ФОТО: Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдрөөр хүүхдүүд дуу хоолойгоо олон нийтэд хүргэлээ
Замын цагдаагийн албанаас дөрөв дэхь жилдээ “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр”-ийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн нутаг Эрх чөлөөний талбай дээр зохион байгууллаа.
Өдөрлөгт оролцож буй багачууд "Хурдаа хасч ирээдүйгээ гэрэлтүүлцгээе, бага насны хүүхдийг тусгай суудал хэрэглэж тээвэрлэх ёстой, эрүүл иргэн баймаар байна" хэмээн уриаллаа.
2017 оны эхний 3 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 13 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхэд бэртэж гэмтсэн үзүүлэлт гарчээ. Амь насаа алдсан хүүхдийн 12 нь орон нутагт автомашинд зорчиж байхдаа осолдсон.
Өнгөрсөн онд улсын хэмжээнд 50 хүүхэд нас амиа алдаж, 1,078 хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн харамсалтай тоо байна.
Фото сурвалжилга
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
