Индэр    
2019 оны 6 сарын 12
Зураг
iKon.mn сэтгүүлч

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 21 хүүхдийн зуслан буюу тэдний онцлог

Гэрэл зургийг Олон улсын хүүхдийн НАЙРАМДАЛ цогцолборын фэйсбүүк хуудсаас авав.

Зуны дэлгэр цагт хүүхэд багачуудын амралтаа өнгөрөөхийг хамгийн их хүсдэг газрын нэг нь зуслан байдаг билээ.

Жилд дунджаар 20,000 хүүхэд нийслэлийн ногоон бүс дэх зуслангуудад амардаг бөгөөд энэ жил 21 зуслан үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажлаа хангажээ

Зуслангуудын нэгдүгээр ээлж энэ сарын 10-ны өдрөөс эхэлж байгаа гэдгийг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

Хүүхдүүдийн хувьд зусланд өнгөрүүлэх хугацаандаа хөгжилдөж, цагийг зугаатай өнгөрөөх нь чухал ч гэлээ амьдралдаа хэрэг болох шинэ зүйлийг сурах нь илүү ач холбогдолтой билээ. Хүүхдүүдийг амраахын зэрэгцээ ажил, хөдөлмөрт сургаж, хүмүүжүүлэх нь тухайн зуслангийн хөгжлийн хөтөлбөрөөс хамаардаг.

Одоогийн байдлаар ангиллын хувьд дагнасан зуслан байхгүй

Тэгвэл үйл ажиллагаа явуулах зуслангууд болон хөдөлмөр зуслангийн талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн амралт чөлөөт цаг, орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Очоос тодруулсан юм. 

Тэрбээр "Зуслангийн ерөнхий шаардлагад зуслангууд дараах таван ангиллаар үйл ажиллагаагаа явуулна гэж заасан байдаг.

  1. Хөдөлмөр зуслан
  2. Хүүхдийн зуслан
  3. Хэлний сургалттай зуслан
  4. Гэр бүлийн зуслан
  5. Зуслан

Гэвч одоогийн байдлаар ангиллын хувьд дагнасан зуслан байхгүй. Харин зуслангийн ээлжүүд нь хөдөлмөрийн, англи хэлний, спортын гэх мэтээр хоорондоо ялгаатай. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зуслангийн дундаж үнэ тарифыг тогтоодог. Өнгөрсөн жил өдрийн 25-30 мянга байсан бол энэ жил 30-35 мянган төгрөг байхаар тогтоосон.

Мөн өнгөрсөн жилээс Засгийн газар зуслангуудыг дэмжиж, хөгжлийн хөтөлбөрийг нь тусгай аргаар үнэлэн санхүүжилт олгож эхэлсэн. Мөн зусланд тавигддаг шаардлага шинэчлэгдсэн ба өмнө нь байр танхим зэрэг орчны асуудал голдуу ордог байсан бол энэ жилээс хөгжлийн хөтөлбөрийн чанарыг нэмж оруулсан. Зуслангууд хөгжлийн хөтөлбөрийг шинэ стандартын дагуу хэрэгжүүлснээр хүүхдийн хөгжилд оруулах хувь нэмэр нь илүү нэмэгдэнэ. Нөгөө талаар зуслангууд төслөөс санхүүжилт авч хөтөлбөрөө хэрэгжүүлэх хүрээнд эерэг өрсөлдөөн ч бий болно гэдэгт итгэж байна" хэмээв.

Аливаа зүйлийг хийхэд хэтрүүлэхгүй, бас багадуулахгүй хийх хэрэгтэй. Тэр ч утгаараа хөдөлмөр зуслан гэж байснаараа заавал хүүхдүүдийг ажилд сургаад, хүнд хүчир ажил хийлгэх гэж байгаадаа гол нь биш. Тухайн хүүхдэд хөдөлмөрлөхийн үнэ цэнэ ямар сайхан бэ гэдгийг л мэдрүүлэх зорилготой байх ёстой. Мөн бусад энгийн зуслангууд ч ялгаагүй өөрсдийн гэсэн үнэт зүйлтэй. Нийгмийн өөрчлөлт, технологийн хөгжлийг дагаад хүүхдүүд гэрийн ажил хийхээс илүүтэй бэлэнчлэх хандлагатай болж буйг сэтгэл зүйч Ц.Дэлгэрмэнд хэлсэн.

 

Тэр ч утгаараа социалист нийгмийн үеийн соёл хүмүүжлийн бодлого XXI зууны Монголд үгүйлэгдэж байгааг хэлэх хүн ч байдаг. Тухайлбал, Хөдөлмөр амралтын зусланг дурдаж болно.  

Тухайн үед сурагчид ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангиас эхлэн сургууль төгстлөө зуны улиралд багштайгаа Хөдөлмөр зусланд амардаг байсан. Тэнд хүүхдүүд өөрт тохирсон хэмжээнд хөдөлмөрлөж, ажлын дөртэй болдлог байжээ. Харин ахлах ангийн хүүхдүүд зуны амралтаараа зарим нь сангийн аж ахуйд хуваарилагдаж, ногооны талбайд ажилладаг байсан бол нэг хэсэг нь мал аж ахуйд түшиглэсэн аж ахуйд ажиллаж, хөдөлмөрийн амтыг мэдэрдэг байжээ. 

Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, хүүхэд насны дурсамж, нийгэмд биеэ зөв авч явахын эхлэл нь зуслан байв. 

2019 ОНД НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЗУСЛАНГУУД

Нэр

Байршил

Захирлын нэр

/Утас/

Онцлог

 

Сүхбаатар дүүрэг

1

Хараацай

СБД 19-р хороо Хандгайт 35 км

Нямтогоо

99881986
91006986

Өнөр бүл хүүхдийн халамжийн төвийн дэргэдэх зуслан

 

2

Янзага

СБД Хандгайт 26 км

Б.Оюун

88205747

99112632

Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан

 

4

Сэлбэ

СБД Бэлхийн ам 26 км

Л.Сосорбурам

С.Санчир

99195018

Шатрын сургалт хичээллүүлдэг хүүхдийн зуслан

 

5

Маргаашийн хөгжил

СБД Бэлхийн ам 27 км

Баттогтох

Батбуян

99991727

Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан

 

Баянзүрх дүүрэг

6

Галакси

Гачуурт Баянтөхмийн ам 28 км

Н.Даваахүү
Очирпил

91916494
99026644
80046223

Орос, Англи хэлний сургалттай хүүхдийн зуслан

 

7

Сансар

Гачуурт 38 км 20-р хороо

Мөнхжаргал

Р.Эрдэмдэлгэр

89108448

99178448

99279292

89102210

Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан

 

Сонгинохайрхан дүүрэг

8

Нарс

СХД Толгойтын баруун салаа “Баян согоотын аманд” 18 км

Н.Туяасайхан

99096109

Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан

 

9

Найрамдал

 

Нараа
Отгонбат
Доржсүрэн

99915555
88110707

90118778

Жилийн 4 улирал ажилладаг хүүхдийн зуслан

 

Налайх дүүрэг

10

Нарлаг

Налайх

Тэрэлж 60 км

Л.Дамдинсүрэн

99083378
99115133

Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан

 

11

Жавхлант

Налайх

Тэрэлж 67 км

Г.Алтанхуяг
Ариунзаяа

99117985
99098128

Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан

 

12

Өгөөмөр

Налайх

Тэрэлж 55 км

Амар

91910192

Байгалийн үзэсгэлэнт газар байрлах хүүхдийн зуслан

 

13

Баянгол

Тэрэлж

Цэцэгмаа
Төмөрчөдөр

91014040

4 улирлаар ээлж хүлээн авна

 

13

Анар

Налайх Тэрэлж 55 км

Арслан

11350762

99188793

98999509

Халамжийн зуслан

 

Багануур дүүрэг

14

Тэмүүлэл

Багануур дүүрэг 117 км

Цэрэнбадам

99144700

Багануур дүүргийн ГБХЗХХ-ийн дэргэдэх төрийн өмчит зуслан

 

Төв аймаг

15

Цагаан нуга

Батсүмбэр сум Сөгнөгрийн ам 108 км

З.Ойдов

Баясгалан

99163201

99030511

Гэр бүлийн ээлж авдаг, гэр бүлээр нь амраадаг хүүхдийн зуслан

 

16

Мөрөөдөл

Батсүмбэр сум

А.Цогтмагнай

99909807

Олон улсын ээлж авдаг хүүхдийн зуслан

 

17

Цоглог

Батсүмбэр сум 120 км

Ц.Баттуяа

88008870

Халамжийн зуслан

 

18

Чухаг

Аргалант сум 76 км

Б.Мөнхбаяр

99092034
86109191

Хөл бөмбөгийн төрөлжсөн зуслан

 

19

Хайрын билэг

Төв аймаг эрдэнэ сум 60 км

Гэрэлтуяа

99020596

Хүүхэд гэр бүл рүү чиглэсэн сувилал хүүхдийн зуслан

 

20

Од

Төв аймаг Борнуур сум Ар толгой 110 км

Б.Лхамсүрэн

Б.Алтанцэцэг
Төгсжаргал

99116869

98114844
88060019

НХЗТЦ-ын халамжийн хүүхдийн зуслан

 

21

Шонхор

Сэлэнгэ аймаг түнхэл сум 120 км

Наранцацрал

99036028

Батлан хамгаалахын яамны дэргэдэх хүүхдийн зуслан

 

Эдгээр зуслангуудаас гадна сүүлийн үед хувийн хэвшлийнхэн хүүхдийн хөгжилд ихээхэн анхаарлаа хандуулах болсонтой холбоотойгоор шинэ төрлийн зуслангуудыг гарган ирж буй явдал нь хүүхэд багачуудад олон талаар хөгжих боломжийг олгож байна. Тухайлбал, 

 

Кидс Код Академи Монголд анх удаа зуны кодинг зуслан буюу “Summer Coding Camp”-г долоодугаар сарын 3-наас 10-ны хооронд хүүхдийн Нарс Зуслан дээр зохион байгуулж байна. Учир нь кодинг сургалт хүүхдийн логик сэтгэлгээ, төсөөлөн бодох, хийсвэрлэх чадвар, бүтээлч байдлыг хөгжүүлэхийн сацуу хүүхдэд өөрийгөө илэрхийлэх, төсөөллөө бодит бүтээл болгон туршилт хийх зэрэг хязгааргүй боломжуудыг олгодгоороо давуу талтай гэдгийг мэргэжлийнхэн хэлж байна. 


Төгсгөлд нь хүүхдээ зусланд амраах гэж буй эцэг эхчүүд, асран хамгаалагчдад нь зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна. 

  • Хүүхдээ эмчийн үзлэгт хамруулж, шинжилгээ хийлгэн, эрүүл мэндийн хуудсыг үнэн зөв бөглүүлсэн байх
  • Хувцас /нарны малгай, дотуур, гадуур хувцас, гутал, биеийн тамирын хувцас, дулаан хувцас, усны гутал/  
  • Ариун цэврийн хэрэглэл /цагаан хэрэглэл гар нүүрний алчуур, оо, сойз, саван, шампунь, бие угаагч, нойтон сальфетка, оо цаас/ 
  • Анхан шатны тусламж /шархны лент, хөвөн гэх мэт/ ойр зуурын зүйлийг бэлтгэж өгөх
  • Зуслан дээр зохиогдож байгаа уралдаан тэмцээнд оролцох тул хэрэг болох зүйлийг нь бэлтгэж явуулах. /Бүжиглэдэг бол бүжгийн хувцас, дуулдаг бол дууны бичлэг, зурдаг бол зургийн зарим хэрэгсэл, будаг цаасан урлаг сонирхдог бол өнгийн цаас, хайч цавуу гэх мэт/
  • Дараах хүнсний зүйлийг зуслан руу авч явахыг хориглох тул өгч явуулахгүй байх /Лаазалсан бүтээгдэхүүн, төрөл бүрийн мах махан бүтээгдэхүүн, амархан муудах хүнсний бүтээгдэхүүн, чипс, хийжүүлсэн ундаа, бэлэн гоймон гэх мэт/