Манай орны нийт нутгаар өчигдөр оройноос эхлэн цас орж байна. Орон нутагт Өвөрхангай, Ховд, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь, Завхан, Булган, Хэнтий аймагт цас их орж байгаа мэдээ байна.
Нийслэлийн хувьд нилээдгүй цас орсоор байна. Үүнтэй холбогдуулан “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хүн хүч, техникийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн байна.
Тодруулбал давс, бодис цацах тусгай зориулалтын 10, хог тээврийн 18, бусад төрлийн долоо нийт 35 машин, механизм ажиллуулдаг байсан бол “Геодизи, усны барилга байгууламж” НӨҮГ-аас хоёр бобкат, гурван ачааны машин, “Улаанбаатар зам засвар, арчлалт” ОНӨААТҮГ-аас нэг бобкат, гурван ачааны машин буюу нийт гурван бобкат, зургаан машиныг нэмжээ. 337 км замуудад цас хайлуулах бодис цацсан байна.
Мөн явган хүний зам талбайн цасыг 440 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж байгаа аж.
Аж ахуйн нэгжүүд 50 метрийн доторх нийтийн эзэмшлийн зам, талбайгаа цэвэрлэх үүргийнхээ дагуу гаднах цасаа цэвэрлэж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!