• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Дүнжингарав” төвийн бүсийн хурдан морины хаврын уралдаан III/5-нд болно

ikon.mn
2017 оны 2 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: www.MPA.mn

- Засгийн газрын өнөөдрийн /2017.02.22/ хуралдаанаас гаргасан шийдвэр -

Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны тов, орон нутгийг тогтоолоо. 

  • “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд
  • Хаврын бүсийн уралдааныг 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт
  • Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт
  • Төвийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт
  • Хойд бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт
  • Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дундговь аймагт
  • Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт
  • Баруун бүсийн зуны хурдан морины уралдааныг 2017 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Увс аймагт тус тус зохион байгуулахаар тогтлоо.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.64] 2017/2/23
Социализмийн үеэд хавар морь уралдуулдагүй байлаа болоод байсан Одоо цагт хөрөнгө мөнгөтэй бэл бичингээ гайхуулах гэсэн уралдаан юм даа Манай томчууд ердөөсөө толгойн хамуурсан улсууд хүүхэд морь хоер зовоож яах нь вэ дээ зугаа цэнгэлийн асуудал тийм завтай зугаацмаар байгаа юм бол сайхан концерт үзэлдээ чадаж жүжигчид нь орлоготой
1 | 0 Хариулах
Зочин [202.131.228.164] 2017/2/23
Больж үз, хүйтний улиралд морь хүүхэд 2 зовоохоо больцгоох хэрэгтэй. Хэдэн томчуудын зугааг гаргах гэж амь насаараа хохирох асуудал шдээ.
1 | 0 Хариулах
Баадай [66.181.164.229] 2017/2/22
3 сарын 5 гэхэд бүх цас хайлж дулаан болох уу. 5 сар хүртэл хурдан морь уралдаалахгүй гэсэн шийдвэр гаргаагүй билүү? Эсвэл дандаа том хүн хурдан морь унах юмуу?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.64] 2017/2/23
Засгийн газраас хавар хурдан морины уралдаан явуулахгүй байхыг зөвлөсөн байхгүй юу Тэгэхээр зөвлөсөн юм чинь ямарч хамаагүй Уг энэ М Энхболд бол хотын хүүхэд байхгүй юу морь мэдэхгүй зүгээр шоудаж ерөнхийлөгч болох хүсэлд хөтлөгдөөд ийм заваан юм хийж байхгүй зөвлөд байхадаа яахав дээ
1 | 0 Хариулах
setgegdel bichigch [103.14.36.18] 2017/2/22
Хүйтний улиралд морь уралдуудах нь хүүхдний тэвчишгүй хөдөлмөрийн ангилалд орно гэж ЗГ-т хүүхдийн эрх хамгаалах байгууллагуудаас зөвлөмж өгсөн л юм билээ. ЗГ гишүүд маань моринд дуртай юм хойно тэр зөвлөмж энэ тэр ч яамай байна.
4 | 0 Хариулах
Зочин [172.58.136.230] 2017/2/22
Uls oron hyamraad bn l gd bsn. Baychuud ni mori uralduulaad heden 100 sayar ni bootsoo tawiad l , aldchwal sharhaa nuhnu gd tusuwuus idne tgd gadnaas zeel awaad ard tvmneer tulvvlchne ai
3 | 0 Хариулах