Байгальтайгаа гүн дотно барилдсан мэлмий гярхай цуглуулагч Г.Гонгоржавын "Чулууны хээ" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд өнөөдөр нээгдлээ.
Тэрбээр уран байгалийн бүтээлийн унаган төрх, өнгө аясыг нэмэлт хачиргүйгээр нээн дэлгэхийг зорьжээ.
"Чулууны хээ" үзэсгэлэн нь Монгол орноо танин мэдэх, үндэсний өв соёлын угшил язгуур нь эх байгаль гэдгийг нээсэн өвөрмөц үзүүлбэрээс бүрдэж байна.
"Чулууны хээ" үзэсгэлэн 11-р сарын 8-13-ны хооронд үнэ төлбөргүй нээлттэй ажиллах юм.
Үзэсгэлэнгээс хийсэн фото сурвалжлагыг толилуулж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!