Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын НУУЦ ПРОТОКОЛ

Б.Ану
2016 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

XIV Далай Лам Монгол Улсад ес дэх удаагаа хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Монгол, Хятад улсын зарим хамтын ажиллагаанд хүндрэл учраад буй.  БНХАУ-ын зүгээс Далай ламын айлчлалыг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын гадаад бодлогыг шүүмжилж байгаа тухайгаа албан ёсоор хэдэнтээ мэдэгдсэн. 

Тэгвэл энэ талаар хэвлэл мэдээлэлд Хятадын бодлогыг хэрхэн сөрөхийг Монголоос асуу гэсэн утга бүхий нийтлэлийг ч судлаач Сергей Радченко "ChinaFile"-д нийтлээд буй. 

Хэдийнээс л Хятадын бодлогыг сөрж байсан Монголын удирдагчдын жишээг Сергей Радченко дурдахдаа Ю.Цэдэнбал агсны 1962 оны арванхоёрдугаар сарын 25-27-ны өдрийн буюу нийт гурван өдрийн БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Чжоу Энь-лайтай хийсэн уулзалтаас эш татжээ.

Тухайн үед Энэтхэг, Хятадын харилцаа хурцадмал байдалд байсан бөгөөд Хятад энэ асуудалд бүс нутагтаа өөрийгөө дэмжүүлэх сонирхол их байж. Харин Монголын удирдагчид үүнийг хэрхэн дэмжихгүй байгаагаа үүнээс үүдэн Монгол, Хятадын бусад хамтын ажиллагаа буюу Монгол дахь Хятад ажилчдын асуудлыг хэлэлцсэн уулзалт "хүнд" уур амьсгалтай болж өнгөрсөн нь  протоколоос харагдана. 

Ю.Цэдэнбал тэргүүтэй Монголын төлөөлөгчид тухайн үед Хилийн гэрээ болон эдийн засгийн зарим хамтын ажиллагааны талаарх хэлэлцэхээр Бээжинд очсон аж. Ю.Цэдэнбал болоод  Чжоу Энь-лай нарын эхний хоёр өдрийн уулзалт  хамтын ажиллагаагаа ойлголцоход чиглэж байсан бол гурав дахь өдөр нь харин  Ю.Цэдэнбал болоод  Чжоу Энь-лай нар бие биедээ хатуу үг чулуудаж улстөрийн үзэл баримтлалаараа зөрчилдөхөд хүрчээ. 

Тухайн үедээ "МАШ НУУЦ" -ын ангилалтай байсан энэхүү ярианы тэмдэглэлийг бид бүрэн эхээр нь хүргэж байна. 

Гэхдээ энэхүү гурван өдрийн уулзалтын гурав дахь өдрийн буюу 1962 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн яриаг онцгойлон "МАШ НУУЦ" гэсэн ангилалд оруулж байжээ. 

Энэхүү уулзалтаар Монголд ажиллаж байсан Хятад ажилчид ажил хаялт хийж байгаа талаар Ю.Цэдэнбал мэдэгдэхэд Чжоу Энь-лай "... Найрамдалт харилцааны үндсэн дээр танайд туслахын тулд манайх ажилчид явуулж байна.  Гэвч танайд явуулж байгаа улс төр, үзэл суртлын асуудлын талаар бидэнд тохирохгүй зүйл байна.

Хятадын коммунист намыг шүүмжилсэн зүйлийг уншихдаа тэд дургүйцдэг" буюу Монголын хэвлэлд гарсан агуулгыг шүүмжлэхэд Ю.Цэдэнбал "Хятадын коммунист нам орчин үеийн чухал асуудлуудаар зөв биш чиг шугам баримталж байгаа гэдгийг намуудын зөвлөлгөөнөөр шүүмжилсэн.  Түүний дотор манайх ч шүүмжилсэн. Тэр шүүмжлэлээ бид зөв гэж үзэж байна. Хятад ажилчдыг ажиллуулах нөхцөл болгож манай нам үзэл суртлаасаа ухарч чадахгүй юм" гэж өөрсдийн үзэл баримтлалаа баттай хамгаалж байгаа нь энэхүү ярианы тэмдэглэлд үлджээ. 

Хэдийгээр энэхүү уулзалт нь түүхийн хувьд Монгол Улс Зөвлөлт Холбоот Улсаас "хараат" байх үед болсон ч тусгаар улсын төрийн тэргүүн улсынхаа эрх ашгийг хамгаалж ямар хэлэлцээнд ордгийг харуулна. 

Харин одоо манай дарга нар хөшигний ар дахь хэлэлцээнд ямар байр суурьтай ордог бол гэдэг их сонирхолтой.

1962.12.27 -ны гурав дахь өдрийн "МАШ НУУЦ" зэрэглэлтэй уулзалтын тэмдэглэлийг хүргэж байна. 

Харин эхний хоёр өдрийн уулзалтыг ЭНД дарж уншина уу. 

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг