйд танд авчрах өгөөжийг устгах төгс жор юм. Өдөр бүр суралцах нь чухал.
Гүйхгүй л бол толгой ажиллахгүй, бие хөшөөд компьютерийн ард сууж чадахгүй юм гээд л хэдэн минут гарч гүйгээр орж ирдэг хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь ч аргагүй. Учир нь тогтмол гүйснээр хүний биед ангиогенезис буюу шинээр цусны судас бий болох нейрогенесис буюу шинээр мэдрэлийн эс бий болох гэсэн хоёр физиологийн процесс явагддаг.
Саяхныг хүртэл хүн 100 тэрбум мэдрэлийн эстэй төрж эдгээр эсүүд бидний амьдралын явцад устан үгүй болж байдаг хэмээн үздэг байсан бол сүүлийн үеийн судалгаанууд шинээр мэдрэлийн эс бидний ой санамж, сурах үйл явцыг хариуцсан тархины гиппокампуст үүсдэг ба энэ нь дасгал , хөдөлгөөн хийхэд ялгардаг мэдрэлийн эсийн шинээр бий болгох, нөхөн төлжүүлэх нейротрофик фактортай холбоотой хэмээн үзэж байна. Шинээр үүссэн мэдрэлийн эсүүдээ ном уншиж, давтан уншиж ажилд оруулах нь бас чухал юм шүү.
Дасгал хөдөлгөөн таныг эрүүл, эрч хүчтэйгээр төлөвлөсөн ажлаа гүйцэтгэх боломжийг олгодог. Залуу насанд хүний бие өөрийгөө гаднын өвчин үүсгэгчдээс хамгаалах, хариу урвал үзүүлэх чадвар өндөр байдаг. Харин настай хүмүүс амархан өвчилдөг нь хүний дархлаа 20 наснаас хойш жилд 2-3% иар буурдагтай холбоотой. Судалгаанд 80 настай 120 дугуйчныг судлахад тэдний дархлаа 20 настай залуугийнх шиг байжээ.
Анхлан гүйгчдэд зориулсан таван зөвлөгөө: