Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ба ЭРҮҮЛ МЭНД

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

НЭМХ-ийн Хоол судлалын төвөөс хийжүүлсэн ундаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаарх зөвлөгөөг хүргэж байна.


Кока-Кола нь 90% хийжүүлсэн уснаас тогтох ба мөн шингэрүүлсэн сахар, фосфорын хүчил ба кофеиноос бүрдэнэ. Харин 1 орчим хувийг нь "Мерхандиз-7" хэмээх нууцлаг бодис эзэлдэг гэж үздэг.  Түүнд агуулагдаж буй бодисууд тодорхой хэмжээгээр эрүүл мэндэд эрсдэл үүсгэдэг.

Нүүрс хүчлийн хий нь ходоод гэдэсний замыг цочроодог байна. Ходоод ба улаан хоолойн хоорондох хавхлагыг сулруулснаар ходоодонд агуулагдаж буй зүйлс буцаж улаан хоолойд орсноор түүнийг үрэвсүүлдэг ба ходоодны сөргөө өвчин үүсэх нэг шалтгаан болдог. Мөн нүүрсхүчлийн хий нь цөсний хүүдий болон элгэнд муугаар нөлөөлнө.

Өлөн үедээ хэзээ ч бүү уу

Хүйтэн чихэр ихтэй ундааг их хэмжээгээр хэрэглэснээр шүд илүүтэйгээр гэмтээхээс гадна хоолны дуршлыг бууруулдаг. 200 грамм хийжүүлсэн ундаанд 5 цайны халбага сахар агуулагддаг. Сахарын илүүдэл нь биеийн жинг нэмэгдүүлж, харшил болон арьсны өвчлөлд (батга г.м) хүргэдэг.

Зарим эрдэмтэн судлаачид болон мэргэжлийн хүмүүс  “сахар”-ыг  "амтлаг үхэл, цагаан үхэл" гэж  нэрлэх тохиолдол байдаг.

Ортофосфорын хүчил нь шүдний эмалийг гэмтээхээс гадна ходоодонд, ялангуяа ходоодны хүчил их үед сөргөөр нөлөөлдөг. Хийжүүлсэн ундааг их хэмжээгээр хэрэглэхэд яснаас кальцийг гадагшлуулдаг.

Хүний бие махбодь кальцийн тусламжтайгаар хүчлийг саармагжуулдаг тул ясны бүтцэнд кальци дутагдаж эхлэх ба улмаар ялангуяа хүүхдүүдэд ясны хугарал илүү тохиолдохоос гадна дархлаа буурах, ясны бусад төрлийн өвчнөөр өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Хийжүүлсэн ундаа нь амны цангааг тайлахгүй

Хийжүүлсэн ундаануудад агуулагдах  кофеин нь нойргүйдлийг үүсгэдэг. Тухайлбал, хүүхэд 2 стакан ундаа уухад л нойронд нь нөлөөлж,нойргүйдэл үүснэ. Мөн яснаас эрдэс бодисуудыг их хэмжээгээр ялгаруулснаар яс сийрэгжих өвчөнд хүргэж улмаар яс хугарамтгай болдог.

Хамгийн аюултай нь кофеинд амархан дасал болдог бөгөөд сэргээшийн бодистой ижил үйлчилгээ үзүүлдэг тул дахин дахин хэрэглэх донтой болгодог байна.

Хийжүүлсэн ундаа нь амны цангааг тайлахгүйгээр үл барам түүнд синтетик сахар орлуулагч ихээр агуулагддаг тул  улам цангуулж, ихээр уух хүслийг бий болгодог байна.

Түүнийг их хэмжээгээр хэрэглэснээр мэдрэл сэтгэхүйд нөлөөлөх өндөр магадлалтай.

Бензоат натрия гэх консервант өөх тос, нүүрс усыг задалдаг ферментийг задалснаар өөх тос, нүүрс усаа задалж чадахүйд хүрч улмаар өөх тос, нүүрс биед хуримтлагдаж биеийн жин нэмэгдэж, таргална.

Иймд хийжүүлсэн ундааг аль болохоор бага хэрэглэх, болж өгвөл огт хэрэглэхгүй байх, харин оронд нь сүү,цагаан идээ, байгалийн жимс, жимсгэнэ, жимсний цэвэр шүүсийг гэртээ бэлтгэж хэрэглэдэг дадалтай болох нь таны эрүүл мэндэд нэн тустай.

 

Бэлтгэсэн: НЭМХ-ийн Хоол судлалын төв