ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

А.Шоовдор: Хоёр компанийн хоорондын гэрээг УИХ-ын дэд дарга дэлгэх шаардлагатай гэж үү

ikon.mn
2016 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Хөтөлийн "Цемент Шохой" үйлдвэр

Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн захирал А.Шоовдортой ярилцлаа. Бидний яриа цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэртэй энэ оны наймдугаар сарын 25-нд ямар гэрээ хийсэн талаарх асуултаас эхэлсэн юм.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж 2016 оны аравдугаар сарын 17-нд “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хоёр гэрээ танилцуулсан. Үүний нэг нь танай компанитай 2017-2021 он хүртэл таван жил шохой нийлүүлэх тухай гэрээ. Асуудлын гол нь уг гэрээнд зааснаар 15 тэрбум 258 сая төгрөгийг урьдчилж төлөх, жил бүрийн эхний сард төлнө гэсэн байгааг үзүүлсэн. Энэ гэрээнд таны гарын үсэг бий. Яагаад ийм гэрээ байгуулах болсон юм бэ?

-Манай үйлдвэр 2017-2021 он хүртэл Эрдэнэт УБҮ-тэй технологийн шохой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ чинь тохиолдлын чанартай биш шүү дээ, анх удаа ч биш. Хөтөлийн “Цемент шохой”-н үйлдвэр Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор 34 дэх жилдээ, барилгын байгууллагуудыг барилгын шохойгоор тасралтгүй ханган ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ баяжмалаа ангижруулах процесст сайн чанарын шохой чухал үүрэг гүйцэтгэдэг.

Учир нь шохойн чанарын үзүүлэлт баяжмалын зардалд шууд нөлөөлдөг юм шүү дээ. Цементийн үйлдвэрлэл улирлын чанартай явагддагаараа онцлогтой. Эрдэнэт УБҮ-г шохойгоор хангахад шаардлагатай уулын ажил, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийх, дулааны станцын үйл ажиллагааг найдвартай ханган явуулахад шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор тухайн жилд нийлүүлэх шохойны 40 хувийн урьдчилгаатай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. 

Энэхүү урьдчилгаатай шохой нийлүүлэх гэрээ нь шохойн үйлдвэрийн үйл ажиллагааг дэмжих, үнийг тогтвортой нэг үнээр мөрдөх, чанаргүй стандарт бус шохойн нийлүүлэлтээс хамгаалсан, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг тэнцүү хангасан гэрээ юм. 
Өнгөрсөн жилд 36,000 тн шохойг 20 хувийн урьдчилгаа төлбөр авахаар гэрээ байгуулаад ажиллаж байна. Эрдэнэтийн УБҮ-г технологийн шохойгоор хангах хэмжээний шохойн үйлдвэр Монгол Улсад баригдаагүй байгаа нөхцөлд Хятадаас импортоор шохой зайлшгүй авна.

Манай үйлдвэр Эрдэнэтийг 100 хувь шохойгоор, Монгол Улсын цементийн дотоодын хэрэгцээг хангахаар зорин ажиллаж байна. Монгол Улсын төсвийн дийлэнх хэсгийг бүрдүүлж ажилладаг Эрдэнэтийн УБҮ-ийг олон жилийн турш технологийн шохойгоор ханган ажиллаж байгаадаа хамт олон маань баяртай, Эрдэнэтийнхэн ч бидэнд талархаж явдаг. 

-Үүнийг та ердийн гэрээ гэж үзэж байна уу. Хууль зөрчсөн зүйл заалт бий юу?

-Тийм ээ. Энэ гэрээ нь хоёр компанийн хоорондын харилцаа зохицуулж байгаа ердийн нэг гэрээ. Бүх аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцаа гэрээ хэлэлцээрээр зохицуулагдаж явдаг. Гэрээ бол аж ахуйн нэгжүүдийн хуулийн өмнө барих хамгийн том бичиг баримт юм. Харин гэрээ байгуулаагүй бол жинхэнэ сэжигтэй хэрэг биш гэж үү.

-УИХ-ын дэд даргын үзэж байгаагаар үүнийг “шахаа” гэж нэрлэдэг хуулиас ангид нийлүүлэлт биш гэж үү?

-Байгалийн баялагаа ашиглан дотооддоо үйлдвэрлэж чаддаг, нэмүү өртөг бий болгодог бараа бүтээгдэхүүнийг импортоор худалдан авч өндөр үнээр нийлүүлэхийг “Шахаа” гэдэг байх. Бид олон жил шохой үйлдвэрлэн нийлүүлж байгаагаа шахааны бизнес хийж байна гэж бодохгүй байна.

Шохойн үйлдвэр ажиллахад дотоодын нүүрсний уурхай, эрчим хүч гээд олон компани ажиллаж улсад мөн татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд л явдаг. Хятадаас импортын шохой Эрдэнэт УБҮ-т өндөр үнээр нийлүүлдэг цаг саяхан л байсан.  Үүнийг бид зогсоож чадсан. 

-Энэ гэрээг байгуулахын өмнө уг урьдчилгаа төлбөрийг авах шалтгааны талаар Эрдэнэт үйлдвэрээс ч юм уу, Засгийн газраас төлөөлөл тантай уулзаж байсан уу?

-Үгүй. Эрдэнэт УБҮ Хөтөлийн “Цемент Шохой” ХК-ийн хооронд жил бүр байгуулдаг л гэрээ. Аж ахуйн нэгжүүдийн худалдан авалтад Засгийн газар оролцдоггүй.  

-Тэгээд энэ гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрийн улсын төсөвт оруулдаг татварын хэмжээнд нөлөөлсөн болж таарч байна вэ?

-Энэ гэрээ 2017 оноос хэрэгжих гэрээ. Улсын төсөвт нөлөөлөх хэмжээний ямар ч урьдчилгаа аваагүй, харин өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр манайд өглөгтэй явж байна.   

-Ц.Нямдорж дарга хэлэхдээ “Энэ гэрээг хийснээс хойш 40-өөд хоног болж байна. Хөтөл, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр хоёулаа Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очлоо. Энэ хоёр Эрдэнэтийн мөнгийг хөөж гаргах ажлыг зохион байгуулсан” гэж хэлсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Захиалагч бүтээгдэхүүнээ авахын тулд, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд урьдчилгаа төлбөртэй гэрээ хэлцэл хийгддэг. Энэ нь аль алиныхаа үйлдвэрлэлийг дэмжих, найдвартай ажиллагааг хангах зорилгоор хийгддэг гэрээний салшгүй нэг хэсэг. Манайх Эрдэнэт УБҮ-ийг технологийн шохойгоор найдвартай хангахын тулд хөрс хуулалт, шохойн чулууны олборлолт, цахилгаан эрчим хүч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийхэд зориулсан урьдчилгаа авдаг. 

-Танай компани Худалдаа хөгжлийн банкны мэдэлд очсон юм уу. ХХБ-ны Гүйцэтгэх захирал мэдээлэхдээ манай банкинд тэдний нэг ч хувьцаа байхгүй гэх юм?

-Худалдаа хөгжлийн банкинд манай үйлдвэрийн хувьцаа байхгүй. Харин зээл бол бий.  

-Энэ бүхэн танай үйлдвэрлэлийн хувьд монополь болохоор өрнөөд байгаа бизнесийн өрсөлдөөн үү, эсвэл хоёр улстөрчийн хоорондын зөрчилд хавчуулагдаад байгаа хэрэг үү гэдгийг тайлж өгөөч?

-Оюу толгой, Бороо гоулд , хөнгөн бетон, төмөрийн хүдэр боловсруулах үйлдвэрүүд бий болсноор технологийн шохойн хэрэгцээ эрс нэмэгдэж өсөх хандлагатай байна. Манайхаас технологийн шохой авах сонирхолтой боловч тээвэр ложистикийн асуудал шийдэгдээгүй учраас Оюу толгой импортоор шохой авч байна.

Бусад боловсруулах үйлдвэрүүд технологийн шохойгоо манай үйлдвэрээс авч байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээг хэвлэл мэдээллээр цацаж олон нийтэд ташаа мэдээлэл хүргэх шаардлага баймааргүй юм даа. Тэр тусмаа УИХ-ын дэд дарга нь энэ гэрээг олж авч дэлгэж байгааг гайхаж байна.

Хэрэв манай үйлдвэрлэж байгаа шохой Эрдэнэт УБҮ-ийн техник технологийн шаардлагыг хангахгүй байгаа бол  шинээр шохойн үйлдвэр барьж байгуулах, импортоор шохой худалдан авах асуудал нээлттэй байгаа.  

-Сүүлийн асуулт. Өнгөрсөн дөрвөн жилд таныг АТГ шалгаж байсан. Харин одоо та шалгагдаж байгаа юу, шалгуулаад дуусчихсан уу?

-Би энэ үйлдвэрт 30 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хувийн ч бай  хувьсгалын ч бай Баялаг бүтээгчид болон үндэсний компаниудынхаа бизнесийн нэр төрд халдан дайрч доромжлох, идээчин, уугаачин мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд ойлгуулдаг үзэгдэл газар авч байгаад харамсаж явдаг.  

Тэгэхээр энэ улсад хэн юм үйлдвэрлэж бүтээх вэ? Аль эсвэл бүгд улстөрч, дуучин, бөхчин болох уу? Уг нь аж үйлдвэр хөгжиж байж л улс орон ажилгүйдэл, ядуурлыг даван туулсан олон жишээг ярьдаг биз дээ.  

Намайг Улсын үйлдвэрт ажиллаж байхад нэргүй мэдээллээр 38 тэрбум төгрөг идлээ, уулаа, мөнгө угаасан гээд хоёр жил гаруй хугацаанд шалгасан. 

Миний ойр дотнын хүмүүс, гэр бүл, ах дүү, найз нөхөд, хамт олон гээд шалгагдаагүй хүн үлдээгүй дээ. Харин эцэст нь шүүхээр гэм буруугүй нь тогтоогдож цагаадсан. Миний хийж чаддаг ажил учраас би буцаад үйлдвэртээ ажиллаж байна. Дарамт шахалтгүй, хардлага сэрдлэггүй, хувийн үйлдвэрт ажиллах сайхан байна.

 Ярилцсан: У.Оргилмаа

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.91.92] 2016/10/21
дөрвөд хүн хүн биш,дөрвөн шийр мах биш
0 | 0 Хариулах
Шоовдор гуай луйварчидад [202.9.41.3] 2016/10/21
Шоовдор гуай луйварчидад үйлчилж амь зогоох сайн биш. таны үр хүүүхдийн ирээдүй, таны өөрин чинь амьдралд цөвтэй. Иймэрхүү Башир ХУДАЛ үгээр ард түмний өмчийг ХУЛГАЙЛЖ авдаггүй юм. Та ард түмнээ дэндүү ДОРОМЖИЛЖ байна. Үүнийхээ горыг та амсана, таны гэр бүл үр хүүхдэд муу хар үйлийн нүгэл тусна. Биднийг бүү тэнэг мэт үзэж доромжил Шоовдорооо!!! Хулгайлсан Эрдэнэтийг буцааж авахдаа л авна. Тэр цагт Хуйвалдагчид, Гар хөл болгочид тамд унана!!
0 | 1 Хариулах
Зочин [185.64.196.181] 2016/10/21
uneng il tod bolgoson Nyamdorj gyaig demjij bn.
0 | 0 Хариулах
Зочин [202.180.216.162] 2016/10/21
Х.БАТТУЛГЫГ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМЫГ ХЯТАДУУДАД НУУЦ ГЭРЭЭГЭЭР ЗАРСАН ГЭЖ НЯМДОРЖ БААХАН Л ШАНТААЧИЛЖ, БААХАН Л УЛС ТӨР ХИЙСЭН ТЭГЭЭД ҮНЭХЭЭР ЗАРСАН БАЙСАН УУ??? НЯМДОРЖИЙГ ӨӨРИЙГ НЬ ЕР НЬ ЯАГААД ЕРӨӨСӨӨ ШАЛГАДАГГҮЙ ЮМ БЭ??? АРД ТҮМЭЭЭН ӨНГӨРСНИЙГ БҮҮ МАРТ
0 | 0 Хариулах
Зочин [202.180.216.162] 2016/10/21
үнэхээр ард түмэн тийм л их шудрага хүн хүсээд байгаан бол Нямдоржийг эхлээд шалгуулая. 1. Хүү нь эрдэнэтийн шахааны мангас гэж бүр хочтой алдартай хүү байдаг гэсэн. 2. Бэллэ Вистад түрээсийн байранд амьдардаг гэсэн 3. Х.Баттулгыг бас Монголын төмөр замыг Хятадуудад нууц гэрээгээр зарсан тухай баахан сенсаци дэгдээгээд шүүхэд Нямдоржийн буруугаар эргэж уйчлал гуйж байсныг мартснуу???
0 | 0 Хариулах
iKon website [202.180.216.162] 2016/10/21
iKon сайтыханыг харин овоо шудрага зарчимч гэж бодсон худлаа байж ээ. өчигдөрийн бичсэн комментуудыг устгаад дан муулсан, буруутгасан комментуудыг үлдээсэн байна. энэ тэгээд ариун явдал уу?
0 | 0 Хариулах
zochinj [202.70.38.18] 2016/10/21
HUlgaichid gaarakh tsagaar. Odoo shduraga baisan, bulhaig ni ilchilsen Nyamdorjiin esreg dairalt idevhijij bn daa.
1 | 0 Хариулах
Баядууд [31.0.39.224] 2016/10/21
Увсийхан байгаа газар ул шагайх хэрүүл бол тасрахгшй дээ Ер нь л олиггүй хүмүүс Халхууд уг нь хаширмаар л юм даа Муу хэрүүлч Нямдорж далд ордоггүй юм байхдаа
7 | 1 Хариулах
Зочин [50.253.29.25] 2016/10/21
Ингэж сандраад байгаа нь нь инээдтэй, еронхийлогчоосоо эхлээд л сандраад бие биеэ хэлэх хэлэхгуйгээр хэлээд л ... нямдорж гуай тийм ч хонгон юмаар хооцолдох хун биш байхаа. Их хурлын дэд даргад итгэж байна. Ингэж унэнийг зэлсэн хумуус руу албан тушаалаа ашигласан нь харагдсаар байтал чулуу шидэж байгаад намжаадаг арга манайд бий болсон ш дээ. Нямдорж даргаа та унэн монийг нь олоорой. Ард иргэд итгэж байна шуу танд
0 | 2 Хариулах
zochin [43.242.243.162] 2016/10/20
Бид хуулийн хүрээнд идэж уудаг гээд байгаа юм биш үү. Луйвар бол луйвар.
0 | 2 Хариулах
өөрийгөө мэдэрцэн гар уу [202.170.80.25] 2016/10/20
өөрийгөө жинхнээсээ мэдэрцэн гаруу гүй юу, удахгүй чиний очих газар чинь хүлээж байна. 461-ээс эхлэнэ
0 | 4 Хариулах
anar [27.123.214.94] 2016/10/20
hudlaa demiirsen bolgonii tuluu shalguulaad suuh yumuu.haa tiim zav bdiin .nyamdorjid l zav bdag bh.hardaltiin don tussan uvgun chin ajil hiilgehgui uuruu hiihguie. ene uildver chin 1000 ajiltantai ar ger geed zugeer bgaa uildveriin talaar tsuurhal taraaj humuusiig tugsheej sandraah erh nyamdorjid bii yu? zogsson iuldver ajillad hutliin bid amidraltai saihan bgaa .
5 | 0 Хариулах
зочин [202.179.23.46] 2016/10/20
Хэрвээ Хуулийн дагуу гэрээ хэлэлцээр хийж ажилаа явуулж байгаа бол сандраад байлгүй ШАЛГУУЛААД дараа нь Нямдоржийг юу ч гэж хэлж, тохуурахсан ч болно шүү дээ, эсвэл Компаний дотоод асуудалд орсон гээд ШҮҮХЭД гомдол гаргасан ч болно ш дээ, Эхлээд дуугүй ШАЛГУУЛААД дараа нь ҮГЭЭ дорвитойхон хэлэх ёстой байхгүй юу, Одоо бол хэн ч Шоовдор гэдэг хүн хичнээн гоё ТОТЬ шиг ярьсан ч итгэхгүй шүү дээ
2 | 3 Хариулах
Зочин [43.242.243.228] 2016/10/20
Мэдэхгүй байж их юм ярих юм аа хөрсөн дээрээ буугаачээ та нар нэг хэсэг л идсэн уусан гэж энэ хүнийг элдэв дарамт шахалтанд оруулсан биз дээ ажил хийж байгаа нэгийгээ элдвээр хэлж ажлаас нь хөндийрүүлээд өөрсдөө аваад ажиллуулсан юмгүй дампууруулсан жишээ олон байгаа биз дээ хүнийг зүгээр ажлыг нь хийлгээч луйварчдаалуйварчдаа харь гарагаас ирсэн юм шиг, Нямдорж бас юу вэ олон жил ИХ д суугаад хор хутгахаас өөрийг хийж чадахгүй болсон хүн дээ шүдгүй буйлаар зажилж чадахгүй залгих гэж байж хахав даа
2 | 0 Хариулах
Биднийг бүү тэнэг мэт үзэ [202.9.41.3] 2016/10/21
Шоовдор гуай луйварчидад үйлчилж амь зогоох сайн биш. таны үр хүүүхдийн ирээдүй, таны өөрин чинь амьдралд цөвтэй. Иймэрхүү Башир ХУДАЛ үгээр ард түмний өмчийг ХУЛГАЙЛЖ авдаггүй юм. Та ард түмнээ дэндүү ДОРОМЖИЛЖ байна. Үүнийхээ горыг та амсана, таны гэр бүл үр хүүхдэд муу хар үйлийн нүгэл тусна. Биднийг бүү тэнэг мэт үзэж доромжил Шоовдорооо!!! Хулгайлсан Эрдэнэтийг буцааж авахдаа л авна. Тэр цагт Хуйвалдагчид, Гар хөл болгочид тамд унана!!сдфасфд
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.109] 2016/10/20
Шоовдор захирал мэдээлэл муу байна уу мэдэн будилаад байна уу?хөтөлөөс хамаагуй илуу хучин чадалтай шохойны уйлдвэр байгуулагдсан шуу дээ
0 | 2 Хариулах
Zochin [202.70.46.215] 2016/10/20
Uur busad n aals hol teever n barag shohoinooso unete bolno gedgee medehgui bnuu? 2t hutluus uur hymd shohoi gej haana baih ve? Bas ih hemjeenii? Tiim l bol ter nymdorjiin huuhdiin gereenudig il bolgooch
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.138] 2016/10/20
1т энэ гэрээнд их хэмжээний мөнгө яригдаж байгаа учраас тендер зарлах Хэрэгтэй. 2т заавал ийм олон жилээр гэрээ хэлэлцээр байгуулаад байх шаардлага огт байхгүй. 3т тээвэр ложистикийн асуудал ерөөсөө байхгүй шүү оюутолгойруу хангалттай борлуулах боломж байгаа
2 | 5 Хариулах
Зочин [103.26.194.239] 2016/10/20
Eostoi erguutsen malnuud yumaa ene setgegdel bichsen humuus bas Nymdorj. Manai companii uur busad companytai baiguulsan togtvortoi baidliin geree busad gereeg bas shalgaj uzeerei. Hiih ajilgui um uu haashaa um be
4 | 0 Хариулах
Зочин [103.26.194.239] 2016/10/20
Ene humuus chin yasan sonin setgedeg humuus ve? 2 companii hoorond baiguulsan geree nadad chamd hend hamaa bnaa? Hamaatai um bol ene bysad aj ahuin hoorond baiguulsan gereenuudiig shalgaldaa. Nymdorjiin huuhdiin gants business ni erdenetiin shahaa bsan. Terniigee olon niited delgeldee. Hutul erdenetiin hoorond baiguulsan geree ali ali taldaa ashigtai. Eostoi medrel muutai um bichih umaa
4 | 0 Хариулах
Зочин [103.26.193.137] 2016/10/20
Hamaatai erdenetiin tuhai yarij bna
0 | 1 Хариулах
zochin [180.149.93.14] 2016/10/20
хэрэв хуулийн хүрээнд хийгдсэн бол сандрах хэрэггүй. Шалгуулчих.
0 | 0 Хариулах
Irgen [202.70.46.215] 2016/10/20
Chi atg ntr yaaj shalgadagiig medhu? Chi neg shalguulcholdaa tegvel. Hiigeegu yumig tohoj shalgafiin za
3 | 0 Хариулах
Ard irged [202.180.216.162] 2016/10/20
манай ард иргэд ингэж хий хоосон ташуурахгүй байвал сайнсан. Ажлаа зүгээр хийгээд явж байгаа аж ахуйн нэгжүүдийн хооронд хийгдсэн гэрээг Нямдорж улс төржүүлж ер нь болох ч юмуу гүй ч юмуу, Эрдэнэтийг Монгол Улсын иргэн л өнөөдөр авсан байна. Энэ чинь Улс хооронд хийгдээд зарж байгаа тал нь хүртэл хүлээн зөвшөөрсний үндсэн дээр л өгсөн байж таарна шт. Жишээ нь та өөрийн компаниа хэнд зарах уу, хэнд өгөхүү гэдэг чинь нээлттэй. Улсад бас авч чадах мөнгө байгаа ч билүү. Эцсийн дүнд нь гэж хэлэхэд хэрвээ тэгж их шалгамаар байвал тэр боро голд нтрийг бүгдийг нь л сөх л дөө Нямдоржоо. Шоовдорыг шалгаад, одоо бүр хийсэн ажлыг нь танадаг болох нээ. Энэ улс бишээ
3 | 1 Хариулах
Zochin [202.70.46.215] 2016/10/20
Yamarch baiguullagiin zahiral baiguullagiihaa erh ashgiin tuluu l baih bolno. Ene geree chin 2 taldaa l ashigtai. Uniin uurchlultud orku, hanshiin ersdeld orku. Teglee ch odo ene huviin baiguullagiin gereeg ard tumen hynah geed bgaamu haashain?
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.2] 2016/10/20
Ээ Шоовдор минь Чи өөрийн толгойгүй мэт бусдын гараар ажиллаж бусдын гар хөл болох дуртай шүү.Чиний ажиллаж байсан газар бүхэнд энэ чинь байнга давтагдаж,нийгэмд их хохирол учруулсан гэдэг.бусдын үгээр юм мэддэг хүн шиг яасан сүрхий яриа бэ.Араа сайн л хийсэн байгаа даа.
1 | 3 Хариулах
Иргэн [202.180.216.162] 2016/10/20
Чи бас хаанаас нь өөр бусдын гараар ажиллаж байсныг нь сонсчоов??? миний мэдэхийн лав л Хөтөлийн ард иргэдийхээ эрх ашгийн төлөө л өдий болтол ажиллаж ирснийг нь мэдэх юм байна.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.194.239] 2016/10/20
Shoovdor zahirliin tuhai barimttai boditoi zuil yrih heregtei. 30 jil ene uildveriin tuluu ajillaj irsen. Tsaashdaa ch ajillana. Ene hunii ar nuruun deer uchnuun olon ail urh yvj bgaa. Hunii ugeer yvsan bol ene uildver dampiursan bgaa shuu
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.137] 2016/10/20
Gutsoo heden jiliin umnu dampuurah shahak bsan uildver bizdee ulsad bhdaa ulsiin tataasaar amidarch bsandag buh ur zeeliig ni ulsiin tusvuus tulj bsan ue bii shuu herev
0 | 4 Хариулах
Эрдэнэтийг буцааж авахдаа [202.9.41.3] 2016/10/21
Шоовдор гуай луйварчидад үйлчилж амь зогоох сайн биш. таны үр хүүүхдийн ирээдүй, таны өөрин чинь амьдралд цөвтэй. Иймэрхүү Башир ХУДАЛ үгээр ард түмний өмчийг ХУЛГАЙЛЖ авдаггүй юм. Та ард түмнээ дэндүү ДОРОМЖИЛЖ байна. Үүнийхээ горыг та амсана, таны гэр бүл үр хүүхдэд муу хар үйлийн нүгэл тусна. Биднийг бүү тэнэг мэт үзэж доромжил Шоовдорооо!!! Хулгайлсан Эрдэнэтийг буцааж авахдаа л авна. Тэр цагт Хуйвалдагчид, Гар хөл болгочид тамд унана!!сдф
0 | 1 Хариулах
шаардлагатай [86.84.55.254] 2016/10/20
Шаардлагатайгаар барах уу, хамгийн их шаардлагатай. Мандухай кинонд хэлдэг шиг хөө, Шоовдор гуай.
0 | 1 Хариулах
Зочин [172.56.13.230] 2016/10/21
Chi uuruu manduhai
2 | 0 Хариулах