Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зохиож буй “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалах багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж.
Өдөрлөгийн үеэр 18 нас хүрсэн 9 иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсамжийн хамт хүндэт зочид гардуулан өгсөн юм.
Мөн зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зарласан “Эх орон-Эр цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгарсан оролцогчдод шагналыг нь гардуулан өглөө.
Зохион бичлэгийн уралдаанд:
Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт болсон юм.
Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ЗХЖШ-ын удирдлагууд болон албаны төлөөлөгчид хүндэт зочноор оролцов. Мөн нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид хүрэлцэн ирсэн байлаа.
Гэрэл зургийг Mpa.mn