Манай нийт ДНБ -ны 4% орчмыг эзэлж сүүлийн жилүүдэд 10-16% -р өсч явсан барилгын салбар сүүлийн жилүүдэд уналттай байгаа билээ.
Нэг үгээр хэлбэл хэцүүхэн цаг хугацааг туулж яваа гэхэд болно. Банкнуудын ипотекийн зээлийн хязгаарлалт энэ салбарт сөрөг нөлөөгөө тусгаад буй. Гэсэн хэдий ч үл хөдлөх хөрөнгийн үнэ уналттай байх үед энэ салбарт хөрөнгө оруулалт хийхийг хүсч буй хэн бүхэнд томоохон боломж гарч ирээд байгаа юм. Үйлчилгээний болон орон сууцны барилгын компаниуд хэрэглэгч нартаа зориулан олон боломжуудыг санал болгож эхэлж байгаа нь сайхан мэдээ. Үүнд: урьдчилгаа төлбөртөө хуучин байр бүүр цаашлаад хашаа байшин, машинаа өгөх боломж, төлбөрөө 2 с 3 жилийн хугацаанд бага багаар төлөх боломжуудыг дурдаж болно.
Бүүр урьдчилгаа байхгүйгээр түрээсийн төлбөртэйгээ адил хэмжээгээр лизингийн нөхцлөөр үйлчилгээний байр авах боломж ч энд тэнд сонин сэтгүүл дээр бичигдсэн харагдана.
Монгол Улсын нийт 859.1 мянган өрхийн 25% нь инженерийн дэд бүтцэд холбогдсон тохилог орон сууцанд амьдарч байгаа бол ойрын 5 жилд Улаанбаатар хотын 204.7 мянган өрхөд (жил бүр 40 мянган айлын) орон сууцанд орох хэрэгцээ байна гэсэн судалгаа Барилга Хот Байгуулалтын яамнаас гарчээ.
Энэ зах зээлд энэ үед боломжыг санал болгож өндөр бүтээмжтэй ажиллаж буй RE/MAX ын хамт олон хэрэглэгч нэг бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахыг зорилгоо болгож энэ зах зээлд тун амжилттай ажиллаж яваа. Бие биенээсээ суралцаж, багаар тун гайхалтай ажилладаг энэ хамт олон сар бүр WE ARE RE/MAX аргэ хэмжээг хийж бүх брокер оффис, агентуудаараа нэг өдрийг сургалт, мэдээлэл, хөгжилтэй арга хэмжээгээр дүүрэн өнгөрөөдөг уламжлалтай.
Энэхүү хамт олны энэ сарын хамгийн эхний арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт ТЭРЭЛЖ ВОРЛД РЕСОРТ -д болж өнгөрчээ. Энэхүү уулзалтаараа тэд 2016 оныхоо тайланг хамтдаа хэлэлцэж 2017 оныхоо зорилгыг хамтдаа тодорхойлсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!