Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв нэгдлийн өдөр. Энэ өдөр олон улсын иргэд, хөдөлмөрчид өөрсдийн хөдөлмөрлөх эрхийн төлөө, өөрсдийн байр суурь, санаа бодлыг, тулгамдсан асуудлаа тухайн улс орныхоо төр засагт илэрхийлж жагсаж цугладаг.
ҮЭ-ийн гишүүд, ахмад буурлууд, залуучууд өөрсдийнхөө эрхийн төлөө, Монгол Улс эдийн засгийн хүнд байдлаас гарах нийтлэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж Д.Сүхбаатарын талбай дээр жагсаж байна.
Жагсаал 16.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!