Индэр    
2018 оны 10 сарын 17
Зураг
МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, "Сэтгүүл зүйн тухай ярилцъя"

ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ НЯГТАЛЖ СУРЪЯ: Хятадууд вансэмбэрүү “түүсэн” жишээн дээр

Олон нийтийн сүлжээгээр өчигдөр хоёр мэдээлэл давалгаалав. Нэг нь “Туушин”-гийн урд талын явган хүний замыг албадан чөлөөлж буйг сайшаасан, нөгөө нь хятад жуулчид нууцаар вансэмбэрүү цэцэг түүж буйг жигшсэн мэдээлэл. “Хайран сайхан Вансэмбэрүү цэцгийг өмхий хужаа нар түүгээд дууслаа” гэх мэтээр урд хөршийн жуулчдыг үзэн ядсан бичвэрүүд дүүрэн тархжээ.

 

“Босоо Хөх Монгол Завхан” гэсэн профайл хаяг энэ талаар нийтэлсэн харагдав. Тус постыг 2,000 гаруй хэрэглэгч цааш түгээсэн харагдлаа.  150 хэрэглэгч сэтгэгдэл бичсэний дийлэнх нь хятадуудыг үзэн ядсан байлаа.

Гэвч энэ бол хуурамч мэдээлэл. Сошиал медиа дээр түгээсэн бүх мэдээлэлд итгээд байж болохгүйг баталсан нэг жишээ. Сонгуулийн үеэр энэ сошиал гэдэг бүр хэцүүдэх байх даа гэж эмээж байна. Тиймээс өнөөдрийн хуурамч мэдээг баталгаажуулсан туршлагаа хуваалцая. Та сэтгүүлч биш ч хуурамч мэдээ эсэхийг баталгаажуулах боломжтой. 

Хуурамч мэдээг илрүүлэхийн тулд дараах 5 амархан шатыг дамжина.

  1. ТҮГЭЭЖ БУЙ ЗҮЙЛЭЭ АНХААРАХ. Мэдээллийг түгээхээсээ өмнө хуурамч мэдээлэл байх вий гэж дандаа эргэлзэж бай. Өнөөдрийн хуурамч мэдээний тайлбар нь “Хайран сайхан Вансэмбэрүү цэцгийг тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрээд очно оо гэж дуу байдаг. Гэтэл өмхий хятадууд очоод түүгээд байдаг. Энэ төр юу болж байна аа?” гэж бичжээ. Эргэлзээ төрөв. Учир нь бичвэрт хоёр зургаас өөр “баримт” гэх зүйл үгүй. Зургийг нь сайн харвал вансамбэрүү гэхээсээ илүү байцаа шиг харагдана. Бас энэ асуудлыг шууд л өнөөгийн төр засгийн эсрэг турхирсан нь хэн нэгний явуулга байх вий гэсэн сэжиг төрүүлэв. Ингээд цааш түгээхээ больж, баталгаажуулахаар шийдлээ.

  2. ЭХ СУРВАЛЖИЙН АНАЛИЗ ХИЙХ. “Тус мэдээллийн ард хэн байна вэ?” гэж дандаа асуух хэрэгтэй. Мэдээлэл түгээсэн хаяг руу орж гүйлгэж харваас хятадуудыг зэвүүцсэн, өнөөгийн эрх баригчдын эсрэг турхирсан постууд цуврав. Мөн тус мэдээллийг 4-5 удаа дахин нийтэлсэн байсан нь мэдээлэхээс өөр зорилго агуулж буйг илтгэв. Мэдээллийн албан ёсны эх сурвалж биш байсан тул тус мэдээн итгэх дэмий гэж үзэв. Хувь хүн байсан тохиолдолд жинхэнэ хаяг мөн эсэхийг нягталж үзэх хэрэгтэй. Мөн байсан ч тэд бол мэргэжлийн сэтгүүлчид биш гэдгийг мартах ёсгүй.

  3. КОНТЕНТ АНАЛИЗ ХИЙХ. ЭНЭ ШАТАНД ӨӨРӨӨСӨӨ 5 АСУУЛТ АСУУ.

Үүнд:

- Контент үнэн зөв, баримт нотолгоотой, нэг талыг бариагүй байна уу?

-Баримт нотолгоо байхгүй. Бичвэрийн хоёр зураг итгэл үнэмшил төрүүлж байгаа ч зургийг анхааралтай тогтож харвал Вансэмбэрүү цэцэг гэхээсээ илүү байцаатай адилхан харагдаж байна. 

- Уур бухимдал, айдас жигшүүр гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөлийг бий болгож байна уу?

-Тийм ээ. Ховор цэцгийг өөр улсын иргэд хууль бусаар түүж буйд хэн дуртай байхав. Хэрвээ би хятадуудыг үзэн ядагч байсан бол бүр их уур хүрэх байсан биз. Ер нь сүүлийн үед гарч буй хуурамч мэдээний дийлэнх нь урд хөршийнхэнтэй холбоотой байгааг уншигч та анзаарсан биз. Хуурамч мэдээ үйлдвэрлэгчид Монголын сошиалчид хятадтай холбогдсон хуурамч мэдээллийг эргэлзээ сураггүй түгээн дамжуулна хэмээн итгэж буй учраас тэр. Тэдний санаснаар болж буй гэдгийг өнөөдрийн жишээ нотолно.

- Хэл зүйг шинжил. Бичвэр найруулга зүйн алдаатай, өдөөн турхирсан шинжтэй байсан тул энэ шалгуур дээр мөн л унав.

- Вэб дизайнд анализ хий. Хэрвээ тус мэдээлэл вэбсайт дээр гарсан бол та шууд итгэх үү? Тэрхүү вэбсайт хуурамч домайн хаяг эсэх, тогтмол шинэчлэгддэг эсэх, мэдээллүүд нь бүгд итгэж болох эсэхийг ухаад үзэхэд гэмгүй.

- Мэдээллийн гарчиг сенсаацилсан, өдөөн хатгасан байна уу? Тийм бол кликбэйт байж болохыг анхаарна уу. Харин өнөөдрийн мэдээний тухайд вэбсайт дээр байршаагүй тул энэ хоёр хэсэгт хариулах шаардлагагүй.

Ингээд контент анализийн шатанд үнэн бодитой биш гэдэг нь тогтоогдлоо.

  1. БУСАД ЭХ СУРВАЛЖУУД ЮУ ГЭЖ ВЭ? Энэ хэсэгт итгэж болох мэргэжлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд юу гэж мэдээлсэн тухай олж үзэхийг хичээгээрэй. Хэрвээ мэдээлэл үнэн бодитой байсан бол мэргэжлийн сэтгүүлчид ийм ноцтой мэдээг заавал мэдээлэх нь ойлгомжтой. Тиймээс мэдээллийн томоохон вэбсайтууд дээр энэ талаар мэдээлээгүй бол түгээхээ түр азна гэсэн үг.

  2. TINEYE-ИЙГ АШИГЛА. Мэдээлэл зурагтай бол бусад эх сурвалжийг хүлээлгүйгээр дараах аргыг ашиглаж болно. Энэ бол зургийн эх сурвалжийг шалгадаг www.tineye.com сайт. Сайтад зочлоод баталгаажуулахыг хүссэн зургаа ачааллаж эсвэл холбоосыг нь оруулж хайж болох бөгөөд илэрц нь маш хурдан байдаг.

 

Монголд Вансэмбэрүү “түүсэн” хятад жуулчны зургийг хайхад ижил 20 зураг гарч ирэв.

 

Тэдгээрээс хамгийн эхэнд нийтлэгдсэнийг үзүүл хэмээн шүүж үзвэл ЭНЭ холбоос гарч ирэх бөгөөд “Хятадын Тианшан гэх газар ховор ургадаг Бадамлянхуа цэцгийг хууль бусаар түүсэн” тухай 2015 оны 8 дугаар сарын 14-нд тус улсын сайтад нийтэлсэн болох нь гарч ирлээ.

Ингээд “Өмхий хятадууд Монголын минь Вансэмбэрүү цэцгийг түүж байна” гэх мэдээлэл худал болох нь нотлогдов. Таныг нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээхээсээ өмнө нягталж заншихыг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
140
Зураг
ЗӨВ, ГОЁ
9
Зураг
ХАХА
6
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
73 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [195.176.16.141] 2018/11/30
үнэхээр анхаарахаар л зүйл шүү дээ
0 | 0 Хариулах
zochin [110.18.90.86] 2018/10/22
baitsaa iim baidag boltson um uu.
0 | 0 Хариулах
asd [202.21.106.168] 2018/10/20
ORKUDA EHLEED UNSHAAD SURCHIH Тэдгээрээс хамгийн эхэнд нийтлэгдсэнийг үзүүл хэмээн шүүж үзвэл ЭНЭ холбоос гарч ирэх бөгөөд “Хятадын Тианшан гэх газар ховор ургадаг Бадамлянхуа цэцгийг хууль бусаар түүсэн” тухай 2015 оны 8 дугаар сарын 14-нд тус улсын сайтад нийтэлсэн болох нь гарч ирлээ.
1 | 1 Хариулах
Зочин [217.149.160.152] 2018/10/20
Зайлаа хятадын тал
0 | 5 Хариулах
ЗОЧИН [66.181.187.234] 2018/10/18
Харилцаа холбооны компани болон айхтар мундаг ITинженерүүд юу хийгээд хаагуур яваад байна аа болсон болоогүй мэдээлэл дунд өвсөр насны хүүхэд залуучууд чинь идэгдэж хүнээ байлаа мэддэг чаддаг юм бол эх орон ард түмэнээ бодоод болох болохгүй мэдээллийг нь шүүлтүүрдээд тавьж болохгүй юу хичнээн жил хорлон сүйтгэх ажиллагаа явагдаж байна аа.
1 | 4 Хариулах
temuuka [202.9.40.179] 2018/10/18
Like share tsugluulah gesn baliar humuus l hudal medeell tugeej bna. Bas biy biyniigee gutgeh gej IT-uud shuultuurdlee2 geed Facebookiin erhend haldaj post ustgaj chadah bishdee bitgii iim uruusgul bodoltoi bgaach. Ter fb deer ymar post bhiig chin mongoliin it nar ch bish delhiin it nar ch FACEBOOK l meddeg ym shdee. Bicheheesee umnu bodoj bna uu. Zugeer ur huuhduudiinhee yu uzej harj bgaag uursduu l sain hynatsgaa.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.160.66] 2018/10/18
Bansemberuug yag tuuj bh agshin ba urgaa bdlaar ni zurgiig avah bolomjgui medeej tuuj ireed hataaj bh ued ni avsan zurgiig baitsaa gej helj bolohgui sh deereeee
0 | 3 Хариулах
guest [202.131.228.20] 2018/10/18
vansemberuug n tegj hataadgiig medhegui hun baitsaa u? vansemberuu n uu? uur urgamal uu? gej ergelzeh n zuv, teglee ch niitlelee buren unshval hyatadiin badamlyanhua tsetseg baina.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.23.108] 2018/10/19
Ядаж наад нийтлэлээ бүрэн уншчихаач, эсвэл уншсанаа ойлгоддоггүй хүн үү?
1 | 0 Хариулах
Иищщщщщщааас даа [203.255.57.149] 2018/10/19
нийтлэлээ бүрэн уншчихаад элдэв юм бичээсэй дээ... уншаад ч ойлгодоггүй бол аргагүй үнэн худлыг ялгахгүй нь тодорхой!!!
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.42] 2018/10/18
Tineye super
0 | 0 Хариулах
Цогтхун тайж [66.181.187.78] 2018/10/18
Төлбөрт бичвэр байна газар нутгаа хамгаалж байгаа Босоо ХӨХ МОНГОЛын нэр хүндийг зориуд унагаах санаатай хуурамч хаягаар бичиж дараа нь худлаа мэдээ тараасан нэр зүүлгэж олны дунд нэр хүндийг нь унагах ийм ядарсан арга хоцрогдсон хэн сэдээ вэ шийтгэ түүнийг хөлсний пиарчид аа
0 | 11 Хариулах
Зочин [122.201.23.108] 2018/10/19
Bosoo hoh mongoloos iim huuramch medee taviagui gedeg batalgaa n haa bn. Huuramch medee tavisan n notlogdchihood bhad Bosoo hoh mongol ard irgedeesee uuchlalt husch tsaashid tavih medeegee nygtalj baih amlalt ogoh yostoi. Herev tegehgui bol he;dl huuramch, hov zoodog shar medeenii chanartai baij l bai
3 | 0 Хариулах
Зочин [58.84.194.194] 2018/10/18
Tarhi ni hooson, agaar ni utaatai, orchin ni bohir, humuus ni uurtai. Hezee ch heniig ch uuriin munhagaar alj ugeer doronjlohod belen. Chingisiin ur sad gej ooriigoo heldeg, daanch uwuuguusuu tsaadah udam sudraa meddeggui iim l humuus shuudee. Uhsen baasniih ni chingis ih haadiin tuuh. Ehleed ooriinhoo udam sudraa meddeg bolchmoor yumdaa
5 | 0 Хариулах
Зочин [138.75.208.59] 2018/10/20
Zuv bichij bna. Yas yuman dre ene heden chingisiin udam gd uursdiiguu heleed bga bosoo huh mglchuud bugd hyatad tsustai, shantaaj etgeeduud bga. Ajil ch hiij uzeegui hudaa medee, medeelel tsatsah zamaar shantaajilj, mungu avdag n notlogdson shuu dee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.28] 2018/10/17
Ork sdanuud
1 | 0 Хариулах
Unsjigch bi [66.181.184.90] 2018/10/17
Ovoo neg gaigui hund heregtei yum bichij. Manaihan huilrahdaa sain ulsuud. Hyatad geheer l uhchih geel muulaad bur booj uhkeel baidag yum. Ineedtei. Barag l 99% hyatad- s hamaaraltai amidarch baij, ichmeer , ineed hurmeer geech. Hyatad bhgui bol bid yaj amidrah yum bol do. Yu umsuh ve? Yu idhev? Hyatad hilee haaval bid tegeel" 0" zaana shde.
8 | 0 Хариулах
Зочин [66.181.190.231] 2018/10/17
uridna yaj amidraad bolood baisan ym be hujaatai hujaagvi amidranshde
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.171] 2018/10/18
Amidarch chadadgui bsiimo. Hile e haahaar dairch surduuleh gej uzne, chadahgui bol alba guvchuur barij tsarai aldana.
0 | 0 Хариулах
зочин [202.131.229.94] 2018/10/18
чи л тэр хужаагүйгээрээ зүлгэн дээр гэрээ бариад зүгээр нэг малаа хариулаад амьдраарай. Би лав чадахгүй шүү
0 | 0 Хариулах
Bi [202.9.43.115] 2018/10/17
Ene niitlel n teged hir batalgaatai yum boldoo bas?
1 | 0 Хариулах
Зочин [66.181.179.53] 2018/10/17
Энэ бол Босоо хөх монгол энэтэр гэсэн хэдэн дээрэмчдийн хоолоо олж идэх гол арга нь шүүдээ. Тайлбарлаж өгье. Эд мэтийн гудамжний эрүүгийн шахуу хэдэн амьтас нийгэмд тэмцэгч нэрээр танигдаж түүгээрээ дамжуулж гадна дотно гэлтгүй бизнесыг шантаачиж хөлждөг. Хятадаар айлгах, газар нутгийнхаа төлөө тэмцэх, солонгос дэлгүүрт мэргэжлийн хяналтын байцаагчтай хамт ажиллаж ард иргэдэд сэрэмжлүүлж, сайн дүр эсгэдэг. Тэд одоо хөлгүй баян болсон. Анх хэдэн ветнам засварын газрыг дарамтлаж энэ ажлаа эхэлсэн. Одоо уул уурхай руу орцон мөнгөнд умбаж явна. Тэр нь Бусад хурдан баяжихыг хүсэгч өлсөглөн мөнгөнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй бөх ганхуяг орхон мэтэд даруй таалагдаж элсэн орсон байналээ. Одоо ийм шинэ бизнэскгазар сайгүй дэлгэрч байна да. Монголоор дүүрэн тэмцэгчид л болж. Ажил хийдэг хүн алга боллоо. Бүгд л зүгээр мөнгөтэй болох санаатай
19 | 3 Хариулах
Зочин [103.229.123.234] 2018/10/17
зургийг хархад байцаа бол бишээ нэгэн тѳрлийн цэцэг байна тэр ван сэмбрүүг бол хараагүй лбайна гэхдээ хяттадууд юуг ттарьчихаж чадах хүмүүс монголд байгаа гэсэн юм олж харсангүй
0 | 0 Хариулах
Зочин [178.165.131.96] 2018/10/17
Монголчуудад хэрэггүй зүйлсийн нэг бол интернет.
2 | 0 Хариулах
Зочин [202.5.205.34] 2018/10/17
Иргэдийн боловсрол нимгэн байна. Мөнгө эсвэл могойн зураг шэйр хийж баяжина гэж мөрөөдөнө.
23 | 0 Хариулах
Зочин [203.104.11.27] 2018/10/18
yg unen utas maajihiin orond helee surj bolno shuu dee odoo tsagt helgui bol holgui bolj dee
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.137] 2018/10/17
Энэ доор байгаа троллууд өөрсдөө энүүнээс дутахгүй хуурамч мэдээ тараадаг юм байж лол.
1 | 0 Хариулах
Босоо Монгол [103.57.93.22] 2018/10/17
Монголчууд контент мэдээллийг ямарч филтегүй шууд хүлээж авдаг. Сошиал мэдээллийг бусад орнууд хянаж зохицуулаад эхэлсэн. Манайд бол тэгж чадахгүй байна, өнөөдөр хэн ч юуч дуртайгаар буудаж болж байна, харамсалтайн хүмүүс түүнийг шууд хүлээн авч итгэдэг, дээр нь өөрсдөө шийдвэр гаргаж чададгүй, агуулгын доор нь бичигдсэн дийлэнх комментуудыг дагдаг. Гэхдээ үнэн хэрэгтэй тэдгээр комментүүдийг захиалгаар л мөн бөөндөж оруулдаг. Тэрхүмүүс нь ихэвчлэн өсвөр насныхан байдаг. Тиймээс сошиалаар цацагдаж байгаа мэдээллүүдийн 80-90 дээш хувь нь ямарч баталгаатай эх сурвалж эд мөрийн баримтгүй. Үүний нэг хэсэг нь захиалгаар хийдэг, харин нөгөө хэсэг нь зүгээр л хүмүүсийн анхаарлыг татаж зорилгоор түүний зохиол нь цааш олон түмэнд шэйр болж байхыг хүсдэг өсвөр насныхан. Интернет сошиал ертөнц үүсэж хөгжөөгүй байхад иймэрхүү солиотнууд гараар бичсэн захиа энэ тэнд хүмүүсийн хармаанд хийж "үүнийг хуулбарлаж тэд хоногийн дотор цааш тараа үгүй бол үхнэ" г.м тэнэг юм хйидэг байсны жишээ
0 | 0 Хариулах
Лхагвасүрэн [203.91.115.50] 2018/10/17
Гадаад мэдээ нь үнэндээ вансэмбэрүү бас мөн байна. Харин асуудал нь юу гэвэл энэ үйл явдал монголд болоогүй юм байна.
7 | 1 Хариулах
зочин [202.131.228.131] 2018/10/17
Юун байцаа вэ.Вансэмбэрүү ба шүү дээ.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.179.87] 2018/10/17
Ерөнхийлөгчийн сонгуулийн тактик нь ердөө л энэ шүү дээ . Ийм л аргаар сонгогдсон хүн . Одоо байж байгааг хар . Ийм л бна
21 | 1 Хариулах
Зочин [59.153.112.81] 2018/10/17
Хохь чинь гэдэг юм өөрсдийнхөө байж байгааг хар. Ард түмэн гэж оюуны тураалтай бүлэг хүн сүрэг л байна
4 | 0 Хариулах
Зочин [122.201.21.234] 2018/10/17
иймэрхүү хар массыг турхирч тархийг нь угааж төрийн тэргүүн болох амархан л байсан байх даа.
8 | 0 Хариулах
Баярлалаа [119.40.99.207] 2018/10/17
Манай сэтгүүлчид ингэж нягталдаг болоод дор бүр нь нийгэмд сэрэмжлүүлж, мэдээлж байвал их хэрэгтэй юм
17 | 0 Хариулах
Зочин [202.131.227.82] 2018/10/17
НЭГ ЗҮЙЛ АСУУЯ, ЗУРГААР НЬ ЯАЖ ХАЙДАГ ЮМ БОЛ. НЭГ ЗУРАГ БАЙЛАА ГЭХЭД ТЭРЭНТЭЙ АДИЛХАН ЗУРГУУД АЛЬ АЛЬ САЙТ, НИЙГМИЙН СҮЛЖЭЭД БАЙНА ГЭДЭГ НЬ.
0 | 0 Хариулах
senhii [96.127.207.205] 2018/10/17
google image search
3 | 0 Хариулах
zochin [167.99.179.22] 2018/10/17
tineye.com
1 | 0 Хариулах
Лхагвасүрэн [203.91.115.50] 2018/10/17
Pinterest.com
1 | 0 Хариулах
Батсайхан [66.181.188.89] 2018/10/17
Тайлбартай зөвлөмж бичсэн эрхэмд тун талархлаа. Зөв, бурууг үл ялгагчид олширсон энэ цаг дор маш чухал сэдэв хөнджээ. Амжилт бэлгэдэж байна.
8 | 1 Хариулах
Зочин [66.181.164.176] 2018/10/17
Монгол Монгол гээд цээжээ дэлдээд архиа уугаад гудамжиндаа бааж шээгээд Хятад Ресторануудаар хэсэж монгол зөөгч монгол ЗБ-нараа дарамтлана хоол идчихээд тооцоогоо хийхгүй танхайрна. Энэ тэгээд үндсэрхэг үзэл үү? Монгол дангаараа хөгжихгүй тэгээд сав л хийвэл өмхий самхай хужаа жунгаа эрлийз хурлийз гээд л тийм л их эх оронч үзэл давамгайлаад байж сууж чадахгүй бол эхлээд иргэн хүнийхээ үүргийг биелүүлчих өөрийгөө зас дараа нь гэрээ зас хүн шиг гэр бүлээ аваад явчих хоногийн хоолтой ажилтай орлогтой болчих хэнд ч гай болохгүй үр хүүхдээ сайн боловсрол өгч чадахгүй юмаа гэхэд сайн хүмүүжил олго хүмүүжил бол үнээр олддог эд биш. Ирээдүйн ар гэрийн суурь хүмүүжилтэй иргэд лав чихнээс хонх уяахгүй. Энэ л жинхэнэ эх оронч үзэл сэтгэлгээ.
31 | 0 Хариулах
Зочин [203.91.115.46] 2018/10/17
Их зөв сэдэв хөнджээ. Манай сошиалд Хятадыг үзэн ядсан нийтлэл,пост бичиж ард түмнийг урд хөршөө үзэн ядах үзлээр цэнэглэж байдаг нь ердийн үзэгдэл болсон. Өнөөдөр Хятадыг хэн сайн муу хэлсэн,болсон болоогүй бүх муу зүйлийг хятадтай холбож нийгэмд сенсаац үүсгэх нь манай улсад бий болсон хуурамч эх оронч ТББ-ын эхний ээлжинд хийдэг ажил болсон. Ийм үйл ажиллагаагаараа ард түмэнд таалагдах гэж,цаашлаад нийгэмд айдас төрүүлж бид бол жинхэнэ эх орончид гэж реклам хийж явдаг,амьдрах арга нь болсоныг бүгдээрээ мэддэг. Бүх зүйлийг харлуулахдаа хятадтай холбох нь шилдэг арга бөгөөд захиалгаар ямар нэгэн хүнийг харлуулахдаа хамгийн түрүүнд эрлийз хятад гэсэн малгай дор бүх хар пиарыг хийж байна. Монгол Хятад хоёр хөршийг мөнхийн дайсан мэтээр сурталчилж явах хуурамч эх орончид,тэдэнд захиалга өгөгч хүчний энэ үйл ажиллагаанд төр,засгийн зүгээс ч халдажчадахгүй болтол айж эмээх болсон нь бас нууц биш. Хятадын талаар эерэг зүйл хэлсэн болгон эрлийз,хятад,эх орноосоо урвагч гэж цоллуулдаг болсон.
19 | 0 Хариулах
Зочин [64.119.21.129] 2018/10/17
Ямар ч мэдээлэл байсан шэйрлэхээсээ өмнө ядаж л хэзээний пост вэ гэдгээ харах хэрэгтэй байгаа юм. Аль 3,4 жилийн өмнө хүүхэд алга болсон гэдэг постыг одоо шэйрлэх шаардлагатай юу гэдгээ харчихаж л баймаар байгаа юм даа. За тэгээд үнэн худлыг нь мэдэхгүй зүйлийг заавал шэйрлэх ямар хэрэгтэйг ерөөсөө ойлгохгүй юм. Цаад постын эздүүд нь их хандалт авч өөрсдөдөө мөнгө л хийх гэж зүгээр л хүний цус хөөргөсөн зүйл оруулж байгаа гэдгийг бод. Хүн баяжуулаад байна гэдгээ ойлговол манайхны [хориотой үг] гоожих гээд шэйрлэхгүй дээ ккк
8 | 0 Хариулах
Зочин [175.38.117.60] 2018/10/17
Босоо гөхдөг ллруудад хариуцлага тооцооч ээ, улс орныг самарч, ард иргэдийг хувааж самууруулж гүйцлээ
20 | 1 Хариулах
Зочин [139.5.219.38] 2018/10/17
Zailaaa Mongol yalna zao.
0 | 6 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/10/17
Босоогоор хөхөгчид хөдөө орон нутагт ч салбартай ажээ.
6 | 0 Хариулах
Зочин [103.229.122.55] 2018/10/17
Тал газарт бадарчилж явсан лам чөтгөртэй тааралдаж хажуугаар нь тайван өнгөрч болох юмыг номын сүр хүчиндээ эрдэж түүнийг өдөж үр дүнд зодуулдаг даа Монголын түүхэнд хэцүү хөрш гэдгээ харуулсан Хятадаас болгоомжлох зөв.Гэтэл тайван хөдөлмөрлөж буй хятад руу Монголчууд чулуу шидэж өдөх юмаа Хуурамч мэдээ бол зөвхөн нэг л жишээ. Монголын арми ерөнхийлөгч Баттулгын уриалаад байгаа бүтээн байгуулалтын барилгын цэрэг биш байнгын бэлтгэл сургууль хийх ёстой юм Яагаад гэвэл хужаа нарыг үзэн яддаг этгээдүүдээс болж хятадын арми хужаа иргэдээ хамгаалах нэрээр зодсон,гүтгэсэн үгийг шалтаг болгож гэнэт зангаа хувирах болзошгүй аюулд бэлдэж бэлтгэл сургууль хийх ёстой юм
5 | 0 Хариулах
Зочин [202.131.245.226] 2018/10/17
Bosson huh ors trolluud seriij bna daa
4 | 0 Хариулах
Public Toilet [202.9.40.102] 2018/10/17
facebook gej niitiin jorlond uhseniih n unen medee baih. niiteeree manguursan manaih shig haranhui gazar uruvdultei shsn.
16 | 0 Хариулах
Зочин [202.21.103.18] 2018/10/17
ямар ч сайхан зүйлийг муухайгаар ашиглавал муухай л болно. үг хэлээ цэнэ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.169] 2018/10/17
Баярлалаа
0 | 0 Хариулах
ddd [203.91.115.45] 2018/10/17
Босоо хөх мөхүүд жаахан хамжааргатай баймаар байна шүү...
10 | 0 Хариулах
1212 [202.9.42.225] 2018/10/17
Tianshan snow lotus гэх нь Тэнгэр уулын цасны лянхуа гээд бна л даа. Зөв ойлгож хүнд яриарай хө. Өөр нэг төрлийн вансэмбэрүү л биз ээ
3 | 8 Хариулах
121212 [202.70.34.38] 2018/10/17
Энэ хүн маш гоё зөвлөгөө бичиж өгч байхад, ганц тэр бадамлянхуаг өөр шиг тань цасны лянхуа гээд бичээгүй чухал байна уу?
17 | 0 Хариулах
121212 [202.70.34.38] 2018/10/17
Заавал та snow lotus -ийг ойлгоод, энэ сэтгүүлч ойлгоогүй байх ёстой юу. Гол агуулгаа хараад тэрэндээ тааруулж сэтгэгдэл бичиж байна уу хэмээн зөвлөмөөр байна.
3 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2018/10/17
хаха
0 | 0 Хариулах
Босоо Хөх Монгол УБ [59.153.112.163] 2018/10/17
Худалаа мэдээ байна! Монголчуудийн тархыг угааж, үнэнийг нуун дарагдуулж байна. Энэ бол зохион байгуулалттай Монголчуудийг эзлэх оролдлого байна. Босоо Хөх Монголын Завхан салбарын эрэлхэг дайчин, цэвэр цустай, эх оронч залуус амиараа энэ мэдээг нийтэлсэн ажгуу. Хайл Гитлер!
4 | 43 Хариулах
SS [66.181.168.8] 2018/10/17
uheech ats min
4 | 0 Хариулах
Haha [211.36.133.111] 2018/10/17
Owchtei garuud ym aa. Het ih eh oronch boloh n neg turul tolgoinii sogog ym
6 | 0 Хариулах
Зочин [202.55.188.43] 2018/10/17
Hogjiltei ch yumuu xaxa
3 | 0 Хариулах
Зочин [202.9.40.102] 2018/10/17
mongoliig hagalan butargah zorilgotoi gadnii gar hul bolson buleg biz ta nar.
3 | 0 Хариулах
Zochin [112.72.15.198] 2018/10/17
the original troll
4 | 0 Хариулах
хахаха [66.181.177.72] 2018/10/17
хэвтээ шар герман
0 | 0 Хариулах
kk [202.21.124.17] 2018/10/17
trolldood bnshude malnuudaa whahahah
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.125] 2018/10/17
reply hiisen garuud n oorsdoo bugd maluud haha. erguu yumaa
0 | 0 Хариулах
Зочин [203.104.11.27] 2018/10/18
ta nar ingej hoorondoo margaldaj baisnaas gertee morooroo boovoo saagaad suuj bgaach t1 novshnuud
0 | 0 Хариулах
zochin [202.131.229.94] 2018/10/17
энэ баачка шаажийндаа гэж бодоол нягтлахад үнэн худал нь тодорчих юм байгаа шд. юу юугүй шейрлээл үнэн гээд цуураад явчихна. Сүлжээний бизнест хүртэл сүлжээнийх нь нэрийг англиар бичих төдийн scam гээд гарч байхад 50 тэрбумыг алдцан байх жишээний
4 | 0 Хариулах
onecoin [202.9.42.87] 2018/10/18
ter negzoosniihon yaanada
0 | 0 Хариулах
Зочин [178.165.129.56] 2018/10/17
Хятадууд аа, та нар хоёрын хооронд өвс чулуу авч байхаар нэг мөсөн улсыг авчихаач. Юүхэн байхав дээ. Та нар тэрбумуулаа бид 3-хан сая.
1 | 7 Хариулах
Энхээ [193.57.67.241] 2018/10/17
Ээ чааваасаа, чам шиг гаруудыг яая даа. Тэр Тяньшан буюу Тэнгэр уул нь угаасаа Хятадын Шинжаанд байдаг нуруу.
1 | 0 Хариулах
Зочин [46.125.249.26] 2018/10/17
Тэр ч амархан л даа. Хятад чинь зэвсэгт хүчний нэр хүндээ 3-т жагсдаг орон. Баттулгын хэлдэг шиг зөвхөн вагонаар орж ирэхгүй л дээ. Тэдэнд юм юм бий. Пуужин, сөнөөгч онгоц, танк, дрон гээд. Цэргүүд нь я л Оддын дайнд гардаг робот гэсэн үг.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.177] 2018/10/17
setgegdeluud n dandaa huuramch profile troll, ner nuur bhgu shineer neesen hayguug. Jinhene hed n orood harval jinhene huduunii caraitai, jinhene bolovsrol bhgu tsarai n harvaas hen gedgiig heleed ughuur nuhduud bdgshde
27 | 0 Хариулах
Хуц [66.181.161.107] 2018/10/21
Хөдөөний царайтай хүн мэдлэггүй байдаг юм уу оюуны доройтлоо
0 | 0 Хариулах
Зочин [203.91.118.230] 2018/10/17
Энийг л хэлэхийг байнга хүсээд байсан юм. Баярлалаа сэтгүүлчээ. Манайхан тэгээд элдвийн дэмий юмаа энд тэндээс олж уншиж цуурхах дуртай хирнээ ийм мэтийг хялайх ч үгүй л дээ.
42 | 0 Хариулах