Нийслэл хот байгуулагдсаны ойгоор жил бүр Их хотын хямдралтай худалдааг зохион байгуулдаг уламлжлалтай. Энэ жилийн хямдралтай худалдаа "Их хотын хямдрал 377" өнөөдөр эхэллээ. Худалдаа өнөөдөр болон маргааш буюу хоёр өдөр үргэлжлэх бөгөөд 80 орчим үндэсний үйлдвэрлэгчид, томоохон импортлогч аж ахуйн нэгжүүд оролцон иргэдэд хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүнээ санал болгож байна.
"Их хотын хямдрал 377"-д ихэвчлэн ноос, ноолуур, савхин эдлэл, гар урлал болон бэлэн хувцас, гутал цүнх зэрэг бүх төрлийн бараа болон хүнсний бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!