Өнөөдөр АН-ын даргын төлөө өрсөлдөх таван эрхэмд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулан өгөх ёслолын ажиллагаа болсон билээ. Энэ үеэр тус намын дарга З.Энхболд "АН-ын 6-р Их хурлаас анх удаа намын даргыг нийт гишүүдээ сонгохоор болсон. АН бол байнга анхдагч байж ирсэн. Өнөөдөр ч гэсэн намын даргаа нийт гишүүдээсээ сонгодог хамгийн анхны нам боллоо.
Энэ сунгаа гэдэг юм манай намын түүхэнд сайнаар ч муугаар ч бичигдсэн түүх бий. Сайнаар бичигдсэн жишгийг манай таван нэр дэвшигч цаашид авч явна гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.
Мөн намын даргын сунгаанд нэр дэвшиж буй С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Н.Алтанхуягт нарт "Та тавын хэлсэн үг, хийсэн үйлдэл болгон энэ намыг цаашид эв нэгдэлтэй, нэг зүгт харсан, нэг лидерээ хүлээн зөвшөөрсөн нам болж төлөвших, 2020 оны сонгуулийн амжилт өнөөдрөөс эхэлнэ. Тийм учраас хариуцлагатай байгаарай" хэмээгээд багцалсан таван сумыг гардуулан өгчээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!