Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах уран уншлагын “Уран жиргээ -2017” уралдааны шилдгүүд тодорч, өнөөдөр шагналаа гардан авлаа. Энэ үеэр 69 дүгээр цэцэрлэгийн Б.Бүжинлхам “Үхэр тэрэг”, 16 дугаар сургуулийн Б.Мөнхсүлд “Баавгай”, ӨЗБЛАС-ийн Б.Тэмүүлэн “Хүмүүн бичиг”, 116 дугаар сургуулийн Б.Болормаа “Би монголоороо гоёдог” шүлгийг уншиж сонирхуулав.
Уралдааны дөрвөн насны ангилалд эхний байрт шалгарсан хүүхдүүдэд дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нар баяр хүргэж, сурлагын амжилт хүссэн юм.
Монголын болон дэлхийн хүүхдийн шилдэг зохиол, бүтээлийг хүүхэд багачуудад таниулах, уран уншлагын ур чадварыг хөгжүүлэх зорилготой уг уралдаанд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах насны ангилалд нийт 150 гаруй хүүхэд өрсөлдсөн. Эдгээрээс насны ангилал тус бүртээ эхний гурван байр эзэлсэн 12 хүүхэд хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Ингээд ангилал тус бүрт шилдгээр шалгарсан хүүхдүүдийг танилцуулъя.
Цэцэрлэгийн насны ангилалд:
Тусгай байрт Л.Гэгээнлхам 160 дугаар цэцэрлэг
Ерөнхий боловсролын сургууль бага нас буюу 1-5 анги:
Тусгай байрт Ц.Тэнгис 35 дугаар сургууль 5а анги
Дунд нас буюу 6-9 дүгээр анги:
Тусгай байрт А.Саранжил 11 дүгээр сургууль 8а анги
Ахлах нас буюу 10-12 анги:
Тусгай байрт М.Солонго Байгаль эх лицей сургууль 12в анги нар тус тус шалгарчээ.
Гэрэл зургууд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!