Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын үр дүнд 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн талаар ажлын хэсгээс өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл мөнгөн дүнд ямар ямар зөрчил багтсаныг нэг бүрчлэн харуулж байна.
/Тэрбум төгрөгөөр/
# | Гүйцэтгэгч компани | Эдийн засгийн салбар /Төсөл хөтөлбөрийн нэр | Олгосон зээл MNT | Олгосон зээл USD | Олгосон зээл EUR | НИЙТ ОЛГОСОН ₮ | Төслийн хэрэгжилт |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Монголын төмөр зам ТӨХК | Шинэ төмөр зам | 3.7 | 4.6 | - | 14.3 | Шинэ төмөр зам төслийн хүрээнд зураг төсөл болон техникийн зөвлөх үйлчилгээний төлбөрийн санхүүжилтийг бүрэн олгож дуусгасан. |
2 | ДЦС-4 ТӨХК | ДЦС-4 хүчин чадал нэмэгдүүлэх | - | 9.8 | - | 19.2 | “ДЦС-4” ТӨХК-ийн хүчин чадлыг 123 МВТ-аар өргөтгөх төслийг төсөл хэрэгжүүлэгч нь ОХУ-ын гүйцэтгэгч компани болох Уралын Турбины заводтай “Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ”-г байгуулан, мөн туслан гүйцэтгэгч болох Союз Корпорацитай хамтран хэрэгжүүлсэн болно. Төслийн барилгын ажил бүрэн дуусч, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр турбингенератор №7-г хүлээн авах нээлтийн үйл ажиллагааг хийн, Төвийн эрчим хүчний системд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс залгасан. Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69/2015 тоот акт баталгаажсан болно. |
3 | Эрчим хүчний яам | Амгалан дулааны станц | 3.0 | - | - | 3.0 | Амгалан дулааны станцын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын зүүн хэсэг дулааны эх үүсвэрт холбогдож тухайн бүсэд орших барилга, орон сууц найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдаж, шинээр барилга, орон сууц барих нөхцөл, боломж бүрдэх юм. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Техникийн комиссын актад Улсын комиссыг ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн дагуу Улсын комисс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 21-ний өдрүүдэд ажилласан бөгөөд тодорхой үүрэг даалгаварыг биелүүлэх чиглэлийг “Амгалан ДС” ХХК-д өгч, уг үүрэг даалгавар бүрэн хангагдсаны үндсэн дээр Улсын комиссын акт 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр баталгаажин гарсан байна. |
4 | Мон-Лаа ХХК | Төмрийн хүдрийн баяжуулах үйлдвэрлэл | 5.6 | - | - | 5.6 | Төсөл хэрэгжүүлэгч нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг худалдан авч, угсарч суурилуулан, үйлдвэрийн үйл ажиллагааг 2014 оны 11 дүгээр сард багтаан ашиглалтад оруулах үүрэгтэй байсан боловч төслийн үйлдвэр өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй, төслийн үйлдвэрийн гүйцэтгэл 70%-тай байгаа болно. Төмрийн хүдрийн үнийн бууралт болон нэмэлт санхүүгийн эх үүсвэр шаардлагатай зэрэг шалтгааны улмаас цаашид үйлдвэрийг хэзээ ашиглалтанд оруулах нь тодорхойгүй байна. МУХБ-ны зүгээс тус зээл дээр ажлын хэсэг байгуулж, зээлийг төлүүлэх бусад орлогын эх үүсвэрийг судалсан бөгөөд шинээр төлөвлөж байгаа ажилд шат дараатай хяналт тавьж ажиллан, амжилттай хэрэгжсэн нөхцөлд мөнгөн урсгалын тооцооллоор зээлийг хугацаандаа багтаан төлөх боломжтой байхаар байна. |
5 | Эрдэнэс Тавантолгой ХК | Эрдэнэс Тавантолгой | - | 250.0 | - | 372.2 | Төслийн хэрэгжилтэд зориулж санхүүжилт олгосноор дараах өөрчлөлтүүд төслийн явцад гарсан байна. Тухайлбал, “Эрдэнэс тавантолгой” ХК нь БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу нийт 350.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан боловч компанийн үйл ажиллагаанд ашиглаж чадаагүй байна. Тус өр, төлбөр нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 95,245,665.35 ам.долларын үлдэгдэлтэй байна. Үүнээс үндсэн төлбөрт 94,378,467.12 ам.доллар, хүүгийн төлбөрт 867,198.23 ам.доллар байна. Чалко компанийн өрийг Зүүн цанхийн уурхайд Хятад улсын TTGVCO компани олборлолт хийн төлж байна. Компани нь 2015 онд Зүүн цанхийн уурхайгаас 0.3 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2016 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 5.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Харин 2015 онд гадаад зах зээлийн орчин тааламжгүй байсан ч компани нь Баруун цанхийн уурхайн нүүрсний экспортыг нэмэгдүүлж 3.8 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд энэ нь 2014 онтой харьцуулахад 5.8 хувиар өссөн байна. |
6 | Багануур ХК | Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг өргөтгөх | 18.6 | - | - | 18.6 | Энэхүү төслийн хүрээнд дээр дурдсан хүнд даацын тоног төхөөрөмж болон бутлан ачих үйлдвэрийг ашиглалтанд бүрэн оруулсан бөгөөд автомашинууд ямар нэгэн гэмтэл, сааталгүй төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. |
7 | Геологийн төв лаборатори ТӨҮГазар | Геологийн төв лаборатори | 0.4 | - | - | 0.4 | Энэхүү төслийн хүрээнд Геологийн төв лаборатори ТӨҮГ нь 2 ширхэг Атом шингээлтийн спектрометр худалдаж авч, хүчин чадлаа нэмэгдүүлсэн. |
8 | Кью Эс Си ХХК | Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам | - | 71.3 | - | 133.7 | Төслийн хүрээнд 1520 мм цариг бүхий 33.4 км төмөр зам, 28 ширхэг ус зайлуулах хоолой, 3 ширхэг гүүр, 23.4 км холбооны шилэн кабель, өртөөний барилга ажлыг бүрэн гүйцэтгэн, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын комисст хүлээлгэж өгч, 02/18/15 дугаар бүхий улсын комиссын актыг хүлээн авч, нээлтийн үйл ажиллагааг 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулсан. |
9 | МИАТ ТӨХК | Тээврийн үйл ажиллагаа | - | 101.8 | - | 152.6 | МИАТ ТӨХК-ийн худалдан авсан агаарын хөлөг нь голчлон Сөүл рүү нислэг үйлддэг бөгөөд шаардлагатай тохиолдолд Хонг Конг, Бээжингийн чиглэлд ямар нэгэн гэмтэл, сааталгүй төлөвлөгөөний дагуу нислэг үйлдэж байна. |
10 | Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци | 111.9 | 92.6 | - | 292.0 | 1. Төсөл хэрэгжүүлэгч нь “Буянт-Ухаа 1 хороолол” төсөл болох нийт 1 764 айлын орон сууцны барилгыг төлөвлөгөөний дагуу 2014 онд багтаан бүрэн ашиглалтанд оруулсан болно. 2. Төсөл хэрэгжүүлэгч нь “Буянт-Ухаа 2 хороолол” төслийн эхний ээлжийн 30 ширхэг орон сууцны баримлгыг 100% ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд үлдсэн 18 ширхэг барилгыг 2017 онд багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 3. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү 4 төсөл хөтөлбөрийн 540 айлын орон сууцны барилгуудыг төлөвлөгөөний дагуу 2015 онд багтаан 100% ашиглалтанд оруулсан болно. 4. Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү төслийн эхний ээлжийн (LOT-1)-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд эхний ээлжийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 54.0%-тай байна. 5. Тоног төхөөрөмжийг АНУ-аас худалдан авч, тээвэрлэн, Монгол Улсад авчраад байгаа бөгөөд одоогоор гаалийн татвар төлөх ажил хийгдэж байна. |
|
11 | Пи Ай Эм Эм ХХК | Яармагийн гүүрний хажуу дах орон сууцны хороолол | 20.0 | 2.5 | - | 24.9 | Банкны зүгээс санхүүжүүлсэн 576 айлын орон сууцны 5 блок барилгаас эхний ээлжийн 2 барилга ашиглалтад орсон бол бусад 3 барилгыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улсын комисс хүлээн аваад байна. |
12 | МАК Цемент ХХК | Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл /2 тэрбумаас дээш/ | 20.0 | 55.6 | - | 133.2 | Төслийн хүрээнд жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээг хийж, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр бүтээцийг үйлдвэрлэж дууссан бөгөөд барилга угсралт, тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг хийж байна. Нийт төслийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байгаа бөгөөд төслийн ажлыг 2017 оны эхний хагас жилд үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. |
13 | Монполимет ХХК, Монцемент билдинг материалс ХХК | "Монцемент" төсөл | - | 65.0 | - | 126.6 | Төслийн хүрээнд жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэх үйлдвэрийг дэд бүтцийн хамт барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээг хийж, зураг төслийг боловсруулж, үйлдвэрийн тоног төхөөрөмж, төмөр бүтээцийн үйлдвэрлэлийн ажлыг төлөвлөгөөний дагуу явуулж байна. Нийт ажлын гүйцэтгэл 98%-тай явагдаж байгаа бөгөөд үйлдвэрийн туршилт, тохиргоог хийн үйлдвэрийн цементийн шугамыг ашиглалтанд оруулж, нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийсэн. Тус үйлдвэрийг Улсын комисст 2017 оны эхний хагас жилд багтаан хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. |
14 | Эрэл ХХК | Байшин үйлдвэрлэх комбинатын төсөл | - | 23.0 | 13.0 | 70.4 | “БҮК-1” төслийн үйлдвэрийн барилга, оффис, гадна бохирын шугам хоолой, дулаан, цэвэр усны шугам хоолой, гадна цахилгааны шугам хоолой, үйлдвэрийн туслах барилга байгууламжууд болох Силосийн барилгууд, бэлэн бүтээгдэхүүний агуулахын засвар шинэчлэл, конвейрын засварын ажлууд ойролцоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэхээр төлөвлөн ажиллаж байна. |
15 | Бэрэн групп ХХК | Барилгын арматурын үйлдвэрийн төсөл | - | 17.7 | - | 32.0 | “Барилгын арматурын үйлдвэр” төсөл нь “Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэр” төслийн нэг хэсэг бөгөөд төслийн хүрээнд Архангай аймагт уурхай, баяжуулах үйлдвэр, шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, Орхон-Уул аймагт шууд ангижруулсан төмрийн үйлдвэр, ширэмний үйлдвэрийн 1-р домен зуух бүрэн ашиглалтад орсон байна. Тус үйлдвэрийн 1-р шугамыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. |
16 | Хөтөл ХХК | Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх | - | 61.3 | - | 84.8 | Төсөл хэрэгжүүлэгч нь үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил болон тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтын ажлуудыг бүрэн хийж, туршилт, тохируулгын ажлыг амжилттай хийж гүйцэтгэснээр үйлдвэрийг 2014 оны 5 дугаар сард бүрэн ашиглалтанд оруулсан болно. |
17 | НИЙТ | 183.2 | 755.1 | 13.0 | 1,483.7 | Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлж буй төслийн орлогоос эргэн төлөгдөх зээлийн багцын дүн |
Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!