Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАВСРЫН ТООЛЛОГО: Монгол Улсын хүн амын тоо, нас хүйс

Н.БОЛОРЧИМЭГ
2016 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс 1918 оноос хойш 10 удаа хүн ам, орон сууцны ээлжит тооллогоо амжилттай зохион байгуулж явуулсан бөгөөд 2015 онд анх удаа дунд хугацааны тооллого буюу завсрын тооллогыг зохион байгуулжээ. 

Үндэсний статистикийн хорооноос “Хүн ам, орон сууцны 2015 оны завсрын тооллого”-ын үр дүнг танилцуулсан юм. 

“Хүн ам, орон сууцны завсрын тооллого”-ын үр дүнгээр Монгол Улсын хүн ам  2015.12.31-ний байдлаар 3 сая 57.8 мянга болж 2010 оны тооллогоос 2.2 хувь буюу 303.1 мянган хүнээр нэмэгдсэн байна. Нийт өрхийн тоо 859.1 мянгад хүрч 2010 оноос 20.4 хувиар өсчээ.

iKon.mn завсрын тооллогын дүнг цувралаар хүргэх болно.

Энэ удаад Монгол Улсын хүн амын тоо, өсөлт, нас хүйсийн байдлыг хүргэж байна. /2015.12.31-ний байдлаар/

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ТОО, ТООЛЛОГО ЯВАГДСАН ОНУУД

Энэ удаагийн тооллого нь ээлжит тооллого хооронд явагдсан анхны завсрын тооллого юм. “Хүн амын регистрийн бүртгэлд суурилсан бүртгэлийн арга” буюу Хүн ам, өрхийн мэдээллийн сан (ХАӨМС)-г төрийн захиргааны бусад байгууллагын захиргааны мэдээллийн сантай уялдуулснаараа ихээхэн ач холбогдолтой. 

Мөн гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг интернэтээр тоолсноос гадна Монгол Улсын иргэн ХАӨМС-нд хандан өөрийн мэдээллийг шинэчлэх боломжийг бий болгосноороо онцлогтой болсон.

 МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН НАС, ХҮЙСИЙН БАЙДАЛ 2015 ОН

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо