Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Нийслэлийн иргэдийг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв"-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү төв нь Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдээс эхлээд дунд болон их, дээд сургуулийн сурагч, оюутнууд, ард иргэдэд газар хөдлөлт, үер, гал түймэр зэрэг болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон бусдыг хэрхэн авран хамгаалах зөв дадлыг эзэмшүүлж, насан туршийн мэдлэгийг олгох зорилготой юм.
Түүнчлэн жилдээ 750 гаруй мянган иргэнд болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургалт явуулах хүчин чадалтай, олон улсын жишигт нийцсэн Монголын анхны томоохон сургалтын төв гэдгээрээ онцлогтой ажээ.
“Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв” нь:
Гэрэл зургийг Mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!