А.М.Горькийн нэрэмжит номын сан зургаан жилийн дараа дахин үүд хаалгаа нээж, уншигчдаа хүлээн авахад бэлэн боллоо.
Энэ тухайн тус номын сангийн эрхлэгч Г.Наранцэцэг “Манай номын сан олон жилийн турш энэ салбарт шинэ шинэ зүйлийг санаачилж, үйл ажиллагаандаа нэвтрүүлдэг байсан. 2009 онд барилга болон эрүүл ахуйн талаас дүгнэлт гарч үйл ажиллагаагаа зургаан жилийн турш зосгоосон.
Харин өнөөдөр бид үйл ажиллагаагаа дахин эхлүүлж байгаадаа баяртай байна. Бид өнөөдөр номын сангийнхаа 70 жилийн ойн баяр болон нээлтийн үйл ажиллагаагаа давхар тэмдэглэж байна.
Номын сангийн хувьд,
Ерөнхийдөө нийтийн номын сан гэсэн тодотголоороо нас, хүйс харгалзахгүйгээр манай номын санг зорин ирсэн хэн бүхэнд нээлттэй” хэмээн ярилаа.
Анх 3,000 орчим номын сан хөмрөгтэй, 20 гаруй суудал бүхий уншлагын танхим, нэг хүний орон тоотой байгуулагдаж байсан бол өнөөдөр 50,000 орчим номын сан хөмрөг, хоёр уншлагын танхим, долоон хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа дахин эхлүүлж байна.
Тус номын сангийн хаяг: СУИС-ийн урд тал руу, 6-р байрны нэгдүгээр давхарт, зүүн тийшээ харсан хаалга
Өвлийн цагийн хуваарь: Нийтийн уншлагын танхим,
Хүүхдийн уншлагын танхим,
Гэрэл зургийг mpa.mn