Д. Сүхбаатарын талбайд өнөөдөр "Экологид ээлтэй бүтээгдэхүүн 2017" үзэсгэлэн худалдаа болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганыг угтсан энэхүү үзэсгэлэн худалдаанд 21 аймгийн Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн 700 орчим төлөөлөгч оролцож, бүтээлүүдээ дэлгэж буй юм.
Мөн үзэсгэлэнд ургаа мод огтлохгүй байх, унасан хатсан мод, модны хожуул, навчаар хийсэн бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулжээ.
Харин маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-нд үзэсгэлэнд оролцогчид Төрийн ордонд чуулж, ололт амжилт, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!