Анхдугаар Үндсэн хууль батлагда, Бүгд Найрамдах Улс тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад цол шагнах арга хэмжээ өнөөдөр боллоо.
Цагдаагийн дэд хурандаа цолоор ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Н.Баясгалан, Санхүү, хангамжийн газрын Санхүүгийн хэлтсийн ахлах нягтлан бодогч Г.Даваахүү, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Н.Баттөмөр нарыг шагнасан байна.
Мөн цагдаагийн хошууч цолоор 18 хүн шагнагдсанаас ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн, Хүний нөөц, сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Гомбодорж нар хугацааны өмнө цагдаагийн хошууч цол хүртлээ.
Энэ өдөр 232 цагдаагийн алба хаагч цол нэмсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!