Бразилийн Рио де Жанейро хотноо болсон паралимпийн XV наадамд амжилттай оролцсон манай улсын баг тамирчид өнөөдөр эх орондоо хүрэлцэн ирлээ.
Риогийн паралимпд манай улсаас найман тамирчин багт буудлага, хөнгөн атлетик, хүчний гурван төрөл, байт харвааны төрөлд оролцсон юм.
Паралимпийн зуны наадмаас Паурлифтингийн 88 кг-ийн жинд Э.Содномпилжээ, жүдо бөхийн 60 кг-ийн барилдаанд Б.Ууганхүү нар тус тус хүрэл медаль хүртэж Монголчуудаа баярлуулсан билээ.
Чингис хаан олон улсын нисэх буудлаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!