Индэр    
2019 оны 5 сарын 15
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий эрхлэгч.

Г.Мөнх-Эрдэнэ: Америк, Хятадын худалдааны дайн МОНГОЛД бодит эрсдлийг бий болголоо

Зураг
https://www.dnaindia.com/world/report-china-us-avert-trade-war-beijing-agrees-to-import-more-from-america-2617134

Дэлхийн зах зээлийн 30 хувийг бүрдүүлдэг хоёр их гүрний хооронд өрнөж буй худалдааны дайн хөрөнгийн зах зээлийг улаанаар нь эргүүлж байна.

Өнгөрсөн Баасан АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортын татварын 10%-ийг 25% болгон өсгөх шийдвэр гаргасны хариуд БНХАУ Даваа гарагт АНУ-ын 60 тэрбум ам.долларын бүтээгдэхүүний импортын татварыг зургаадугаар сарын 1-нээс нэмэх шийдвэрээ зарласнаар Америкийн хөрөнгийн зах зээл 3.0 хувийн уналттайгаар шинэ долоо хоногийг эхлүүлсэн бол Азийн голлох индексүүд ч уруудаж эхлэв. 

Ийнхүү өнгөрсөн онд эхэлсэн хоёр орны худалдааны маргааныг эцэслэж, нааштай үр дүнд хүрнэ хэмээн таамаглаж байсан талуудын хоорондох Баасан гарагийн уулзалт бүтэлгүйтсэнээр байдал улам хурцадлаа. 

Тэгвэл энэ дайн Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ? Энэ талаар эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.



 

-Эергээр шийдэгдэнэ гэх хүлээлттэй байсан АНУ, БНХАУ-ын худалдааны дайн улам хүнд байдалд орчихлоо. Энэ байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй. Тэгэхээр Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?

-АНУ-ын дараагийн сонгууль хүртэл гадаад худалдааны асуудал эергээр шийдэгдэх боломжгүй болчихлоо. Эсрэгээрээ бүр хүндрэх нөхцөл байдал үүсэж байна. Учир нь АНУ дахиад Хятадын 300 гаруй тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд тариф тогтоох боломж нээлттэй.

Өнгөрсөн 2009 оны эдийн засгийн хямрал АНУ-аас эхлэлтэй. Америкт моргейжийн зээл муудаж, банкууд дампуурснаар дэлхийн эдийн засагтаа нөлөөлж, зэс, нүүрсний үнэ унах шалтгаан болсон. Тэр нь Монголын эдийн засагт жил гаруйн дараагаас нөлөөлж мэдрэгдсэн. 

Гэтэл энэ удаагийн хоёр их гүрний маргаан эдийн засгийн хямрал биш ч нэг тал нь БНХАУ байгаа учраас Монголд магадгүй жилийн дотор маш хүчтэй сөрөг нөлөөллийг үзүүлэх эрсдэлтэй болж байна.

- Хүчтэй нөлөөлнө гэж буй эрсдлийг илүү тодруулахгүй юу?
 
- Нэгдүгээрт, зэсийн ханш. 14 хоногийн өмнө 6,300 ам.доллар байсан зэсийн ханш хэдийнэ 5% унаад 6,000 болчихлоо(тавдугаар сарын 15-нд бидний ярилцах 15 минутын хугацаанд 5,986 ам.доллар болон уруудсаар байв).

Манай экспортын орлогын 30% орчмыг бүрдүүлдэг зэсийн ханш цаашид ч унах нөхцөл бий болчихлоо. 

Хоёрдугаарт, Хятадын эдийн засаг саарах нөлөөгөөр нүүрсний үнэ унах аюул эхэлж байна. 

Монгол Улсын нийт эскпортын 70%-ийг бүрдүүлдэг энэ хоёр түүхий эдийн үнэ унаснаар манай экспортын орлого тэр хэмжээгээр татрах нь. Энэ бол эхний сөрөг нөлөө. 

Дараагийн нэг нөлөө нь дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас шалтгаалаад зэс, нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхол буурна. Зэс, нүүрс гэх мэт түүхий эдийн үнэ унаад ирэхээр манай зээлжих зэрэглэл буурах үндсэн шалтгаан болдог. Тиймээс гадны зах зээлээс бид санхүүжилт татаж, бонд гаргахад илүү өндөр хүүгээр авна гэсэн үг. 

Ийм сувгуудаар дамжиж гадаад худалдааны дайн Монгол Улсад нөлөөлөхөөр байна.  Өөрөөр хэлбэл, Америк, Хятадын худалдааны дайн МОНГОЛД бодит эрсдлийг бий болголоо.

- Гадаад худалдааны дайн АНУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлбөл алтны ханш өсөж, манайд давуу тал авчрах уу?

- Алтны ханш өсөх боломжтой. Тэгвэл манай валютын нөөц нэмэгдэнэ. Гэхдээ нийт экспортод эзлэх алтны хэмжээ 10% ч хүрэхгүй тул үнэ өссөн ч нүүрс, зэсийн уналтын зөрүүг нөхөж чадахгүй. Түүнээс гадна манай улс сая алтны татвараа 5% болгочихсон тул алтны арилжаа далд хэлбэрт шилжих эрсдэл бүрдчихсэн. Тэгэхээр Монголбанканд алтаа тушаахгүй гадагшаа гаргаад эхэлбэл валютын нөөц тэр хэмжээгээр буурах эрсдэлтэй. Буурах ч байх гэж харж байгаа. Тиймээс алтан дээр найдлага тавиад нэмэргүй. 

"Ирэх жил эдийн засаг нэлээд хүнд байх эрсдэлтэй болчихлоо.​ Гадаад талаасаа түүхий  эдийн үнийн уналт, дотоод талаасаа сонгууль"

- Бусад түүхий эдийн ханш ч мөн нөлөөлөх байх. Тэгэхээр энэ олон сөрөг нөлөөллийн дараа Монголын эдийн засаг хүндрэхээр харагдаж байна. Тийм үү?

- Мэдээж бусад түүхий эд ч нөлөөтэй. Тухайлбал, манай газрын тосны экспорт нэлээд нэмэгдээд 400 орчим сая ам.долларт хүрчихсэн. Гэтэл дэлхийн эдийн засагт гадаад худалдааны асуудал үүсээд, эдийн засгийн өсөлт саараад ирэхээр нефтийн эрэлт буурдаг. Үүнийг дагаад манай экспортолж байгаа нефтийн үнэ болон хэмжээ буурах эрсдэлтэй. Төмрийн хүдрийн экспорт ч сөрөг нөлөөг авна. 

Түүнээс гадна ирэх жил УИХ-ын сонгууль болно. Гэтэл сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулагчид янз бүрийн шинэ хөрөнгө оруулалт хийх сонирхол буурах нь тодорхой. Тэгэхээр ирэх жил эдийн засаг нэлээд хүнд байх эрсдэлтэй болчихлоо. Гадаад талаасаа түүхий  эдийн үнийн уналт, дотоод талаасаа сонгууль. 

- Энэ эрсдлүүдийг бууруулах нөөц боломж Монголд бий юу. Өөр шийдэл, гарц харагдаж байна уу?

- Бид дэлхийн зах зээл дээрх үнийн өөрчлөлтөд нөлөөлж чадахгүй.

Монгол түүхий эдийн үнийн хүлээн авагч болохоос нөлөөлдөг улс биш. Нэгэнт ийм тул дотоод орчны сөрөг нөлөөлөл, үүсэж болох эрсдлүүдийг аль болох багасгах ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар орж ирж байгаа валютын урсгалыг зогсоохгүй байх тал дээр юу хийж чадах вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. 

Хоёрдугаарт, ханшийн уналтаас хамгаалсан хеджингийн арга хэрэгслүүдийг ашиглах боломж байна. 

Тодруулбал, зэсийн үнэ ирэх жил унана гэж үзэж байвал хеджинг хийгээд, жилийн дараа ханш яаж ч унасан өнөөдрийн өндөр үнээрээ зарах, ханш өсвөл өссөн үнээр нь зарах боломж олгодог санхүүгийн хэрэгсэл. Энэ боломжийг ашиглахын тулд мэдээж багагүй хэмжээний төлбөр төлнө. 

Хеджингийг ашиглаж сураагүй, үзээгүй, мөн хийе гэхээр зардал гарна гээд хэрэгжих магадлал бага байна. Тиймээс Монгол Улс ханшийн уналтаас өөрийгөө хамгаалах боломж бололцоо бага гэсэн үг. 

- Дэлхийн худалдааны дайнаас гадна дотоод эрсдлээ бууруулах хэрэгтэйг та хэллээ. Гэвч улс төрийн нөхцөлөөс харахад энэ эрсдэл улам нэмэгдэх янзтай. Хэрэв дэлхийн зах зээлийн ханшийн нөлөөний хажуугаар “Эрдэнэс Тавантолгой”-н IPO, “Оюу толгой” гэх мэт төслүүд гацвал ямар эрсдэл үүсэх вэ?

- Нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхол буурч, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO  хийгдэхгүй байлаа гээд манайд шууд сөрөг нөлөө гарахгүй. Харин “Оюу толгой” төсөл гацвал хамгийн багадаа 2.0 тэрбум ам.долларын валютын урсгал байхгүй болно. Ингэвэл ам.долларын ханш өснө. Бүр хүндэрвэл магадгүй компаниуд цомхотгол явуулах нөхцөл үүсэж боно. Тэнд ажиллаж буй 17,000 ажилтан, тэдний цаадах 80,000 хүний амьдрал яригдана. Тэгвэл энэ нь зөвхөн улс төр, эдийн засаг биш, нийгмийн асуудал болж хувирна. 

Төсөл зогсох талаар яриад ч хэрэггүй. Ажлын байр, ханш, инфляц, урт хугацаандаа банкны салбарын чанаргүй зээл гээд үргэлжилнэ. Гэхдээ энэ төслийг гацааж, зогсоох эрх байхгүй. Яагаад гэвэл 2021 онд Монгол Улсыг бондуудын төлөлт хүлээж буй.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
33
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
42 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.22.166] 2019/6/13
Маш хөнгөн хийсвэр дүгнэлт байна. Үүнийг мэргэжлийн үүднээс дүгнэсэн мэдээлэл гэж бодохгүй байна. Хятадын импорт эрэлтээсээ л шалтгаална. Дотоод эрэлтээ ч тэд нөхөх ёстой. Сонгууль пөхөөл орчин цагийн боловсролтой нэртэй Дашцэрэнгүүд олширохым даа.
0 | 0 Хариулах
T [202.126.88.197] 2019/5/30
Golomt bank Olon tsarailj khuuchin mashinii jenj khiidgee bolimoor yumaa! Icheechee! Avtoland nertei jenjee khaagaachee! Yadarssn jenjyydiin khooliig bulaakhaa boliochee! Ganzorig eronkhilogchoo dandaa avaad khamaad baij bolokhgyiee! Busaddaa bolomj olgo! Mongoor zodoj second hand mashinii zskh deer jijiglen khiikhees icheechee! Endekh tendekhiin khog avchirch Jenjlekhees icheechee! Yun olon Bank ve?
0 | 0 Хариулах
Зочин [202.21.127.168] 2019/5/16
Монголд харин ч боломж шүү. Өөрөө үйлдвэрлэгч болох боломж.
1 | 0 Хариулах
zochin [64.119.25.71] 2019/5/16
hudlaa tarhi ugaahaa boliochee ediin zasag yah ch vgvi harin ch osno
1 | 0 Хариулах
saihan bvlterchee. [103.57.93.36] 2019/5/15
hudalaa buraad l. mongoliin ediin zasag heterhii jaahan uchir ogt noloolohgui l dee..bidenees abch bgaa zesiin hvder nvvrs tomoriin hvder hyatadiin dotood zah zeeliin hedn hubi boloh be dee..ogt noloogui dee.hudalaa medemhiirch onol yrisan garuud ih boljee.
1 | 5 Хариулах
Зочин [103.229.120.146] 2019/5/16
t1 ats
2 | 0 Хариулах
Зочин [112.72.12.9] 2019/5/15
20 оны сонгуульд ялахын тулд МАНгарууд асар их мөнгө үрнэ мэдээж төсөвийн мөнгөөр туйлна халамж амлалт юу юу гэж хуцах бол доо одоо гэхэд 3- н жилд нь лав дотороо хэрэлдлээ мах, бензины үнээ тавиад туучлаа Хүрэлсүх нь одоохондоо шударга ес ярьж түр торгоож бгаа болхоос тэр засагт нь ямарч ес зүйгүй албан тушаалын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй мэдлэг чадваргүй шантааж 6 энэ тэр гээд худлаа гарууд бгаа
5 | 0 Хариулах
Irgen [202.126.89.101] 2019/5/16
Yag tegne heterhii ih mungu ureed dollar bolon importiin baraanii une usnu
0 | 0 Хариулах
ДАНРАВ [103.57.93.103] 2019/5/15
АЗААР НЭГ ИХ ДААМЖРАХГҮЙ ТЭГЭСГЭЭД ТОХИРОЛЦООНД ХҮРЭХ БАЙХ ӨӨ, САНАА ЗОВОЛТГҮЙ. ОДООГИЙН ЭНЭ БҮХ БУЖИГНААН ЧИНЬ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ӨМНӨХ БАЙР СУУРИА Л ДЭЭШЛҮҮЛЭХ ГЭСЭН ТҮР ЗУУРЫН ТОГЛОЛТ...
1 | 1 Хариулах
Зочин [209.89.142.82] 2019/5/15
2012 оноос хойш баригдаж эхэлсэн Майдар хот, 250км төмөр зам, Сайн сумууд, Сайншандын аж үйлдвэрийн парк хаана байна? Сая кино үйлдвэрийн шав Майдар хотод тавьсан гэсэн. Ийм ерөнхийлөгчтэй, поп улс төрчидтэй бид экспортын барааны үнэ буурч, төгрөгийн худалдан авах чадвар сулрахад нам цохигдоно.
10 | 0 Хариулах
zochin [202.179.31.68] 2019/6/13
yag zuw
0 | 0 Хариулах
Зочин [50.7.93.83] 2019/5/15
Харамсалтай нь Мояанууд, Топорчид ойлгохгүй л байх даа...
4 | 0 Хариулах
Зочин [202.55.188.41] 2019/5/15
jenkog haraal ideesee iim egtsdee tsag ued jenko gedeg bulldog garsan ard tumen unenheer archaagui
8 | 1 Хариулах
Зочин [202.21.108.75] 2019/5/15
Тэр ямар хамаа байна
3 | 5 Хариулах
Зочин [178.128.186.169] 2019/5/16
Элбэгээ нохой гуцалгүй .... хүлээ дээ.
1 | 0 Хариулах
asdfasdf [202.179.24.15] 2019/5/15
зайлшгүй шаардлагатай бус тансаг хэрэглээнийн импортын татвар тэр дундаа тээврийн хэрэгслийн онцгой татварыг нэн даруй 2-3 дахин нэмэх хэрэгтэй зэс нүүрсээ зарж олсон жоохон валютаа гадагш алдахгүй байх арга хэмжээг одооноос авах хэрэгтэй
7 | 1 Хариулах
Зочин [202.126.89.63] 2019/5/15
Цаг хугацаатай уралдах ёстой атал 10 жил эдийн засгийг гацааж, иргэдээ эрлийз хурлийзаар нь алаглаж, шат дараалалтай, зохион байгуулалттайгаар энэ орны эдийн засгийг нурааж буй эрнэм Еөк яг ямар зорилготойг нь мэдмээр байна.
15 | 1 Хариулах
Зочин [45.41.132.75] 2019/5/15
хаха харин тийм, яг ямар зорилготойг нь мэдмээр байна. Яг хэллээ дээ. Айхтар зорилго ч гэж дээ чааваас, панзчин, ойр тойрны юмаа зохицуулж гүйдэг, боловсрол дулимаг хүн юугаа л сэдэв гэж, сэдсэн бүр нь өөрт нь их агуу л санагддаг байх л даа. Тэрнээс хол харахгүйгээс хойш мань хэд нь савлаад л ядуураад л байж дээ.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.91] 2019/5/15
Жэнко гарснаар асар их эрсдэл үүслээ
9 | 2 Хариулах
Зочин [66.228.59.66] 2019/5/15
jerry jenko 2 tom muur bulldog 2 alaltsuulaad bas owoo gar shuu te.
0 | 0 Хариулах
Зочин [66.228.59.66] 2019/5/15
Энэ бас л бодитой авжийшүү. Инээх юм биш шүү. Одоо түүхий эд дээр зонхилсон эдийн засгаасаа өөр арга зам олохгүй бол хэцүүдэх л байхдаа. Оюуны бүтээл, баялаг бүтээгчид дээр тулгуурласан юм Израйль эдр шиг Юм эхлүүлэлвэл яасан юм. Израйль улс бол цэвэр хүнийхээ оюуны нөөцөн дээр тулгууралсан эдийн засагтай, байгалийн баялаг гэхээсээ илүү халтаруулаас их юм байхгүй. Дэлхий хамгийн том том программ хангамж, wix.com гэх мэт юмаар хоолоо олоол идчихэж байна. Living comfortably...
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.49] 2019/5/15
Худлаа суржигнээд байгаарай ОТ оос угаасаа 2 млрд доллар манай эдийн засагт ордоггуй гэсэн ш дээ
0 | 11 Хариулах
Зочин [45.41.132.75] 2019/5/15
тэгвэл зогсохоор нь өөрийнхөө байж байгаа царайг нэг хараарай. Энэ комментоо битгий мартаарай даа хөгшөөн. Гэрийн чинь гадаа чамайг дээрэмдэхээр гөлөлзөх гаруудын тоо өснө, хөлд чинь тээглэх архичин найзууд чинь өснө, хүүхдийг чинь эргүүлдэх хийх юмгүй гаж донтонгууд өснө. Тэгээд л тэр. Бүх юмыг мөнгөөр тооцохоо больчих. Араа л бод хөгшөөн. Эргэн тойрны чинь хүмүүсийн зарим нэг нь ч болов хийх юмтай байгаад баярлаж яв. Зөнгөртвөл тэгээд дуусаа, угаасаа нэгнээ тонох, хумслахаас өөр хийх юм энэ хөлдүү төв азийн өндөрлөгт байхгүй.
12 | 0 Хариулах
Зочин [78.175.228.162] 2019/5/15
Юундаа ингэж худлаа сүржигнээд байдаг улс вэ
1 | 8 Хариулах
Цэрэн [192.82.66.31] 2019/5/15
Харин юаны ханш буураад аятайхан байгаа юм бишүү
5 | 1 Хариулах
Зочин [202.126.89.170] 2019/5/15
Хятад хямарвал түүхий эд гаднаас авахаа их хэмжээгээр хязгаарлана. Тэгвэл манайх түүхий эдээрээ валют олдог. Ингээд бодвол юань болон доллар орж ирэх нь тэр хэрээр багаснаа гэсэн үг. Нийлүүлэлт багасвал валют өснө. Хүсээд байх юм биш. Хурдхан хэл амаа ололцоосой гэж зальбир.
2 | 0 Хариулах
оросуудыг яах вээ [103.26.193.92] 2019/5/15
Трампын өдсөн худалдааны 1р дайн Монголд нөлөөлөх нь бага байсан даа Тэр үед олон эдийн засагчид Монголд нөлөөлнө гээд том том онолдож айлгаж байсан Гайгүй өнгөрсөн .Монголын эдийн засгийг хорлодог оросуудын талаар бичээч оросууд харин ч хүчтэй нөлөөлдөг Шатахууны үнийг дураараа нэмнэ Үр дүнд импортынхон арга буюу үнээ нэмдэг Хэрэглэгчид оросуудыг биш импортын компаниудыг шуналтлаа гээд муулаад байдаг Импортынхон оросуудаас айгаад хэлж чадахгүй загнуулаад суудаг ш дээ оросуудын дарамтыг Цахилгаан станц Нүүрс Төмөр зам Гааль гээд цааш нь бичээд барахгүй
14 | 3 Хариулах
зочин [202.21.127.166] 2019/5/15
оросыг яах гэсэн юм малаа, тийм л сүрхий юм бол хараат байдаг зүйлсээ таслаач, цахилгаанаас эхлээд бүгдийг оросууд барьж өгсөн юм, тэднийг бүгдийг нь өөрсдөө хийгээч малаа
3 | 14 Хариулах
зочин [66.181.161.111] 2019/5/15
Оросууд дээрэнгүй худлаа гарууд угаасаа. Хаана байна тэр орос ах нар гээд хашгираад байдаг гарууд
13 | 2 Хариулах
Zaya [36.235.23.166] 2019/5/15
Hezee oros bidnii ah bgagui tuuhee sudal
1 | 1 Хариулах
зочин [192.82.64.46] 2019/5/15
Оросууд шатахууны үнэ дураараа нэмсэн юм байхгүй шд дэлхийн зах зээлийн үнэтэй л уяатай яваа
3 | 4 Хариулах
Зочин [202.131.228.114] 2019/5/15
энэ чинь эргүү нохой юу гү юу, боломж хайх, эрсдлийг хэрхэн бага алдагдалтай даван туулах талаар ганц үг ган хийгээгүй мөртлөө юу ч хийлгүй "гуниж гутарч" суу гэж хэлэх юм, мэдрэл гар вэ
6 | 4 Хариулах
Зочин [64.119.17.204] 2019/5/15
Поп улстөржилтөө зогсоож халамжийн бодлогоо багасга
6 | 1 Хариулах
зочин [202.179.24.103] 2019/5/15
одоо энэ байдлыг Улс төрч нэртэй Этгээдүүд Овжиноор ашиглаж Ард иргэдийнхээ Эсрэг яаж тоглолт хийхээ бодоод аргаа хайгаад л явж байгаа Ард иргэд Тэнэг биш бүгдийг ойлгож байгаа харин Улс төрчид нэмж Дарамт их учруулна даа далимдуулж
2 | 0 Хариулах
Zochin [106.35.42.163] 2019/5/15
Heg uduriin hoino ch gesen medeelel hurgej bodit baidaliig niited tanuylsan saikhan uariltslaga boljee.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.191.152] 2019/5/15
Mongols noloo bhgui l dee
2 | 4 Хариулах
Зочин [60.249.85.150] 2019/5/15
unendee hyatadiin buynaar mongol bvvr suircheegui yvaad bsan yum shd. tsaashdaa ulam l hund bolno
2 | 0 Хариулах
Munkhtur [192.82.64.158] 2019/5/15
Бодит байдлыг ард иргэдэд ойлгуулах тал дээр улс төрийнхөн анхаармаар юм. Ард иргэдийн үзэл бодол салхинд хийсэх хамхуул шиг л байна.
8 | 0 Хариулах
Зочин [45.41.132.75] 2019/5/15
ойлгуулах гээд ойлгуулах гээд бид нар өөрсдөө хүлээж авдаггүй. Мэдээ мэдээлэл ар араасаа урсаад л байдаг, та бид хэд яг харж байгаад хамгийн хэрэггүй, хэрүүл хийх сэдвээ л онож хардаг, өөр хэрэгтэй зүйлсийг хэрэгтэй гэж хардаггүй. Та бидний өөрийн заяа тавилан.
5 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2019/5/15
Yana da yana Mongolchud min
0 | 0 Хариулах
Зочин [49.0.141.60] 2019/5/15
Hyataduud erthen buuj ugmuur ym daa
2 | 7 Хариулах
зочин [66.181.161.111] 2019/5/15
Урдах хойдохоо мэдэхгүй эргүү дагзнууд цөөрөх болтугай. Яаг чам шиг. Хятад гаралгүй, хятадад ч тийм дуртай биш би. Хажуу айл чинь гундуухан байвал чамд шууд л нөлөөлнө дөө
0 | 0 Хариулах