Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зорилусан хүчит 128 бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ.
Улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Улсын начин Э.Даш үзүүрлэж их шөвөгт улсын начин Э.Энхбат, Улсын гарьд Б.Гончигдамба нар үлдсэн юм.
Бөхийн барилдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч, “Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, иргэд үзлээ.
Монгол бахархлын өдөрт зориулсан бөхийн барилдааны ОНЦЛОХ агшнуудыг хүргэж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!