Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Дүнжингарав”-т 285 хүүхэд оролцсоны 10.8 хувь нь мориноосоо унажээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 3 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг \mpa.mn\

Гуравдугаар сарын 5-нд Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд зохион байгуулагдсан “Дүнжингарав” уралдааны үеэр мориноос унаж, бэртсэн хүүхдийн албан ёсны тоог Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газраас авлаа.

Мэргэжилтэн Э.Батбаярын хэлснээр “Дүнжингарав”-т нийт 285 хүүхэд оролцож 31 хүүхэд мориноосоо унажээ. Тус уралдааны үеэр дөрвөн насны морьд уралдсан. Мориноос унасан хүүхдийг тоог нарийвчилж үзвэл:

Эрлийз – Хүүхэд унаагүй

Азарга- 4 хүүхэд унасан

Их нас- 9 хүүхэд унасан

Соёолон – 18 хүүхэд унасан.

Унасан хүүхдүүдийн хоёр нь бэртэл авчээ. Нэг хүүхдийн зүүн гарын шуу гэмтсэн бол нөгөө хүүхдийн баруун хөлний шилбэ гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдүүдэд яаралтай түргэн тусламжийн эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлжээ.

Нийт 285 хүүхдийн 31 нь мориноосоо унасан гэхээр уралдаанд оролцогчдын 10.8 хувийг эзэлж байна.

Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газрын хувьд мориноос унасан хүүхдүүдийн бүртгэл, хаягийг авсан бөгөөд цаашид эргэж очих, эрүүл мэндийг нь хянах, нягтлах зэргээр төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа мэдээллээ.