Индэр    
2018 оны 9 сарын 21
Зураг
iKon.mn сэтгүүлч, Ерөнхий редактор

Э.Содонтогос: MСК-ийн гэрээ хэрэгжсэнээр УС хэрэглэж байгаа ХҮН БОЛГОН хэрэглээндээ хариуцлагатай болно

Монгол хүн бүрт хамааралтай нийслэл Улаанбаатар хотын усны хангамжийг сайжруулах Мянганы Сорилтын Сангийн гэрээнд Монгол Улс, АНУ-ын холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан талаар бид мэдээлсэн.

350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн хооронд байгуулах хоёр дахь гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогостой ярилцлаа.

2014 оноос хэлэлцэж маш их хэмжээний хүчин зүтгэл Монгол Улсаас шаардсан гэрээ нь хүчин төгөлдөр болсонд хатагтай Э.Содонтогос тун сэтгэл өндөр байгааг хэлэх хэрэгтэй. 

 
Баруун гар талаас Э.Содонтогос, Ч.Болортуяа нар, Вашингтон, АНУ

- Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах хөтөлбөр ямар үе шатаар хэрэгжих талаар та тайлбарлахгүй юу?

- Энэхүү компакт гэрээний хүрээнд нэг том цогц хөтөлбөр хэрэгжинэ. Хөтөлбөр гурван үндсэн хэсэгтэй. Нэгдүгээрт, шинэ гүний усны эх үүсвэр байгуулна. Шинэ гүний эх үүсвэрийг Биокомбинат, Шувуун фабрик орчимд одоогоор 50-52 гүний усны худгуудыг гаргахаар төлөвлөөд байна. Ингэхдээ одоогийн Төв Цэвэрлэх байгууламж дор хуримтлагдсан асар их бохирдол үүсээд байгаа хөрснөөс доош орших хэсгээс гүний ус гаргаж авна. Тиймээс ч эндээс гарах усны чанар ямар байна вэ гэдэг дээр нарийвчилсан судалгаа хийнэ. Яагаад гэвэл бид ундны ус нийлүүлнэ шүү дээ.

Урьдчилсан байдлаар бид судалгаагаа хийсэн учраас 50-52 гүний усны худаг гаргана гэж төлөвлөсөн. Гэхдээ нарийвчилсан зураг төслийн явцад гаргах худгийн тоо өөрчлөгдөх боломжтой. Эндээс гарсан усыг боловсруулах гүн цэвэршүүлэх үйлдвэр байгуулах юм. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг бид хадгалах байгууламжтай нь мөн төвлөрсөн системд дамжуулах шугам сүлжээтэй нь цогцоор нь байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Гэрээний хоёрдугаар хэсэг нь, Улаанбаатарт баригдах гэж буй шинэ Төв Цэвэрлэх байгууламж байгуулагдахад түүнээс гарах усыг дахин боловсруулах үйлдвэр тусдаа баригдана.

- Саарал ус ашиглах технологийн үйлдвэр гэдэг нь энэ байх. Тийм үү?

- Тийм. Хоёр ялгаатай үйлдвэр баригдана гэсэн үг. Нэг нь шууд ундны усанд нийлүүлэх гүн цэвэршүүлэх нөгөөх нь ус дахин боловсруулах үйлдвэр. Хоёр дахь үйлдвэрийн дахин боловсруулсан усаа III, IV Цахилгаан станцуудын хоёрдагч зориулалт буюу үнс зайлуулах, цамхаг хөргөх гэх мэтэд ашиглах төлөвлөгөөтэй.

- Одоо цахилгаан станцуудын хувьд гүний цэвэр ус ашиглаж байгаа шүү дээ.

- Тийм ээ. Зөвхөн Улаанбаатар хотын нийт гүний усны тавны нэг хувийг цахилгаан станцууд ашиглаж байна. Тэгэхээс ч өөр сонголтгүй байсан. Яагаад гэхээр бидэнд саарал ус боловсруулах технологи байхгүй шүү дээ. Одоо бид аж үйлдвэрийн зориулалтаар саарал ус ашиглах боломжтой болж байна гэсэн үг. Төсөл хэрэгжиж дуусах үед нийтдээ 18 сая м3 усыг дахин цэвэршүүлэх хүчин чадалтай үйлдвэртэй болох төлөвлөгөөтэй. Энэ хоёр том үйлдвэр байгуулагдахын сацуу бид Усны салбарын зөөлөн дэд бүтэц буюу бодлого, эрх зүйн орчин, усны эдийн засгийн үнэ цэнэ, усыг яаж үнэлэх ёстой вэ гэдэг асуудлаа шийднэ. Одоо бид гэр хорооллын айлуудад ус хүргэхэд литр тутамд долоон төгрөгийн зардал гаргаж байгаа ч нэг төгрөгийн орлого олж байна. Тэгэхээр энэ алдагдлын асуудлаа шийдэж, усны эдийн засаг, нийгмийн үнэ цэнийг тодорхойлно. Үүнээс улбаатайгаар усны үнийн тарифыг хэрхэн тогтоох вэ гэдэг тухай яригдаж шийдэгдэх ёстой болно.

- Усны асуудлыг цогцоор нь авч үзэж шийднэ гэж ойлголоо. Зөв үү?

- Тэгж ойлгож болно. Усны үнэ цэнийг бодитоор тогтоосноор бид хэдий хэмжээний эдийн засгийн хохирол амсаж байна вэ гэдгээ тооцно. Өөрөөр хэлбэл усны бохирдлыг бууруулна. 

МСК-тай байгуулж буй гэрээний хүрээнд Монголын талын хүлээж байгаа хэд хэдэн үүрэг бий. Үүний нэг нь гэхэд Төв Цэвэрлэх Байгууламж руу орж байгаа усны бохирдуулалтын түвшинг бид 2013 оны түвшинд хүртэл бууруулах ёстой. Ингэхийн тулд бохирдуулагч үйлдвэрүүд төлбөр төлдөг болно. Хоёрдугаарт бохирдуулагч үйлдвэрүүд өөрсдийнхөө дэргэд заавал багахан хэмжээний усыг урьдчилан цэвэршүүлэх төхөөрөмжүүдтэй болох шаардлагыг тавина.

Ус хэрэглэж байгаа хүн болгон усны хэрэглээндээ хариуцлагатай болно. Бид усны нөөцөө нэмэгдүүллээ гээд гамгүй ханддаг хандлагаа үргэлжлүүлж болохгүй гэсэн үг. Бидний хэрэглэж байгаа ус болгон бодит үнэ цэнэтэй, өртөгтэй болно.

 

- Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурах хүртэл та гурван жил гаруй хугацааг туулсан гэсэн. Энэ хугацаанд Монголын талаас маш их хүчин чармайлт гаргасан гэж байсан.

- Ямартай ч маш том ажлын ард гарсандаа сэтгэгдэл өндөр байна.  Уйлахдаа уйлж, дуулахдаа дуулж, америкчуудыг уйлуулж, уурлуулж их олон асуудлыг давж гарсан.

Түүх сөхвөл, 2014 оны арванхоёрдугаар сард МСК-ийн Ерөнхийлөгч тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид компакт гэрээнд хоёр дахь удаа хамруулахаар боллоо гэдгээ мэдэгдсэн. Тэр цагаас хойш бид ажилласан. 

Өнөөдөр ингээд үр дүнгээ үзэхэд сэтгэл сайхан байна. Зөвхөн би гэлтгүй надтай хамтран ажилласан баг маань тун сэтгэл өндөр байгаа.  Миний хувьд маш сайн баг бүрдүүлж хамтарч ажилласандаа мөн баяртай байна. Ажлын албанаас гадна үе үеийн Засгийн газар, холбогдох сайд нар мөн маш их хүчин чармайлт гаргаж биднийг удирдлага, хамтын ажиллагаагаар хангаж ирсэн. Энэ Засгийн газраас гэхэд Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар маш идэвхтэй ажилласаныг хэлэх хэрэгтэй.

Гэхдээ одоо ард нь бас асар их ажил хүлээж байгаа. Учир нь, Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд компакт гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ бол олон улсын гэрээ. Олон улсын гэрээ учраас одоо УИХ соёрхон батлах ёстой.

- Гэрээ байгуулснаар мөнгө шууд ороод ирнэ гэсэн ойлголттой хүн олон байгаа?

- Хууль эрх зүйн процессын хувьд  намрын чуулганд өргөн барьж батлуулах юм. Олон улсын гэлтгүй аливаа гэрээний хувьд гэрээ байгуулсан өдөр, хүчин төгөлдөр болох өдөр гэж байдаг.  Хүчин төгөлдөр болох өдөр нь ирэх оны намар. Яагаад гэвэл  АНУ-ын зүгээс төв цэвэрлэх байгууламжийн ажил эхэлсэн байх ёстой гэсэн нөхцөл тавьж байгаа.  Төв цэвэрлэх байгууламж  баригдаж байж саарал усны асуудал шийдэгдэх юм. Монгол Улсын хувьд юуны өмнө бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй. Төслийн хүрээнд усны үнэ цэнийг бодитоор тогтоох ёстой гэх мэт бэлтгэл ажлуудаа бид сайн хийх ёстой.

- Монголчууд тэгэхээр ямар ямар бэлтгэл хангах ёстой вэ?

- Хамгийн гол нь мөнгө орж ирээд хугацааны тоолуур гүйсэн бол яг таван жилийн дараа хугацаандаа кранаа хаадаг. Дансанд мөнгө үлдсэн ч хамаагүй. Тэгэхээр монголчууд маш сайн төлөвлөж, ойлголцож байж энэ мөнгөөр Улаанбаатарынхаа усны асуудлыг саарал усны асуудлыг шийдээд авах хэрэгтэй. 

- Америкчууд яагаад Улаанбаатарын усны салбарт болоод саарал усыг ашиглахад энэ мөнгийг зарцуулахаар болсон талаар тодруулахгүй юу. Төмөр зам, цахилгаан станц барих мөнгө хэрэгтэй байгаа шүү дээ?

- Өмнө нь олон нийтийн хэлэлцүүлгээрөмнөх компакт гэрээг сонгож байсан юм билээ.

Энэ удаад арай өөр санал тавьсан. АНУ-ын зүгээс бодитой, хэмжигдэхүйц үр дүнтэй, тухайн орны эдийн засагт үнэхээрбодит хувь нэмэр оруулах ёстойсалбарт бид буцалтгүй тусламжийн мөнгөө зарцуулмаар байна гэдэг нөхцөл, санал гаргасан.

Тэгээд эдийн засгийн өсөлтийгхязгаарлаж буй судалгааг хийе гэсэн. Америк, Монголын эдийн засагчид нийлээдгурав, дөрвөн сарын хугацаандэдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлүүдийг судалж үзсэн.

Монголын эдийн засгийгхамгийн их боомилж, чөдөрлөж байгаа хүчин зүйлүүдийн нэгд макро эдийн засгийнтогтворгүй бодлого бичигдсэн.

Хоёрт, микро эдийн засгийн түвшинд бизнес хийхэд хумигдмал байна гэсэн.Төр засгийн бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа чинь зөрүүтэй байна гэсэн судалгаа гарч ирсэн.

Гуравт, Улаанбаатар хотын агаарын бохирдлынхүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө эдийн засагт үзүүлэх дарамт асар их байгаа нь ажиглагдсан.

Дөрөвт, Улаанбаатарын гэр хорооллын болон аж үйлдвэрийн усан хангамж ойрын жилүүдэд хомсдолд хүрэх юм байна.

Энэ дөрвөөс хамгийн чухал гэж үзсэнийгээ сонго гэсэн. Тухайн үед Ч.Сайханбилэгийн засгийн үед ярилцаж байгааг хөдөө аж ахуй, усан хангамж гэсэн хоёр төслийг санал олгосон. АНУ-ын зүгээсгүний усны хангамжийг сайжруулж, хаягдал усыг ашиглах төслийг сонгосон.

Туул голын доод эх үүсвэрийг цэвэршүүлж ашиглах, усны нөөцийг нэмэгдүүлэх төслийг сонгож байгаад асар их баярласан. Яагаад гэвэл Туул голын доод хэсгийн бохирдлыг цэвэрлэж өгнө. Хоёрт, усны нөөцийг нэмэгдүүлнэ. Гуравт, хот баруун тийшээ тэлэх боломжийг бүрдүүлнэ.

- Буцалтгүй тусламжаар хийгдэх бүтээн байгуулалтад оролцох компаниудыг яаж сонгох юм бэ?

- Нээлттэй сонгон шалгаруулалтад үндэсний болон гадаадын компаниуд шаардлагатай бичиг баримтаа бүртгүүлээд оролцож байгаа. Удахгүй шалгаруулалт болно.

- Энэ хөтөлбөрийг зөвхөн яагаад Улаанбаатарт хэрэгжүүлж байна вэ, орон нутагт ялангуяа говийн нутгаар усны асуудал хомсдож байхад яагаад тэдгээр газарт энэ төслийг хэрэгжүүлж болоогүй вэ гэсэн олон нийтийн асуулт гарч ирээд байна. Энэ гэрээний хүрээнд говийн нутгууд руу ус дамжуулах хоолой татна гэж байсан. Энэ үнэн үү?

- Бид ямар ч байсан хүн амын дийлэнх хэсэг нь амьдардаг, тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын иргэдийн усны хангамжийг шийдэх шаардлагатай гэж үзсэн. Тэгээд ч нийслэлдээ нэг сайн загвар технологи бүхий үйлдвэртэй болчихвол энэ жишгээрээ бичил үйлдвэрүүдийг орон нутагт байгуулах боломжтой болно. Говийн нутгууд руу ус дамжуулах хоолой татах асуудлыг МСК-ийн гэрээний хүрээнд яригдаагүй. Харин Монгол Улсын Засгийн газар энэ төслийг тухай ярьж хэлэлцэж байгааг миний хувьд зөв зүйтэй санал болсон байна гэж бодож байгаа.

 

АНУ, Вашингтон хот, 2018.9.20