Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд нийтийн тээврээр зөвхөн U Money картаар зорчдог болсон.
Картын системд бүрэн шилжсэнээс хойш карт цэнэглэх цэг онгойгоогүй байна, карт цэнэглэх цэг олдохгүй байна зэрэг цэнэглэх цэгүүдтэй холбоотой гомдол иргэдээс ирж байгаа ажээ.
Ингээд Улаанбаатар хотод ажиллаж байгаа карт цэнэглэх 430 цэгийг дараах газрын зургаар үзүүллээ. Өөрт ойр байрлах карт цэнэглэх цэгээ эндээс мэдэж аваарай. /Карт цэнэглэх цэгүүдийн холбогдох утасны дугаарын мэдээлэл багтсан./