Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол дахь номын айлчлал үргэлжилж байна.
Айлчлалын хүрээнд дөрвөн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний нэг болох Монголын нийт сүсэгтэн олонд ном айлдах арга хэмжээ өнөөдөр Буянт-Ухаа дахь спорт цогцолборт болж байна.
Сүсэгтэн олонд зориулж ном айлдах арга хэмжээг “Улаанбаатар палаз”-д хийхээр төлөвлөж байсан ч илүү олон сүсэгтнийг хамруулах үүднээс ийнхүү спорт цогцолборыг сонгосон байна.
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монголын нийт лам хувраг, сүсэгтэн олонд Богд ламын жинан, Жигжидийн цэван айлдаж байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!