Монгол Улсын экспортыг Хятадууд л "тоож" авдаг болохыг эдгээр тоо баримтууд илтгэж байна...
1. Монгол Улсын нийт экспортод БНХАУ-ын эзлэх экспортын хэмжээ
2015 оны байдлаар нийт экспортын 83 хувийг Хятад улс худалдаж авч байна. Хамгийн оргил үе нь 2011 онд 91%, 2012 онд 92 хувийг бүрдүүлж байв.
2. Манай зэсийг 100% Хятадууд худалдан авч байна
Улсын нийт экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзлэдэг. Тэр дундаа гол жинг дардаг зэсийн хүдэр (42%), баяжмалыг бүгдийг нь хятадууд л авч байна.
3. Нүүрсийг 100% Хятадууд худалдан авч байна.
Нүүрсний экспорт манай нийт экспортын 15 хувийг эзэлдэг.
4. Боловсруулаагүй буюу түүхий нефтийг 100% Хятадууд худалдан авч байна.
Түүхий нефтийн экспорт манай нийт экспортын 12 хувийг эзэлдэг.
5. Төмрийн хүдрийг 100% Хятадууд худалдан авч байна.
Төмрийн хүдэр, баяжмалын экспорт манай нийт экспортын 8 хувийг эзэлдэг.
6. Бид нийт импортынхоо 36 хувийг Хятадаас авдаг
Сүүлийн 4 жилийн Хятадаас худалдаж авсан импорт өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: Монголбанк, Гаалийн ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!