Британий хатан хааны гэр бүл Канад улсад айлчилж байна. Тэд өчигдөр Канад улсад газардсан бөгөөд найман өдрийн турш айлчлах юм.
Тус айлчлалаар хатан хааны гэр бүлийн отгон гишүүн болох гүнж Шарлотте, түүний ах Жорж эцэг эхийн хамт яваа юм. Хааны гэр бүлийг Канадын ерөнхий сайд Жастин Трюдо гэр бүлийн хамтаар угтан авчээ.
Ой дөрвөн сартай гүнж Шарлоттийн хувьд гадаадад хийж буй анхны албан ёсны айлчлал юм. Харин түүний ах ханхүү Жоржийн хувьд өмнө нь аав ээжийнхээ хамтаар 2014 онд Австрали болон Шинэ Зеландад руу аялаж байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!