2018/10/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,563.78₮
B14
УЛААНБААТАР
|
-1°
B14
УЛААНБААТАР
-4°
|
-7°
B30
УЛААНБААТАР
|
-9°
03:00
S28
-5°
04:00
S28
-5°
05:00
S26
-5°
06:00
S26
-4°
07:00
S26
-4°
08:00
S26
-4°
09:00
S26
-1°
10:00
S26
11:00
S28
12:00
S44
13:00
S44
14:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/01/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ВИДЕО: Хөшигийн хөндийн нисэх буудлын БАРИЛГА, ЗУРВАС бэлэн болжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 1 сарын 2
iKon.MN

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын барилга, зурвасыг хүлээж авах улсын комисс өнөөдрөөс ажиллаж эхэлж байгаатай холбогдуулан дараах сонирхолтой бичлэгийг хүргэж байна. 

Уг нисэх буудал нь New Ulaanbaatar International Airport буюу NUBIA хэмээн нэрлэгдэх юм. Нисэх буудлын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Япон Улсын “Мицүбиши-Чиёода” түншлэл ажиллаж байгаа бол БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. 

Барилга угсралтын ажлын гэрээний дүн:

Гэрээний дүн 49.5 тэрбум иен
Нэмэлт ажлууд 5.9 тэрбум иен

 

ВИДЕО: 

Одоогоор шинэ нисэх буудлын барилга, зурвасын ажил 100 хувь дууссан тухай ИНЕГ-аас мэдээллээ. Харин бүтээн байгуулалтыг дагасан дагавар барилгуудыг ашиглалтад бүрэн оруулах болоогүй байгаа ажээ. 

Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор нисэх буудлын ашиглалт одоогийн байгаа 78 хувиас 98 хувьд хүрэх юм байна. Олон улсын стандарт 95 хувь байдаг. Мөн нисэхийн хамгийн чухал үзүүлэлт болох цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатлыг одоогийн байгаа 2.3 хувиас 0.5 хувьд хүргэнэ. Энэ нь 1,000 нислэгт 5 хүртэл саатал гарна гэсэн үг.  

Зам Тээвэр, Хөгжлийн Яамны мэдээлснээр барилгын талбай дээр ажиллаж байгаа 49 компанийн 35 нь Монголын компани, 2,350 ажилчдын 98 хувь нь Монгол ажилчин байна.

 
 

 

x