Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

САЯ САНАА: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх мөнх ногоон байгууламж

САЯСАНАА
2017 оны 3 сарын 30
САЯСАНАА

Утаатай, өвлийн хүйтэнд нийслэл хотдоо дулаан, мөнх ногоон мод усны дэргэд амралт чөлөөт цагаа өнгөрөөх "UB green park"

Саясанаа хамт олон Монгол орны нүүр царай болохуйц дизайн шийдэл, хөгжлийг тодорхойлох бүтээн байгуулалтын төслийг санаачилж нийгэмд эерэг мессеж өгөхийг зорьдог бөгөөд бидний дараагийн санаачлага "UB Green Park"-г танилцуулж байна.

Нийслэлчүүд бид үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ чөлөөт цагаа өнгөрөөх дуртай. Жилийн дөрвөн улиралд хөл хөдөлгөөнтэй, иргэд болон жуулчид очих дуртай соёл амралтын бүс нийслэл хотод маань дутагддаг. Тэгвэл энэ төслөөр зун, хавар, намарын улиралд ч мөн ашиглалттай соёл амралтын хүрээлэн болох юм.

Ногоон модод дунд агаар амьсгалж, усан паркад сэлж, динозавр Батаар болон бусад сонирхолтой үзмэрүүд үзэж гэр бүл найз нөхөдтэйгээ өдрийг гайхамшигтай өнгөрүүлэх соёл амралтын хүрээлэнг "UB Green Park" гэж нэрлэсэн.

Монгол улсын барилга, эдийн засгийн хөгжил ойрын жилүүдэд өндөр хөгжинө гэдэгт бид итгэдэг

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Зураг