Хан-Уул дүүрэгт байрлах "ДЦС 3"-ын баруун хойд замаас урагшаа Яармагийн гүүр хүртэлх 1.5 км авто замын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Ингэснээр Гурвалжингийн гүүр уруудаад /ДЦС 3 тал руугаа/дулааны шугамын хажуугаар Дөрвөн замын уулзвартай болгож гэрлэн дохио суурилуулсан байна.
Мөн явган хүний зам, автозамыг тусгаарласан хашлага зэргийг шийдэж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангаж өгчээ.
2013 онд Засгийн газрын тогтоолоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх "Гудамж төсөл"-ийг хэрэгжүүлж 33 бүтээн байгуулалтыг хийсэн билээ.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!