2020/11/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.59₮
B30
УЛААНБААТАР
-10°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-19°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-21°
02:00
S20
-10°
03:00
S20
-11°
04:00
S20
-11°
05:00
S20
-11°
06:00
S20
-11°
07:00
S20
-11°
08:00
S20
-12°
09:00
S26
-12°
10:00
S26
-11°
11:00
S30
-11°
12:00
S30
-11°
13:00
S30
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Абу Даби хотод эх орноо төлөөлөн мэргэжлийн ур чадвараа сорих залуус тодорлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 1 сарын 20
iKon.MN
Зураг

Энэ оны 10 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод эх орноо төлөөлөн мэргэжлийн ур чадвараа сорих хүмүүс өнөөдөр тодорлоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан Мэргэжлийн боловсролын сургалт түншлэл ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Монгол Ур чадвар-2016” тэмцээний таван төрлийн шилдгүүд шалгарч, олон улсад эх орноо төлөөлөх эрхийн батламжаа гардав.

Тэмцээнд шалгарсан оролцогчид:

  • Гагнуурын төрөлд Д.Нямрагчаа /Герман-Монголын МСҮТ/, Ж.Жанлав-Ойдов /Техник, технологийн дээд сургууль/
  • Мужааны төрөлд Н.Эрдэнэмөнх /ТТДС/, Э.Бат-Орших /Говь-Алтай МСҮТ/
  • Сантехникийн төрөлд Ц.Долгормаа /Ховд хөгжил ПТК/, Б.Нямдорж /ТТДС/
  • Цахилгааны төрөлд Л.Төгөлдөр /Налайх МСҮТ/, Э.Энх-Амгалан /Дорнод ПТК/
  • Өрөг угсралтын төрөлд Ц.Мягмарсүрэн /Барилгын ПТК/, Х.Мөнхжаргал /Дорнод МСҮТ/ нар тус тус нэг, хоёрдугаар байрт шалгарсан юм.

Монгол-Солонгосын политехникийн коллеж дээр гагнуурчин, цахилгаанчин, барилгын өрлөгчин, сантехникч, мужаан зэрэг мэргэжлээр сурч боловсорч байгаа 22 нас хүрээгүй залуучууд цугласан юм.

Тэд “Монгол Ур чадвар” тэмцээнд анхан шатнаас эхлэн цойлж үлдсэн бөгөөд нэг төрөлд хоёр оролцогчийг шалгаруулсан. Улмаар ирэх 10 дугаар сард таван төрөлд дадлага, ур чадвар, мэргэшлээ дээшлүүлэн бэлтгэсэн хоёр оролцогчоос илүү ур чадвартай нэг нь Абу Даби хотыг зорино. Хоёр оролцогчид мэргэжлийн ур чадвар, англи хэлний мэдлэг, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж нэгийг шалгаруулна. Таван төрлийн тэмцээнд шалгарсан нийт 10 оролцогчийг цаашид дотоодын аж ахуйн нэгж, байгууллагуудын материаллаг баазад түшиглэн бэлтгэлийг хангуулна.

Түүнчлэн Холбооны бүгд найрамдах Герман улсад очиж мэргэжлийн дадлага хийлгэх эхний төлөвлөгөөг талууд хэлэлцсэн байна. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайд Н.Номтойбаяр “Монголчуудын нэр хүндийг олон улсад өсгөхөд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхний, энэ тэмцээнд оролцож байгаа ур чадвартнуудын хувь нэмэр маш их. Судалгаанаас үзэхэд хөдөлмөрийн зах зээл дээрх хамгийн эрэлттэй мэргэжлүүд нь МСҮТ-ээс төгсөн гарч байгаа та бүхний эзэмшсэн мэргэжил байдаг. Гэтэл өнөөдөр ажилгүй хүмүүсийн ихэнх нь дээд боловсролын дипломтой байгаа. Энэ урвуугаа харсан нөхцөл байдлыг өөрчлөх, бодлогын шинэчлэл хийх болно” гэж хэллээ.

Тэмцээнд оролцогсдод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 500 мянган төгрөгийн тоног төхөөрөмж авах эрхийн бичиг гардуулан өгсөн юм.

Манай улс 2014 онд Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 дэх гишүүн орноор элссэн. Харин 2015 онд есөн мэргэжлээр Дэлхийн ур чадварын тэмцээнд анх удаа оролцсон. Энэ удаагийн тэмцээнд 76 улс орон оролцохоор болжээ.

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
x