Дэлхийн багш нарын 22 дахь, Монголын багш нарын 50 дахь өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг ториолдуулан Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй нийт багш нарын статистик, тоон мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Монгол Улсын хэмжээнд 2015-2016 оны хичээлийн жилийн байдлаар 768 Ерөнхий Боловсролын Сургуульд 28,490 үндсэн багш ажиллаж байна гэсэн судалгаа гарчээ. Үүнээс 40 орчим хувь буюу 10,530 багш нийслэл Улаанбаатар хотод ажиллаж байна.
Уг судалгааг илүү дэлгэрэнгүй тоон үзүүлэлтээр харуулъя:
Багш нарыг бага, дунд, ахлах ангийн түвшнээр хуваан үзэхэд ЕБС-ийн
Ерөнхий Боловсролын Сургуулийн үндсэн багш нарыг заах хичээлийн чиглэлээр авч үзвэл Монгол хэл, Уран зохиолын багш нар жагсаалтыг тэргүүлжээ.
ЕБС-д ажиллаж байгаа багш нарын нас насны түвшингээс шалтгаалан хичээл заах арга барил болон суралцагч хүүхдүүдийн хандлага тодорхой хэмжээгээр өөр байдаг учраас энэ нь нэг талаараа чухал үзүүлэлт юм. Нийт багш нарыг насаар нь таван бүлэгт хуваан авч үзэхэд 30-39 хүртэлх насны багш нар дийлэнх хувийг эзэлсэн байна.
Багш нарын боловсролын түвшинг үзвэл:
Сургуулийн Өмнөх Боловсролын хувьд улсын хэмжээнд нийт 1,288 цэцэрлэгт 24,179 багш ажилчид ажиллаж байгаагаас 6,833 үндсэн багш, 6,133 туслах багш ажиллаж байна.
Үүнээс Нийслэл Улаанбаатар хотод 2,828 үндсэн багш, 2,563 туслах багш ажиллаж байгаа аж. Доорх графикаас улсын хэмжээнд СӨБ-д 150 эрэгтэй багш ажиллаж байгаа буюу нийт багшийн 1,1 хувийг эзэлж байгааг харж болно.
БСШУЯ-наас гаргасан сүүлийн таван жилийн судалгаагаар үзэхэд сургуулийн өмнөх боловсролын багш нарын тоо тогтмол өссөн хандлагатай байна.
Улсын хэмжээнд энэ жил нийт 100 Их, Дээд сургууль болон Коллежид 7,121 багш ажиллаж байна гэсэн тоон судалгаа гарчээ. Үүнээс 2,753 нь эрэгтэй, 4,368 нь эмэгтэй багш нар байна. Их, Дээд сургууль, Коллежийн багш нарын зааж буй мэргэжлийн чиглэлийг тоон үзүүлэлтээр харуулъя:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!