Индэр    
2019 оны 6 сарын 2
Зураг
UNLOCK Podcast Мэдлэг мэдээллийг анлок хийж хуваалцацгаая.
Зураг
iKon.mn сэтгүүлч

#UNLOCK 14: "Promise Me, Dad" номоос авах 3 сургамж

Зураг

 АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байдены амьдралынхаа мартагдашгүй түүхийн талаар бичсэн “Promise Me, Dad” буюу “Ааваа та надад амлаач” номыг unlock подкастийнхаа бичмэл хөрвүүлгийн энэ удаагийн дугаарт хүргэж байна.

Жозеф Байдены хувьд АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр 2009-2017 оны хооронд АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Хуссейн Обаматай хамт сонгогдон ажилласан ард түмний хайртай улс төрч төдийгүй гайхалтай эцэг хүн юм.

Уг номонд 2014 оны арваннэгдүгээр сараас 2015 оны арваннэгдүгээр сар хүртэлх жилийн хугацаанд Жозеф Байденд тохиолдсон үйл явдлын талаар өгүүлдэг. Учир нь энэ үе нь түүний амьдрал, кареарын хувьд маш том өөрчлөлт орсон цаг хугацаа байсан аж. Түүнчлэн “Promise Me, Dad” ном 2017 оны арваннэгдүгээр сард хэвлэгдсэн гарсан даруйдаа Нью-Йорк таймсын бэстселлэр болж, олон мянган сонгогчдоос өндөр үнэлгээ авч чадсан байдаг.

"Promise me, DAD" номыг сонсох:

“Promise me, Dad” номноос авах гурван сургамжийг хүргэе.

Нэг. Гэр бүлээ эрхэмд тооцдог аавын хүүгээ гэх сэтгэл
 

Номонд өгүүлснээр Барак Обамо Жозеф Байденаас нэг удаа “Чи ингэхэд яаж амьдармаар байгаа юм бэ" хэмээн асууж байжээ. Тэгтэл Жозеф Байден:

  1. Гэр бүлийнхэнтэйгээ хангалттай цагийг өнгөрөөмөөр байна.
  2. Дэлхийд өөрийн чадах хувь нэмрээ оуулмаар байна гэж хариулсан гэдэг. 

Байдены гэр бүлийнхэн талархлын баярыг жил бүр халуун дулаанаар тэмдэглэдэг уламжлалтай. Гэтэл энэ удаагийн баяр нь бусдаасаа өөр байв. Учир нь Делавэр муж улсын Ерөнхий прокурор байсан том хүү Бо нь хорт хавдар тусаж, өвчнийхөө эсрэг тэмцэл дунд байсан үе. Тухайн үед Бо мужийнхаа сонгуульт ажилд өрсөлдөхөөр шийдээд байсан ба Жозеф Байден ч хүүгээ хэзээ нэгэн цагт ерөнхийлөгч болно гэдэгт итгэдэг байж. 

Тэр залуудаа хайртай эхнэр, 18 сартай охин хоёроо авто ослоор алдаж хоёр хүүтэйгээ үлдэж байсан. Хэсэг хугацааны дараа хоёр хүүгээ ээжтэй болгож нэгэн бүсгүйтэй ханилжээ. Тиймээс Жозеф Байдены хувьд үүрдийн хагацал ямар гашуун болохыг мэддэг. Тэгвэл хайрт хүү Бо нь эдгэрэх боломжгүй хорт хавдар туссан гэдгийг сонссон Жозеф Байдены хувьд ямар хэцүү байсан нь ойлгомжтой. Гэсэн хэдий ч хүүгээ эмчлүүлэхийн төлөө чадах бүхнээ тэр хийдэг бөгөөд гэр бүлийнхэн нь халуун уур амьсгалаа хэзээ ч алдаагүй үргэлж хамтдаа байжээ. 

Жозеф Байден Дэд ерөнхийлөгч байсан тул их ажлынхаа хажуугаар хүүгийнхээ хажууд байхыг хичээдэг. Хүүгийнхээ хэвтэж байсан өрөөний хажуу өрөөг нь төрийн нууцлалтай холбоотой ажлаа явуулдаг тусгай өрөө болгон ажлаа явуулж байв. Учир нь тэр гэр бүлийн үнэ цэнийг сайн мэддэг учраас тэр юм. 

Мөн тухайн үед дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэхээ  Жозеф Байден шийдэх үе байлаа. Гэхдээ өөрт нь боломж байгаа гэдэгт тэр эргэлзсэн. Учир нь хамт нэр дэвшигч нь Хилори Клинтон байсан ба түүнээс бүх талаараа өөрөөс нь илүү байв. Тэр үед хүү Бо нь хэдий хавдраасаа болоод гуурсаар хооллох хэмжээнд хүртлээ муудчихсан хэвтэж байсан ч аавдаа хүч болж, таньд ялах боломж бий гээд сонгуульд нэр дэвшихийг нь хүсэж, гэр бүлийнхэн нь ч ятгажээ. 

Бо аавынхаа хувьд үргэлж ард байдаг түшиг тулгуур нь байсан. "Ааваа таньд хамгийн чухал нь юу вэ гэдгийг санаарай. Өөрийнхөө зорилгыг битгий мартаарай" хэмээн үргэлж хэлдэг нэгэн байв. Энэ их хүчийг өгдөг байсан орон зай алга болно гэдэг аавынх нь хувьд хэцүү байсан ч хүүгийнхээ төлөө тэр дахин нэр дэвшихээр шийддэг. Гэтэл амьдралынх нь хүч болсон хайрт хүүгийнх нь бие өдрөөс өдөрт муудаж, улмаар 2015 оны тавдугаар сарын 30-ны өдөр амьсгал хураасан юм.

Хоёр. Хүлээсэн үүргээ ухамсарлан байр сууриа сахисан Дэд ерөнхийлөгч
 

Магадгүй таны хүүхэд хорт хавдар тусчихсан эмчилгээ хийлгэж байх үед та ажлаа хийгээд өөр зүйлийн талаар бодож чадах уу?

Хүүгийнх нь өвчинтэйгээ тэмцэж байсан үе нь Жозеф Байденд болон гэр бүлийн гишүүдэд нь гашуудалтай цаг үе байсан байх. Гэсэн хэдий ч тэр хэзээ ч ажлаас хойш суугаагүй. Хүлээж авсан ажилдаа өөрийнхөө бүх хүчийг дайчилсан. Учир нь Жозеф Байден хэцүү үедээ өөрийгөө маш их ажлаар дарсан. Магадгүй хэцүү байгаагаа мартах гэж тэр байх. Энэ үед дааж авсан ажил нь Украйнтай холбоотой асуудал байсан тухай номонд өгүүлдэг.

Барак Обома, Жозеф Байден хоёр долоо хоногт нэг удаа хамт хооллодог байж. Энэ нь хувийн амьдрал болоод ажлынхаа талаар ярилцдаг цаг хугацаа болдог байв.

Жозеф Байден, Барак Обома хоёрын тухайн үеийн гол зорилго нь европын холбооноос орос руу эдийн засгийн дарамт үзүүлж, Украйныг аврах ажил байсан. Ингэхдээ тус улсын иргэдэд өөрсдийгөө хамгаалах эрхийг нь олгох явдал юм. Эцэстээ тэд зорилгоо биелүүлж чадсан.  

Хүүгээ нас барахад Жозеф Байдены хувьд газар тэнгэр орвонгоороо эргэсэн мэт байсан ч тэр бас л ажлаа тасалдуулаагүй. Бүр хүүгийнхээ ажил явдлын үеэр Украйн, Иракын ерөнхийлөгчидтэй ярилцаж, түүхэнд анх удаа хамтран ажиллах хэлэлцээр хийхээр болсон. Үүгээр зогсохгүй хүүгийнхээ ажил явдлыг өнгөрөөгөөд дөрвөн хоногийн дараа тэр ажилдаа буцаж орсон байна.

Энэ байдал нь тэр хүүдээ хайргүй, гашуудаагүйдээ биш юм. Харин ч хүүгийнхээ өмнө, ард түмнийхээ өмнө хэрхэн амьдрах ёстойгоо ухамсарласан шилдэг улс төрч болохоор тэр юм. 

Гурав. Хүн чанар, үнэнч амьдралаар амьдарсан улс төрийн төлөө тэмцэгч
 

Жозеф Байден хүүгээ бие муу байх үеэр харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн оршуулгын ёслол дээр үг хэлэх хэрэг гардаг. Хэлэх үгээ бэлдсээр зорьсон газраа очоод үгээ хэлэхээр зогстол амиа алдсан цагдаагийн хоёр хүү нь эгц урдаас нь хараад сууж таарав. Жозеф Байден бэлдсэн үгээ харалгүйгээр хоёр хүүгийн нүд рүү нь харж байгаад чин сэтгэлийн үгээ хэлсэн тухай номонд өгүүлдэг. 

Бас сонгуульт ажлын үеэр Хилори Клинтин Жозеф Байдентай уулзахдаа "би сонгуульд чамтай өрсөлдөх гэж биш ардчилсан намаас гарахын төлөө л орж байна" хэмээн хувьдаа Жозеф Байденыг хүндэлж явдагаа илэрхийлсэн байдаг. 

Жозеф Байден бол үнэнч амьдралтай улс төрийн төлөө тэмцэгч байсан. Хүүгийнхээ эмчилгээний мөнгийг төлөх төлбөр ч байгаагүй. Тэгээд өөрийнхөө тэтгэврийн сангаа барьцаалж хүүгээ хагалгаанд оруулах гэж байсныг нь Барак Обама ерөнхийлөгч мэдээд зээлдүүлж, хэзээ ч эргүүлээд төлж болно гээд тусалсан явдал ч “Promise Me, Dad” номонд гардаг. Нэмж хэлэхэд Жозеф Байден Америкийн сенотад хамгийн бага орлоготой улс төрчид тооцогддог.